Ж.Өсөхбаярын хөтөлдөг "Миний хобби Танин мэдэхүй" фэйсбүүк хуудаснаас зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.
1703 онд Шогуны тушаалаар 46 Ронин сэпүкү үйлдсэн байна. Хэдийгээр тэр үед ийм явдал олон болдог байсан ч энэ тохиолдол бол Япончуудын хувьд самурайн ёс суртахууны томоохон үлгэр жишээ болсон үйл явдал болсон юм.
Эзэн хаанаас Шогуны шүүхэд хичээл заалгахаар нийслэл Эдогоос Кира хэмээх ноёныг явуулсан байна. Түүнийг Асано, Камай хэмээх 2 залуу ноётон хамгаалхаар томилогджээ. Кира ноётон 2 залууд хөдөөнийх хэмээж нилээд ширүүн ёс зүйгүйгээр доромжлон ханддаг байсан тул Асано нэг өдөр тэсэлгүй хамгаалж байсан эзнийхээ өмнөөс хутгаа сугалан дайрч эхнийхээ далайлтаар нүүрийг нь шархдуулсан боловч 2 дахь дайралт нь амжилтгүй болсон байна. Кирагийн хамгаалагчид даруй Асаног эзнээсээ салгасан боловч Кира нилээд хүнд шархадсан байж. Уг явдлыг дуулсан Шогун Асано-г сэппүкү үйлдэхээр /гэдсээ хүүлж үхэх/ яллаад газар нутаг, эзэмшил хөрөнгийг нь хураан авч гэр бүлийхнийг нь хөөн явуулсан төдийгүй түүний удирдлаганд байсан самурай нарыг Ронин болгожээ. Гутамшгийг хүлээн зөвшөөрөөгүй 250 орчим самурай нар сэпүкү хийсэн боловч Асаногийн зөвлөх Ойши Кураносүкэгээр ахлуулсан 47 самурай эзнийхээ өшөөг авахаар тангарагласан байна.
Кира ч энэ талаар гадарласан тул харуул хамгаалалтаа чангатгасан тул Ойши хүмүүсээ хэсэг хугацаанд тарааж энгийн ардын амьдарлаар амьдруулж байсан бөгөөд өөрөө архинд гүн орсон архичин мэт аашлан гэр бүлээсээ салж тохиромжтой цагыг хүлээж байж. 2 жил хүлээсний эцэст тохиромжтой цаг ирлээ.
Уг самурайн нэг нь Кирогийн гэрийг барьсан барилгачны охинтой сууснаар Кирагийн ордны бүтцийг мэдэж авсан бөгөөд тэднийг дайрах санаа байхгүй байна гэж тайвширсан Кира ноён ч харуулаа султгаж өөрөө зугаа цэнгэл хөөж эхэлсэн байна.
Ингээд Гэнрокугын 14-р оны 12-р сарын 14-ний өдөр буюу 1703 оны 1-р сарын 30-нд 47 ронин Кирагийн гэр лүү дайржээ.
Сүүлийн өдрийн оройн хоолны үеэр 47 ронин өөрсдийн гол бай Кираг алах бөгөөд хүүхэд эмэгтэйчүүдэд огтоос гар хүрэхгүй мөн дайралт амжилттай болсон үед эзнийхээ шарил дээр цуглан шийтгэлээ хүлээхээр тохирцгоожээ. Ингээд тэд Кирагийн гэрт ирж үүдний харуулыг барьж хүлээд харваачдыг дээвэр дээр байрлуулж хөршүүдэд тэд хулгайч биш харин эзнийхээ өшөөгөө авахаар ирсэн Ронин гэдгээ мэдэгдсэний дараа, сэлэм нум сумаар зэвсэглэн бөмбөрийн дохиогоор дайрсан бөгөөд Кираг үхсэн үед шүгэлдэн дохио өгөхөөр тохирчээ.
