1921 онд Монгол оронд Ардын хувьсгал ялж, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын үүсгэл санаачлага, Засгийн газрын шийдвэрээр хуучин төрийн Цагдааг халж, Ардын Цагдан сэргийлэх байгууллага байгуулах шийдвэр гарснаар манай улсын цагдаагийн байгууллагын түүх бичигдэж эхэлдэг.
Ардын засгийн эхний жилүүдэд Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны харъяалалд ажиллуулж байгаад 1924 оны Анхдугаар Их хурлаар харъяаллыг нь өөрчлөн Дотоод явдлын яаманд шилжүүлж, Цагдан сэргийлэх газар болгон зохион байгуулжээ. Улмаар 1926 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 9 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын Захиргааны харъяалал дор Нийслэлийн Цагдан сэргийлэх газар байгуулагджээ.
Ийн байгуулагдсанаасаа хойш 100-гаад жилийн нүүр үзэх гэж байгаа манай улсын цагдаагийн байгууллага хүн ардынхаа аюулгүйн манаанд зогсч, ард түмнийхээ өмнө өргөсөн ариун тангарагаа үнэнчээр биелүүлж ирсэн. Чингэхдээ олон арван баатарлаг сэргийлэгч нар албан үүргээ гүйцэтгэж, аюулгүйн манаанд зүтгэж яваад амь насаа алдсан тохиолдол бий.
Цухасхан дурдваас хамгаалж байсан объектод нь шөнө довтолсон гэмт этгээдүүдтэй баатарлагаар тэмцэлдсээр хүчинд автан амь насаа алдсан сэргийлэгч Б.Лувсан, автомашины ослоос бусдын амийг авраад оронд нь өөрийн амийг алдсан сэргийлэгч У.Бадамханд, оргодол этгээдийг баривчлах явцдаа эрсэдсэн сэргийлэгч С.Зундуй нарыг дурдаж болно.
Түүнээс цөөн хэдэн түүхийг нөхөн өгүүлж, тэдгээр сэргийлэгч, цагдаа нарын баатарлаг гавьяаг нэгэнтээ сануулах хэмээн цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байна.
Шөнийн 4 цагт ирсэн дуудлага
Улсын Цагдан сэргийлэх Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Авхиагийн дурсамжаас
...Нэг шөнө утас дуугарав. Утсаа автал нэг этгээд дотор нь арваад хүн унтаж байсан айлын хаалгыг түгжээд, гаднаас нь бензин асгаж гал тавьсан, гал сөнөөгчид галыг унтрааж, сэргийлэгчид хүмүүсийн амийг аварсан тухай мэдээлэв. Гэвч тэр этгээд гадаах жорлонд орж нуугджээ. Жижүүрийн офицер Ц.Гончигдорж хэрэгтний араас очоод, жорлонгийн хаалгыг татаж “гар” гэхэд буудаж унагаад, өөрөө жорлондоо үлджээ гэсэн мэдээ өгөв. Цаг харвал шөнийн дөрвөн цаг өнгөрч байв. Би төвийн жижүүрт хэргийн газар хамгаалалт хурдан зохион байгуулж, гэр рүү жижүүрийн машин явуул, кабинд нь макаров буу хоёр магазин сумтай хийж явуул гэв. Ажилчны районы нутаг дэвсгэрт хэрэг гарсан газар очиход, галын хоёр машин, хоёр цагдаа хамгаалалт хийж байв. Ц.Гончигдорж жорлонгийн үүдэнд хэвтэж байв. Түүнд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх шаардлагатай байсан ч жорлон дотроос гэмт этгээд дахин буудах магадлал өндөр байлаа.
