Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Фолклендийн дайнУншсан33,447

Фолклендийн дайн 35 жилийн өмнө болсон юм. Тодруулбал 1982 оны дөрөвдүгээр сарын 02-ноос зургадугаар сарын 14-ний хооронд энэ дайныг болсон гэж үздэг.

1982 оны дөрөвдүгээр сарын 02-ноос зургадугаар сарын 14-ний хооронд энэ дайныг болсон гэж үздэг. Зарим түүхчид, цэргийн шинжээчид Фолклэндийн тулаан гэдэг боловч британичууд, аргентинчууд ч тэр ялгаагүй дайн хэмээн тодотгодог билээ. Аргентины зэвсэгт хүчин Их Британийн эзэмшилд байсан арал руу халдан довтолж улмаар хоёр сар 12 хоногийн хугацаанд цус урсгасан ширүүн тулааны үүдийг нээсэн билээ. Өнөөдөр Их Британи, болон Аргентин улсад “Фолклендийн арлын дайн” хэмээн түүхэнд үлдсэн мөргөлдөөнд эх орныхоо тушаалыг биелүүлж халуун амиа алдсан дайчдынхаа дурсгалыг хүндэтгэж байна. Дайн хэмээн түүхэнд үлдсэн бяцхан арлын төлөөх мөргөлдөөн юуны учраас үүдэн гарч олон цэргийн аминд хүрсэн бэ.

 

38 жилийн өмнөх түүхийг эргэн сөхвөл...

 

1833 онд Британийн эзэнт гүрний цэргүүд тус арлыг эзэмшилдээ оруулж хатан хааныхаа засаглалыг тогтоосон юм.

Атлантын далайн өмнөд хэсэгт Өмнөд Америкийн эх газар, Аргентины эргээс 460 км-ийн зайд орших, 12173 км квадрат талбайтай энэ бяцхан арал 1833 оноос эхлэн ийнхүү төрт улсын бүрэлдэхүүнд орж засаглагдсан түүхтэй. Тэгвэл тус арлыг 1810 оны тавдугаар сарын хувьсгалаар Испанийн эзэнт гүрнээс тусгаар тогтносон аргентинчууд өөрийн харьяалалд байх ёстой арал хэмээн зарлаж ирсэн ч тэр үедээ хүчирхэгжлийнхээ туйлд хүрч дэлхийн өнцөг булан бүрт, сөөм арал бүхнийг эзэмшил нутгаа болгон зарлаж явсан британичуудтай мөчөөрхөж чадаагүй аж. Дэргэд нь шахуу арлыг хаа холын эзэнт гүрэн эрхшээж байсанд шинэ улсын эзэд үеийн үед эгдүүцсээр ирсэн гэдэг.

Одоогийн байдлаар 3140 хүн амтай Фолкленд арал 1900 он гэхэд ирж суурьшсан англичууд болон латин америкийн олон дайны хөлөөс зугатсан цөөн өмнөд америкчуудыг нийлүүлээд 10000 давж байсан гэдэг. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны дараа ялагчийн байр сууринд үлдсэн хэдий ч тив, далай бүхэнд колони улсууд, арлуудаа алдаж, дайнд туйлдсан Их Британи болон дайнаас ашиг олон баяжсан, өөрийн тив дэх нөлөөллийн хүрээгээ улам бүр тэлж хүчирхэгжсээр байсан Аргентин улсуудын байр суурь Фолклендийн аралд өөр болж байлаа.

Британичууд алс холын аралд санаа зовнихоос илүү дотоодын асуудалдаа түүртэж эхэлснийг ашиглан аргентинчууд арлыг манай улсын нэгэн хэсэг хэмээн зарлах нь ихсэж байлаа. 1980-аад оны үед олноо “Төмөр хатагтай” хэмээн алдаршсан Маргарет Тетчерийн удирдлагад Их Британи улс байлаа.

