Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чернобылийн ослын түүхэн гэрэл зургуудУншсан60,652

Дөрөвдүгээр сард болсон дэлбэрэлтээс хэдэн сарын өмнө Чернобылийн атомын цахилгаан станцын удирдлагын өрөөнд авсан гэрэл зураг.

"Чернобыль" цуврал сүүлийн үед шуугиан тариад байгаа. АЦС-ын осол, гамшгийн дурсамж дэлхий дахинд төдийгүй Монголд олон хүмүүсийн анхаарлын төвд эргэн ирж байна. 1986 оны 4 дүгээр сарын 26-нд болсон ослын дараах бодит түүхэн гэрэл зургуудыг тайлбартайгаар хүргэж байна. Дашрамд дурдахад таван ангитай "Чернобыль" цуврал тухайн үеийн дүр төрх, нөхцөл байдлыг үнэхээр гайхалтай дэлгэцнээ амьдруулж чадсаныг онцлоё.

Устгал цэвэрлэгээний багийнхан. Чернобылийн АЦС-ын дэлбэрэлтийн гол хэсэг буюу дэлбэрэлт болсон 4 дүгээр  реакторын дээвэр дээр асар өндөр хэмжээний цацрагийн дор цэвэрлэгээ явуулсан цэргийнхэн. Эхний ээлжинд ЗХУ болон Япон, Баруун Германд үйлдвэрлэсэн робот, өөрөө явагчдыг энд авчирч дээврийн хэсэгт цэвэрлэгээ явуулах гэсэн ч энэ нь бүтэлтэй арга байгаагүй тул "амьд роботууд" ашиглахаар болсон нь бодит үнэн түүх юм.

Москвагийн клиникийн 6 дугаар эмнэлэгт чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд орсон эмэгтэй.

"Чернобыль" цувралд гардаг бас нэгэн түүхэн үйл явдал. Дэлбэрэлт болсон реакторын ойр орчмыг цэвэрлэж, нуралт үүсэн дахин шинэ эрсдэл үүсэхээс сэргийлж чадсан явдлыг Зөвлөлтийн удирдлагууд болон Чернобылийн осолтой холбогдуулан байгуулсан Түр онцгой комиссын зүгээс өндөр ач холбогдол үзүүлж Зөвлөлтийн алх хадууртай төрийн далбаагаа станцын яндан дээр өндөрт мандуулсан юм. 

Цацраг идэвхт бодисын хэмжээг хэмжиж байна.

Дөрөвдүгээр сард болсон дэлбэрэлтээс хэдэн сарын өмнө Чернобылийн атомын цахилгаан станцын удирдлагын өрөөнд авсан гэрэл зураг.

Цацрагаар бүрхэгдсэн ойр орчмын газрын хөрсийг эргүүлж, тосгодыг газартай тэгшлэн булж байна.

Дэлбэрэлт болсноос хагас жилийн дараа нурангийг цэвэрлэж, реакторууд нурах, дахин дэлбэрэх бүх аюулыг зайлуулсны дараа агаараас авсан гэрэл зураг

Киевийн ойролцоох Копилова тосгонд мэргэжилтнүүд ард иргэдийн бие дэх цацраг идэвхит бодисын хэмжээг хэмжиж байна

Хүмүүсийн хувцсыг тусгай бодис бүхий зориулалтын машинаар ариутгалд оруулж байна.

Припять мөрөн, Днепр мөрөн зэрэг ойр орчмын том жижиг гол мөрөнд цацрагийн хэмжилтийг тогтмол явуулж байв.

Зөвлөлтийн төв телевизээр Чернобылийн дэлбэрэлтэд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлж байгааг дамжуулж байна.

Дэлбэрсэн Дөрөвдүгээр реакторын үлдэгдлийн гэрэл зургийг дэргэдэг Гуравдугаар реакторын дээврээс авсан нь

Гар аргаар хийсэн хар тугалган хамгаалалтыг толгойдоо угласан "цэвэрлэгээний хүн-робот"

Дөрөвдүгээр реакторын үлдэгдлийг цэвэрлэж байгаа "цэвэрлэгээний хүн-робот"-уудын баг. Тэд Зөвлөлтийн баатрууд билээ.

Дөрөвдүгээр реакторын барилгын үлдэгдлийг цэвэрлэж байгаа "цэвэрлэгээний хүн-робот"-ууд барилгын дээвэр дээр маш богино хугацаанд ээлжээр ажилладаг нь бодит үнэн түүх юм.

Цацрагийн эсрэг саармагжуулах, ариутгал, цэвэрлэгээний бодисыг цэргийн нисдэг тэргүүд станцын эргэн тойронд агаараас цацаж байв.

Ослын хор уршгийг арилгахын тулд 800 мянган хүн дайчлагдсаны ихэнх нь цэргийн албан хаагчид байв.