Ойшигоор ахлуулсан нэг бүлэг төв хаалгаар дайрч түүний хүү Чихарагаар ахлуулсан 2 дахь бүлэг арын хаалгаар дайралт хийжээ. Тэдний дайралт гэнэтийн байсан тул хамгаалагчид сэхээ авч амжаагүй бөгөөд дэмий сандралдаж байх үед дайрагчид хамгаалалтын 16 самурайг алж 20 гаран самурайг шархдуулсан байна. Энэ үед Кира хүүхэд эмэгтэйчүүдийн хамтаар гэрийнхээ нүүрс хадгалдаг зооринд нуугдаж амжижээ. Дайрагчид Кирагийн өрөөнд орж ирэхэд гал нь асаалттай ор нь бүлээнээрээ байсан тул түүнийг холдоогүйг ойлгож гэрийг нь самнаж эхэлж. Тэд 2 самурайгаар хамгаалуулсан төмөр гулсуур бүхий нууц хаалга олсон нь уг нүүрсний агуулах байж таарч. Нэгэнт баригдсан Кирад Ойши өөрийгөө хэн болохийг хэлж эзэн Асаногийн өшөөг авахаар ирснээ дуулгажээ. Түүнд гутамшигт үхлээр үхэлгүй жинхэн самурайн ёсоор үхэхийг санал болгосон боловч Кира сэпүкү үйлдэж чадаагүй байна. Иймд Ойши түүнийг толгойг авч уг үйл явдлыг дуусгажээ. Тэд Кирагийн гэрээс баатрын ёсоор гарч явсан бөгөөд болсон үйл явдлыг мэдсэн хөршүүд нь тэднийг бахархалтайгаар үдэн гаргажээ.
Ойши Кирагийн толгойг сайтар угааж цэвэрлэн эзнийхээ сэпүкү үйлдсэн хутганы хамтаар эзнийхээ шарил дээр авчирч тавиад өөрсдийн 45 дагуулын хамтаар шийтгэлээ хүлээн суужээ. Харин тэд Терасаку Кичемон хэмээх 1 ронинийг нутаг руугаа ялалтаа мэдэгдүүлэхээр элч болгон явуулсан байна. Дайралтаар Ойшигийн удирдсан бүлгээс хэд хэдэн хүн шархдсан боловч нэг ч хүн амь үрэгдээгүй нь гайхалтай. Уг явдлын нарийн учрыг сонссон Шогун тэднийх өршөөхийг хүссэн боловч зөвлөхүүд нь хууль дүрмийг нарийн баримтлахыг шахсаар байсан тул тэдэнд Сэпүкү хийх шийтгэл оноожээ.
46 ронин 1703 оны 2-р сарын 4-ний өдөр Сэпүкү хийж үхцгээсэн байна. 47 дахь ронин өршөөгдөж нутагтаа амьдарсаар 87 насандаа өөд болсон бөгөөд түүнийг 46 нөхдийн хамтаар оршуулсан байна. Тэдний оршуулганд өөр нэгэн самурай нэгдсэн байдаг нь Ойшиг архичин мэтээр аашлах үед цохин унагаан нүүр лүү нь нулиман чи бол самурай биш хог шаар хэмээн доромжилсон Сацумато хэмээх самурай тэдний шарил дээр ирж уучлалт гуйгаад мөн адил сэпүкү үйлдсэн тул түүнийг 47 ронинтой зэрэгцүүлэн нутаглуулжээ. Тэдний үхлийн дараа Асаногийн нэр хүндийг сэргээж эд хөрөнгө албан тушаалыг нь том хүүд нь хариуцуулан өгчээ.
Тэдний хувцас, зэвсэг, бөмбөр, шүгэл, хуяг дуулга бүгд өөрсдөө хийсэн эд зүйлс байсан бөгөөд одоог хүртэл тэднийг оршуулсан сүмд хадгалагдан үлджээ.