Өөрийн хувийн хэрэгцээнд хүртэл улсын мөнгийг зарцуулахыг эрс хориглодог Маргарет Тетчер улсын зардлыг танах, тэр дундаа батлан хамгаалахын зардлыг хэт багасгаж орхисон тэр цагт иргэний дайны дараа улс орондоо цэргийн дэглэм тогтоосон Аргентины генералууд энэ үзэл баримтлалыг улам хүчтэй болгож Их Британийг заналхийлсээр байв. Бид арлаа цэргийн хүчээр авч чадна хэмээн тэд хөгшин европын үеэ өнгөрөөж буй гүрэн гэж тохуурхагдсан Британийг сүрдүүлсээр байсан. Үүний зэрэгцээ арлын хавь орчноос асар их хэмжээний баялгийн үүд нээгдсэн нь сөргөлдөөнийг дайны аюулд хүргэсэн юм.

Батлан хамгаалахын зардлыг хэт танаж дотоодын асуудлууддаа баригдсан Британийн засгийн газар Аргентинтай дайны байдалд орохыг хүсэхгүй байлаа. Гэвч май гээд арлыг бэлэглэчих арга англичуудад үгүй байв. Улмаар 1982 оны дөрөвдүгээр сарын 2-нд Аргентины цэргийн анги Фолклендийн арлын Өмнөд Жоржиа хэмээх газарт буулаа.

Арал эзлэгдэв

 

Арлын захирагч Рекс Хантын тушаалаар тус арлын гарнизон аргентины десантчдын эсрэг тулалдсан боловч хүчинд автсан юм. Арлын гарнизоныг хүйс тэмтэрсэн аргентинчууд ялалтаа бэхжүүлэхээр цэрэг нэмж татаж байлаа. Энэ үед Англи улс Портсмут хотын боомт болон Австралийн Канберра хотын боомт дахь хөлөг онгоцууддаа нэн яаралтай Фолкленд арлын ойролцоо очихыг тушаалаа. Дөрөвдүгээр сарын 6-нд хуралдсан Британийн аюулгүйн зөвлөлийн гишүүд тогтоол гаргаж Фолкленд арлын төлөө Аргентины эсрэг бүх хүчээрээ дайтахыг дэмжсэн.

Сүүлд ил болсон нууц баримтад дурдсанчлан энэ үед цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг англичууд эсэргүүцдэг байсан ч ард түмнээсээ нууцаар АНУ-аас худалдан авсан цөмийн зэвсэг тээх зориулалт бүхий балластик пуужинтай цөмийн шумбагч онгоцоо Аргентин руу аажмаар дөхүүлж байсан ч гэдэг. Магадгүй энэ дайнд ялагдаж шившгээ таривал олон улсын зиндаанд шинэ гарч байгаа хүчирхэг гүрнүүдтэй эн тэнцүү геополитик ярих ямар ч эрхгүй болох билээ. Яг л дэлхийн нэгдүгээр дайны дараа уусан алга болсон агуу их Австрийн эзэнт гүрэн шиг. Үүний сацуу Английн төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан Аргентины халдлагын эсрэг арга хэмжээ авахыг уриалж байв.

Газар газраас татсан Британийн байлдааны хөлөг онгоцууд Фолкленд арлын ойролцоо ирж улмаар газарт, агаарт далайд хоёр улсын зэвсэгт хүчин тулалдаж эхэлсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш шинэчлэгдсэн зэвсэг техникээ турших боломж энд англичуудад, аргентинчуудад ч олдсон гэдэг. Гэвч дэлхийн дайнд хатуужин хатаагдсан Английн байлдааны хөлөг онгоцуудын эсрэг Аргентины онгоцууд төдий л удаан тэсэж чадсангүй. Мөн агаарт ч ширүүн тулалдаан болж байлаа.

Ширүүн тулаан

 

494 кг бөмбөг хаях хүчин чадал бүхий Аргентины Скайхоук болон Францад үйлдвэрлэгдсэн Супер Этендарт сөнөөгч онгоцнуудын эсрэг тэр үедээ хамгийн сүүлийн үеийнхэд тооцогдож байсан Авро Вулкан стратегийн бөмбөгдөгч болон агаар-агаар ангиллын пуужинтай сөнөөгч онгоцнууд тулалдаж байлаа. Агаарт бүрэн ялагдсаны дараа аргентинчууд хүнд байдалд орж эхэллээ. Аргентины зэвсэгт хүчний сүр хүчийг илтгэж байсан Белграно хэмээх аварга том байлдааны хөлөг онгоц тавдугаар сарын 2-нд болсон тулалдааны үеэр английн цөмийн шумбагч онгоцны довтолгоонд өртөн живснээр хөлгийн багийн 1000 гаруй гишүүдээс 223 нь амиа алдаж 700 гаруй нь англичуудад олзлогдсон юм.

