Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Монгол Улсын Баатар цолтон нэгээр нэмэгдэх үү?Уншсан8,814

Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь бие хайргүй тулалдсан ахмад үеийнхний гавъяа үеийн үед дурсагдах учиртай.

Энэ жил Халх голын дайны 80 жилийн ой тохиож байгаа билээ. Томоохон тэмдэглэлт ойн тэгш жилийг өндөр ач холбогдолтойгоор тэмдэглэдэг жишиг дэлхийн аль ч улс оронд байдаг. Энэ ёсоор Халхын голын дайны ялалтын тэгш ойн жилүүдийг Монголын ард түмэн, төр засаг ач холбогдол өгч тэмдэглэдэг. Түүхт ялалтын тэгш ойгоор БНМАУ-ын Баатар, Монгол Улсын Баатар цолтнууд ч төрөн гарсаар ирсэн. Халхын голын дайны ялалтын 20 жил, 60 жилийн ойгоор Баатар цолтон тодроогүйг эс тооцвол, мөн 2009 онд Халхын голын дайны ялалтын 70 жилийн ойн жилд ардчилсан хувьсгалын үйл хэрэгт холбогдуулан 12 дугаар сарын 10-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Э.Бат-Үүл Монгол Улсын Баатар болсныг эс тооцвол. 

Тэгвэл энэхүү 80 жилийн ойгоор Халхын голын дайнд гавьяа байгуулсан баатар эрчүүдийн дундаас түүхийн судалгааны үндсэн дээр Монгол Улсын Баатар цолтныг шинээр тодруулж, Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргах уу? Эсхүл Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш П.Шагдарсүрэн агснаас өөр Баатар тодроогүй байгаа түүх үргэлжлэх болов уу? Энэ асуултын хариултыг уншигчдад үлдээе.

Халхын голын дайны ялалт Ази, Алс Дорнодод гамшигт дайны аюулыг хазаарлан зогсоож, дэлхийн дайны галыг Евроазийн эх газарт хоёр талаас нь нэгэн зэрэг ноцоох гэсэн фашист эвслийн түрэмгий төлөвлөгөөг тасалдуулахад онцгой хувь нэмэр оруулсан билээ. Эдүгээ Халхын голын байлдаанд оролцсон талууд дэлхий дахины энх тайван, бие биенийхээ хөгжил, дэвшлийн төлөө жилээс жилд улам бүр ойртон эв найрамдал, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа.

Ялалтын ой нь манай ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхийн төлөө, нийтийн дайсны эсрэг хамтын тэмцэлд Оросын ард түмний үзүүлсэн тусламж, дэмжлэг, цэрэг дайчдын байгуулсан гавъяа, Монгол-Оросын ард түмэн, зэвсэгт хүчний дайчдын нөхөрлөл, хамтын тэмцлийн үл балартах түүхийг хамтран дурсах тэмдэглэлт үйл явдал юм.

Монгол эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлын төлөө амь бие хайргүй тулалдан, батлан хамгаалж, төр, ард түмнийхээ өмнө цэрэг эрс, ахмад үеийнхний маань байгуулсан гавъяа үеийн үед мөнхөд дурсагдаж байх учиртай.

Халхын голын дайнаас тодорсон баатруудаас ялалтын тэгш ойн жилээр шагнагдсан БНМАУ-ын Баатар, Монгол Улсын Баатар цолтнууд:

(Жич: Энэ жагсаалтад 25, 35, 45, 75 жилийн ойн жилд Баатар цолоор шагнагдсан баатруудыг оруулсангүй.) 

 

Халхын голын ялалтын 10 жилийн ой

1949 оны 1-р сарын 28 — Самданжамцын Лхагвадорж

1949 оны 1-р сарын 28 — Баянбалын Тэгшээ

1949 оны 1-р сарын 28 — Лхүнрэвийн Даваадорж

1949 оны 12-р сарын 17 — Сталин, Иосиф Виссарионович, ЗХУ-ын Генералиссимус

 

Халхын голын ялалтын 30 жилийн ой

1969 оны 8-р сарын 12 — Жуков, Георгий Константинович, ЗХУ-ын Маршал

1969 оны 8-р сарын 18 — Чойн Дугаржав

1969 оны 8-р сарын 18 — Даржаагийн Хаянхярваа

 

Халхын голын ялалтын 40 жилийн ой

1979 оны 8-р сарын 18 — Норпилийн Жамбаа

1979 оны 8-р сарын 18 — Самдангийн Төмөрбаатар

1979 оны 8-р сарын 18 — Мазимын Экей

 

Халхын голын ялалтын 50 жилийн ой

1989 он 7-р сарын 19 — Жамъянгийн Лхагвасүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]