47 Ронины нэрс
- Ōishi Kuranosuke Yoshio/Yoshitaka (大石 内蔵助 良雄)
- Ōishi Chikara Yoshikane (大石 主税 良金)
- Hara Sōemon Mototoki (原 惣右衛門 元辰)
- Kataoka Gengoemon Takafusa (片岡 源五右衛門 高房)
- Horibe Yahei Kanamaru/Akizane (堀部 弥兵衛 金丸)
- Horibe Yasubei Taketsune (堀部 安兵衛 武庸)
- Yoshida Chūzaemon Kanesuke (吉田 忠左衛門 兼亮)
- Yoshida Sawaemon Kanesada (吉田 沢右衛門 兼貞)
- Chikamatsu Kanroku Yukishige (近松 勘六 行重)
- Mase Kyūdayū Masaaki (間瀬 久太夫 正明)
- Mase Magokurō Masatoki (間瀬 孫九郎 正辰)
- Akabane Genzō Shigekata (赤埴 源蔵 重賢)
- Ushioda Matanojō Takanori (潮田 又之丞 高教)
- Tominomori Sukeemon Masayori (富森 助右衛門 正因)
- Fuwa Kazuemon Masatane (不破 数右衛門 正種)
- Okano Kin'emon Kanehide (岡野 金右衛門 包秀)
- Onodera Jūnai Hidekazu (小野寺 十内 秀和)
- Onodera Kōemon Hidetomi (小野寺 幸右衛門 秀富)
- Kimura Okaemon Sadayuki (木村 岡右衛門 貞行)
- Okuda Magodayū Shigemori (奥田 孫太夫 重盛)
- Okuda Sadaemon Yukitaka (奥田 貞右衛門 行高)
- Hayami Tōzaemon Mitsutaka (早水 藤左衛門 満尭)
- Yada Gorōemon Suketake (矢田 五郎右衛門 助武)
- Ōishi Sezaemon Nobukiyo (大石 瀬左衛門 信清)
- Isogai Jūrōzaemon Masahisa (礒貝 十郎左衛門 正久)
- Hazama Kihei Mitsunobu (間 喜兵衛 光延)
- Hazama Jūjirō Mitsuoki (間 十次郎 光興)
- Hazama Shinrokurō Mitsukaze (間 新六郎 光風)
- Nakamura Kansuke Masatoki (中村 勘助 正辰)
- Senba Saburobei Mitsutada (千馬 三郎兵衛 光忠)
- Sugaya Hannojō Masatoshi (菅谷 半之丞 政利)
- Muramatsu Kihei Hidenao (村松 喜兵衛 秀直)
- Muramatsu Sandayū Takanao (村松 三太夫 高直)
- Kurahashi Densuke Takeyuki (倉橋 伝助 武幸)
- Okajima Yasoemon Tsuneshige (岡島 八十右衛門 常樹)
- Ōtaka Gengo Tadao/Tadatake (大高 源五 忠雄)
- Yatō Emoshichi Norikane (矢頭 右衛門七 教兼)
- Katsuta Shinzaemon Taketaka (勝田 新左衛門 武尭)
- Takebayashi Tadashichi Takashige (武林 唯七 隆重)
- Maebara Isuke Munefusa (前原 伊助 宗房)
- Kaiga Yazaemon Tomonobu (貝賀 弥左衛門 友信)
- Sugino Jūheiji Tsugifusa (杉野 十平次 次房)
- Kanzaki Yogorō Noriyasu (神崎 与五郎 則休)
- Mimura Jirōzaemon Kanetsune (三村 次郎左衛門 包常)
- Yakokawa Kanbei Munetoshi (横川 勘平 宗利)
- Kayano Wasuke Tsunenari (茅野 和助 常成)
- Terasaka Kichiemon Nobuyuki (寺坂 吉右衛門 信行)
Эх сурвалж
https://ru.wikipedia.org/wiki/Месть_Ако
https://en.wikipedia.org/wiki/Forty-seven_rōnin
Илүү сонирхолтой нийтлэлүүд уншихыг хүсвэл Ж.Өсөхбаяр хөтөлдөг Миний хобби Танин мэдэхүй хуудсыг дагаарай.