Энэ нь аргентинчуудын хувьд томоохон хохирол боллоо. Улмаар агаарт бүрэн хяналтаа тогтоосон англичууд арал дээрх аргентины цэргийн байрлалуудыг зогсоо зайгүй бөмбөгдөж гарав. Тавдугаар сарын 21-нд английн тэнгисийн цэргүүд арал дээр газардлаа. Ширүүн тулалдааны эцэст аргентинчууд бүслэгдэн арал дээрх бүх цэрэг нь бууж өгснөөр ийнхүү дайны гал зогссон гэдэг. “...Фолкленд арал дахь Аргентины хуурай зам, тэнгисийн цэрэг нисэх хүчний нэгдсэн бүлэглэлийн командлагч Марио Менедес би Английн хатан хааны засгийн газрын төлөөлөгч хошууч генерал Жереми Мурт бууж өглөө...” хэмээн аргентинчууд ялагдлаа хүлээжээ.

 

Хохирол

 

Францад үйлдвэрлэгдсэн Супер Этендарт сөнөөгч онгоцыг Аргентины арми хэрэглэж байлаа

Цаашид үүсэж болох эрсдлээс зайлсхийхийн тулд Аргентины цэргийн дэглэм Фолкленд арлыг Британийн бүрэн мэдэлд орхиж дайны төлбөр болох зардлыг гаргаж өгөхөөр болсноор энэ дайн үндсэндээ дуусгавар болсон гэдэг. Фолклендийн дайны үеэр аргентины 649 цэрэг алагдаж, 1068 цэрэг шархдан, 11313 цэрэг англичуудад олзлогдсон бол английн талаас 258 цэрэг алагдаж, 775 нь шархдан 115 цэрэг олзлогдсон хэмээх албаны тоо баримт байдаг.

Мөн Аргентины талаас 100 хол давсан хүнд техник болон хөлөг ангац, агаарын онгоцуудаа алдсан бол английн талаас 40 гаруй техник, үүнээс хамгийн томдоо 2 сөнөөгч онгоц л алдсан байна. Өнөөдөр 33 жилийн тэртээх энэ өдрүүдийг дурсан аргентинчууд болон англичууд цэрэг эрсийнхээ дурсгалыг хүндэтгэж байна.

Англичууд ялалтын баяраа тэмдэглэдэг бол аргентин хүмүүсийн зүрхэнд гутамшиг, ялагдал мэдрэгддэг гэх. Бие биесээ үзэн ядах улсуудын тоог ийнхүү өмнөд америкийн гүрэн болон хөгшин европын Англи улс нэгээр нэмсэн юм. Энэ байдал нь спортод хүртэл илэрч байсныг бид мэддэг. Хөлбөмбөг сонирхогчдын хамгийн сайн мэддэг түүхийг энд дурдая. Фолклендийн дайны дараа 1986 оны дэлхийн аваргын үеэр аргентинчуудад “салам нүдүүлсэн” хонзонгоо авах боломж гарсан гэхэд болно.

Авро Вулкан стратегийн бөмбөгдөгч-Англи

Шөвгийн наймд англичуудтай таарсан аргентины шигшээ баг алдарт Диего Марадонагийн оруулсан хоёр гоолоор ялсан билээ. Энэ тоглолтоос хойш Марадонагийн гарыг “бурхны гар”, түүний гоолыг “зууны гоол” хэмээн нэрлэх болсон билээ. 1990-ээд оноос Аргентин улс НҮБ-ын мандатын дор энхийг сахиулах цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн ба “Цөлийн үнэг” ажиллагаанд АНУ-ыг дэмжиж зэвсэг техникээ илгээж байсан.

Энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон тус улсыг НАТО-гийн хамгийн ойрын түнш орон хэмээн зарлаж байсан юм. Гэвч Фолклендийн арлуудын дуулиан олон жил намжиж чадсангүй. Хэдхэн жилийн өмнөөс тус арлын ойролцоогоос асар их нөөц бүхий газрын тосны орд илэрснээр Англи, Аргентин хоёр дахин сөргөөцөлдөж эхэлсэн. Английн хунтайж болон ерөнхий сайд Фолкленд аралд айлчлах бүрт Аргентины хот болгонд эсэргүүцлийн жагсаал болно.