Би хамгаалалтын хүчийг яаралтай нэмэгдүүлээд, гар буугаа гаргаж жорлонгийн араас дээгүүр нь хоёр буудав. Ингээд яаравчлан урт дээс авчруулан гогцоо гаргаад галын хоёр машинаар татуулж, жорлонгоос гэмт этгээд гарч ирвэл шүршиж унагахад бэлэн болголоо. Айлуудын амбаарын орой дамжуулж хоёр цагдаа явуулан, жорлонг оосорлуулж татаж унагав. Тэгсэн нөгөө этгээд байсангүй. Урьд нь намайг жорлонгийн дээгүүр хоёр буудахад, өөрийгөө буудаж байна гэж бодоод доошоо нүхэнд орсон байжээ. Команд өгөөд нүхнээс гарч ирэхэд нь галын усаар хэд хүчтэй шүршин, хоёр дахин унагасаны дараа гэмт этгээдийг баривчиллаа. Хүлээж байсан эмч нар ч Ц.Гончигдоржид үзлэг хийн түүнийг эмнэлэг рүү авч явав. Байдлыг тодруулахад, сууж байсан эхнэрээ хөнөөх гэсэн завдлагаар урьд нь шийтгэгдсэн этгээд ээжийгээ тав, зургаан дүү нарынхаа хамт бүрэлгэх гэж гаднаас нь хагас хувин бензин цацаад гал тавьсан аж. Гал команд хурдан ирсэн тулдаа галыг унтрааж, хүмүүсийн амийг аварсан байна. Гэмт этгээд жорлонд байхдаа биеийн тамирын буугаар сэргийлэгч Ц.Гончигдоржийг буудсан ба сум гавал дотор нь үлдсэн юм. Хэрэгтний бууны хоёр дахь сум гох дарсан ч дотроо гацсан байжээ. Түүгээр өөр хүнийг эсвэл Ц.Гончигдоржийг дахин буудах гэсэн аль болох нь тодроогүй. Онц аюултай этгээд гэж үзэн удаа дараа хүний амь хөнөөх гэсэн хэргээр манай улсын түүхэнд анх удаа ялын дээд хэмжээ оногдуулсан юм” хэмээн УЦСЕГ-ын дарга агсан Ж.Авхиагийн дурсамж номонд өгүүлжээ.
Хэрэв энэ хэрэг дээр сэргийлэгч Ц.Гончигдорж болон бусад цагдаагийн ажилтнууд, гал сөнөөгчид шуурхай ажиллаагүй бол олон хүн амиа алдах байв. Сэргийлэгч Ц.Гончигдорж албан үүргээ гүйцэтгэсээр цагдаагийн байгууллагад 32 жил ажиллаад тэтгэвэрт гарч 90-ээд онд таалал төгссөн юм.
Үргэлжлэлтэй.
crill bichig Oros helnees huulbarlasan bolohoos Manai ornii undsen hel bichig Mongol bichig. Mongol hel bichig geed baigaa crill bichig bol minii end latinaar galiglaj bichij baigaatai agaar neg.
Oros in gar hol bolsn llrn zylbasgnyyd mngl hvnii dotroos vgvi hiisn alba gj de p. A choi balsn chin veiin ved ene albiig gytamshgd bolgosn niitiin omch gdgeer ni mal horongiig hyraaaj ylsiin omch bolgoj bolohol bsn choi balsn boos mdlg bolovsrolgv ni dalimdyylj peodol gh nereer (enhnii ve ni horongo mngot mdlege blovsrol shyyd chingishiin ydmiin horongo gh hvniig bgdiig ni vgvi hiisn 1deh ve ni daraagiin ve ni lam nariig hden myngaar vgvi hsn) tarhiin ygaaj mngl hvnt hamt vg I hsn llrn zylbasgnyyd gytamshgd ene vndesteng dahij hezeech sergeheergvi bolgosn boos p. A linen p. A gn ytsn hvvheldei bsn linen ingj mihooj chadsn hichneen myangan hvn boloh bol p. A haramsaad barahgvi yl mor
Evpo azu geltgvi ene delhii mngl dahij negdej sereh ve gehees sheesh ni sarivtlaa aij bsn
Mohsn yls bolj Vldsn vldsn joohon tsys ni hytad iin erliiz bolj vldsn p. Aa llr
Odoo shuux prokuror iig oliggui oligarxi l atgaj bdag bolj