Дэлбэрэлт болсон реакторыг битүүмжлэн аварга том цацраг үл нэвтрэх хар тугалга,-бетонон бүрхүүл (саркофаг) барьсан ба энэ саркофаг нь 30 жилийн "настай". Тиймээс гурван жилийн өмнө шинэ саркофагийг гадуур нь давхар барьж дуусгажээ.

Припять хотын гал сөнөөгчид. Олон гал сөнөөгчид осол болсон шөнө ямар аймшиг хүлээж байгааг мэдэлгүйгээр амь насаа үл хайхран галыг унтраасан бөгөөд гал сөнөөгчид, аврагчид галыг амжилттай унтрааж чадаагүй бол бүр ч том сүйрэл тохиох байжээ. Тэдний шарилд цацраг идэвхит бодис асар их хэмжээгээр агуулагдаж байсан тул хар тугалган авсанд оршуулж, бетоноор газарт булж цутгасан түүх нь бодит үнэн билээ. Тэд Зөвлөлтийн баатрууд байжээ.

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 1 сар 3. 16:18
Зочинби

Афганы дайны 10 жил.чёрнобылын дэлбэрэлт.нёфтийн хямрал.барууны соёлийн түрэлт гэх мэт шалтагаас болж соц сёстим нуржээ.уран ухаад манайд тохирохгүй юм байна даа.бөөн хор юм байна

2019, 9 сар 4. 17:14
Зочинp

nuguu yamar yuuch medehgui 1 avgai bas 1 uvgun gomo hujaashig pzda ni atomin tsahilgaan stants yamarch ayulgui hurdan bariul mariul geed bailaadaa

2019, 10 сар 3. 15:37
mn

цөмийн технологийг нутагшуулах хэрэгтэй. энэ үеэс хойш цөмийн технологи хэдэн арав дахин хөгжсөн, шинэ шатанд гарсан. аюултай эрсдэлтэй гэдэг нь зорилтот нэгэн төрлийн тархи угаалт юм.

2020, 1 сар 27. 23:55
ЭсэргүүЗочин

Цөмийн технологио л хөгжүүлж байж химийн энергиэр эрчим хүчний асуудлаа шийдэхээс ангижирна. Технологи нэг байрандаа байхгүй, урагшилсаар л байна. Өнөө маргаашнаас өөрийг сэтгэдэггүй дүнхүү малууд ахархан толгойныхоо хэмжээнд сэтгэж туйлшрахаас өөрийг мэдэхгүй юм аа.

2020, 4 сар 25. 19:58
Зочин

Хуцаа пизда минь

2020, 1 сар 27. 9:56
Зочин

Цөмийн технологи хөгжсөн гэдэг чинь худлаа яриа даа. Ураны болон плутоны гинжин урвал ашиглаж эрчим хүч гаргаж авч л байгаа бол тэндээс цацраг идэвхит хорт изотопууд үүсж л байгаа. юуны тархи угаалт байх вэ. Реактор дотор явагдаж байгаа урвалын үр дүнд үүсж байгаа цөмийн баас 10000 жил болсон ч маш аюултай чигээрээ үлддэг.

2020, 10 сар 26. 19:32
Зочин

зөв хэлээ

2020, 1 сар 26. 18:25
Зочин

цөмийн станц баригдвал эрчим хүч утааны асуудалгүй болно

2020, 10 сар 26. 19:46
Зочин

зөв хэлээ гэхдээ асудалтай аюул нь нэг болохгүй алданаас болж дэлбэрвэл утаат хордох биш ураанд утаанаас маш их хордоно хэрэв улаанбатард ацс бараад дэлбэрвэл яаг пэрпят хот шиг болно

2020, 1 сар 28. 2:07
Зочин

Манайх шиг сахилга хариуцлага ухамсар сул газар утаатайгаа ноцолдож байсан нь дээр дээ. Өндөр хүчдэлийн шугамынхаа тулгуур бэхэлгээний төмрүүдийг тасдаж авч тушаагаад цахилгаанаа тасалдаг , усны шугам татахаар гаднах бүрээс листийг хужлж аваад бүр трубаг нь тайраад яндан хийчихдэг, эсвэл дарга нар нь төсвийнх нь мөнгөнөөс хумслаад хямд төсөр матeриалаар чанарыг муутгаад хийчихдэг л ард түмэн шүү дээ.

2020, 10 сар 26. 19:49
Зочин

зөв хэлээ

2020, 1 сар 28. 18:47
Зочин

за харин энэ чинь үнэ шүү дээ. ХАМГААЛТЫН ХАР ТУГАЛГЫГ ХУУЛЖ АВААД ТУШААЧИХАЖ ЧАДАХ Л НӨХДҮҮД.

2020, 4 сар 25. 20:01
Зочин

1000 жилийн дараа нөхдүүд бетондсон хар тугалгаар битүүлсэн хиргисүүр ухаад шууд цацрагаар хордож үхэх

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]