Олзлогдсон аргентин цэргүүд

Аргентины Ерөнхийлөгч НҮБ-д хандан эсэргүүцлийн үг илгээж, үүнийх нь хариуд Английн Ерөнхий сайд Фолкленд арлыг аль улс эзэмших эсэхийг арлын оршин суугчид нь л мэднэ хэмээн байн байн зарлах болсон. Арал дээр англичууд л оршин суудаг тул энэ бол тодорхой асуудал юм. Өнөө цаг үед аль аль нь хүчирхэг буй хоёр гүрэн дипломат аргаар арлынхаа төлөө тулалдсаар л.

Нэгэн цагт санаархлаа тас цохиулсан Аргентинчууд хариугаа авах боломжийг хайсаар, англичууд ч цэргүүдийнхээ амь насаар олж авсан асар их баялгийн үүцээ алдахыг мөнхөд хүсэхгүй нь лавтай. Дэлхий дээрх олон сөргөлдөөний үүдийг нээсэн арлууд байдгийн нэг нь болох Фолклендийн арлын тухай ийнхүү уншигч та бүхэндээ сийрүүллээ.

Сэтгэгдэл 16ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 7 сар 30. 16:49
АлтайЗочин

Энэ дайны дараа төмөр хадагтай Маргарет Тетчир дайнд амь үрэгдсэн цэргүүдийн ар гэр ээж нараас айж нууц байдалд орж амьдрах болсоноос болж охин нь амиа хорлосон гэдэг.Сүүлд нэгэн амь үрэгдсэн цэргийн ээжид хэвлийн тус газараа хутгалуулсанаас болсон шархнаас болж зовиулан морпинд донтон улмаар улс төрийн тавцангаас буусан гэгддэг.Дайн гэдэг асар их хор хөнөөл муу үр дагавартай гэдэг нь үүнээс харагдаж бгаа юм.

2019, 7 сар 18. 7:16
Зочин

Тиймээ, тухайн үед нь уншиж бсан. Хүчирхэг клончлогчдын нээн эзэмшиж бсан иймэрхүү маргаан дагуулсан арлууд цөөнгүй бгаа

2016, 11 сар 20. 10:05
Зочин

яагаад зөвхөн орсын эрх ашгийг дэмжээд байгаам? Орос цагаа цагаа тулбал Монголыг юман чинээ тоохгүй хүмүүс шүүдээ.

2019, 7 сар 17. 12:03
Зочин

Тийм л дээ Гэхдээ хэн нэг этгээд Монголоос Байгал нуурын чиглэлд 200 км давшвал ОХУ хоёр улс болно Энэ л ОХУ Монголыг бусдад өгч болохгүй шалтгаан

2019, 7 сар 18. 23:50
Зочин

Uuchlrai yagd bilee

2016, 9 сар 13. 0:22
Төөг

Сайхан түүх уншлаа баярлалаа

2016, 5 сар 4. 0:39
zochin west

France uls ter ued suuliin ueiin shine ongotsoo Argetiind 10 shirhegiig undur uneer zarjildee Getel Britanchuud gomdol gargaj ta nar holbootonguud baij ongotsoo zarsan manai 2 ongotsiig ustagchihlaa geed.Francechuud evgui baidald orsondoo uneniig helsen gedeg unendee ter 10 ongotsnoos 2 nl jinhen busad ni hulhi gej taivshiruulsan gedeg um.Endees harahad Argentinag saihan hulihdsan baih umaa

2016, 5 сар 3. 15:55
Зочин

яг л крым шиг юм байна , англи болж байхад орос яагаад болохгүй гэж орос англи фолклендийг авахаас өмнө крымыг туркээс авсан , тэгээд ч крымд ихэнх нь оросууд суудаг гэтэл яагаад АНУ англи крымийг украйнх гээд байдаг юм бол доо , ямар хаа хамаагүй хасгууд өөрсдөө гуйж ирээд монголд дагаар орж монголын нутагт суусан шиг юм биш , түүх харвал фолкленд английнх крым оросынх байх нь зөв юм байна

2016, 11 сар 19. 7:13
Зочин

Ospan baatariig janjin Choibalsan huuran hyataduudad barij ogch tsaatsluulsniig buu mart. Ene hergee tsairuulahiin tuld kazakuudiig Mongold uldehiig zovshoorson yum shuu?!. Ospan baatariig barij ogvol Mpngoliin tusgaar togtnoliig zovshooron gej Hyataduud amlasan bolovch amlaltandaa hureeui hojuu buh niitiin sanal asuulga yavuulj baij bas deer ni Orosuudaar demjuulj baij araihiij Mongol ulsiin tusgaar tognoliig hujaagaar zovshooruulsen yum shuu! Hrushev ZHU-iin toriig barij baihdaa Krimiig Ukraind negtgesen yum ba 1859 ond Krimiin tataruudiin tolgoilogch Imam Shamil sain duraaraa orosiin count general Baryantinsky-d dagsnaar Krimiin tatar kazakuud orosiinh bolson shuu. Tuuhiig saitar unshij baigaad daraa ni busad undesten doromjil.

2021, 12 сар 1. 20:08
Зочин

Ингээд зэвүү хүргээд байдгийн өмхий хасгууд. Баатар ч гэх шиг. Монгол хилчдийн гэндүүлж довтолж тамлаж алдаг байсан зувчуул хулгайчийг одоо монголын нутагт амьдарч байгаа хэрнээ баатар гэж хуцаад байх юм. Олон юм ярьж байж алуулав даа муусайн хасгуудаа. Яг одоо хажууд хасаг байвал хөгшин, залуу, хүүхэд, эмэгтэй гэлгүй шууд хутгалаад алмаар байна. Хожим үгээ бодож хуцаарай. Үгнээсээ болж алуулаваа.

2019, 7 сар 17. 17:46
Зочин

Золбин тонуулчин оспаныг ямар баатарлаг үйл хийсэн гэж баатар болгож цоллоод байгаа юм? Монголын хил рүү байн, байн халдаж олзлогдсон хилчид болон ойролцоох энгийн ардуудыг яргалдаг байснаараа баатар болчихоо юу? Амаа мэдэж бураарай хүүр минь

2017, 3 сар 24. 12:11
khangal

ospan hediidee baatar bolchoow zvgeer neg uuliin deeremchdiin tolgoilogch shuu de harin chi tuuhee sain unshda magadgvi chi hasag hun bhldaa medeej minii uwug deedes deeremchin bsan geheer chamd hetsvv sanagddag bhalda yahawdee gehde vnen yumchin erthen ewler

2016, 11 сар 18. 9:39
Батдорж

Ёстой л тийм. Энэ Америк бол хагалган бутаргаж өдөөн хатгаж, яс хаяж түүнээс ашиг хонжоо олдог улс шүү дээ.Хосни, Саддам гээд олон хүнийг улс орныг нь будаа болгосон доо. Буш Саддамд цөмийн зэвсэг байна нотлогдсон гээд орсон одоо болтол олоогүй өөр орон байсан бол хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэг гээд алуулж байгаа биз. Одоо Хятадад хагалган бутаргах ажиллагаагаа хийх гэж оролдоод бүтэхгүй тухай бүрт нь баригдаад байна. Хятад чимээгүй даруухан конконг, шинжаан, түвдийг сэмээрхэн дараад л байна. Ер нь яс юман дээрээ аравийн хувьсгалыг америкууд анх өдөөсөн одоо өөрсдөө ороогдож байна. Укрианыг ч гэсэн Америк л зохион байгуулаад харин ч бүтэлгүй болсон шүү. Англи, Америк гэж ношнууд

2018, 2 сар 17. 23:30
Зочин

тийм байхаа 2002 оны дэлхийн аваргаар аргентинчууд ангилийн хөл бөмбөгийн багт ялагдачхаад уйлалдаж байсан марадоннаа уйлаал энэ дэлхийн аварга хамгийн муу муухай дэлхийн аварга гээл яаахав баг нь ялагдах үе байж болох юм гэхдээ арайл байсан цаад учир нь энэ юм байж

2016, 5 сар 3. 14:25
Зочин

Сайхан мэдээлэл байна. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнээр үйлтэй юм шиг хоорондоо таардаг гэж тайлбарлаж байхыг сонссон юм байна. Төмөр хатагай Маргарит Тетчерийн улс карьер энэ дайны дараа огцом өссөн гэж ярьдаг.

2016, 5 сар 3. 14:25
Зочин

улс төрийн карьер

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]