Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Индиан омгийнхон Америкийн иргэний дайндУншсан25,064

Америкийн Өмнөд хэсгийн боолчлолыг дэмждэг 11 муж улс АНУ-аас салан тусгаарлаж Америкийн Холбооны Улс байгуулснаа зарлав.

Б.Нямдолгор

Америкийн Иргэний дайнд уугуул иргэд буюу индианчуудын олон омог отгууд дайтагч талуудын аль алины талд тулалдаж байлаа. Цагаан арьстнуудын дайнд оролцоно гэдэг индианчуудын хувьд газар нутгаа хамгаалах тэмцлээ хойш тавьж, түрэмгийлэгчдийг хэдийнэ хүлээн зөвшөөрч аль нэг талд нь засаглалын эрх мэдэл олгохын төлөө тэмцэхтэй агаар нэгэн байв.

Гэхдээ энд бидний мэддэггүй асуудлууд их. Жишээ татвал дайнч эрэлхэг Чероки овгийнхон боол эзэмшигчид байв. Америк тивийн уугуул иргэд хэдийнэ цагаан арьстнуудын нөлөөнд автаж, тэдний нийгэм соёлд уусч байсны нэг баталгаа нь цагаан арьстнуудын адил хар арьст боолуудтай болсон явдал юм. Тиймээс тэд Өмнөдийг буюу Холбооны улсыг дэмжиж дайнд оролцсон явдлыг нь ойлгож болно. Чоктав, Чикасоу, Семинол, Крик овгийн уугуул иргэд ч мөн адил Холбооны улсыг дэмжиж байлаа.

Чероки

Америкийн Өмнөд хэсгийн боолчлолыг дэмждэг 11 муж улс АНУ-аас салан тусгаарлаж Америкийн Холбооны Улс байгуулснаа зарлав. Ингээд индианчуудын олноороо аж төрдөг нутаг дэвсгэрийн ихэнх нь Өмнөдийн талд буюу Америкийн Холбооны Улсын нутаг дэвсгэрт хамаарагдах болов.

1861 оны 4-р сарын 12-нд Холбооны улсын цэргийн хүч Өмнөд Каролины Форт Самтер дахь АНУ-ын цэргийн баазыг довтолсноор иргэний дайн эхэлжээ. Үүний хариуд Умардын Ерөнхийлөгч Линкольн муж улс бүрээс сайн дурын арми бүрдүүлэхийг уриалжээ. 1862 оны 9-р сард Линкольн Боолчлолоос чөлөөлөх тунхаг гаргаснаар Өмнөдөд боолчлолыг устгахыг дайны зорилго болгосон бөгөөд британичууд дайнд оролцохоос түдгэлзэв. Өмнөдийн буюу Холбооны хүчний командлагч Роберт Э.Ли зүүн зүгт тулалдаанд ялж байсан боловч 1863 онд түүний хойд зүгт хийсэн давшилт Геттисбургийн орчимд няцаагдаж, баруун зүгт Нэгдсэн Улсын хүч Виксбургийн тулалдаанаар Миссиссиппи голыг эзлэн авч, Холбооны хүчийг хоёр хэсэгт тасаджээ. Удаан хугацааны турш Нэгдсэн Улс буюу Умардын тал хүн хүч, материал хэрэгслээр илүү хангагдаж байсны ачаар 1864 онд генерал Улиссес С.Грант генерал Литэй шийдвэрлэх тулаан хийж байх үед, Нэгдсэн Улсын өөр нэгэн генерал Уиллиам Шерман Жоржиа муж улсын Атланта хотыг эзэлж, далайн хүртэл давшжээ. Ингэснээр 1865 оны 4-р сарын 9-нд генерал Ли Аппоматтокс дахь шүүхийн байранд генерал Грантад бууж өгснөөр Холбооны хүчний эсэргүүцэл нуран унажээ.

Америкийн иргэний дайн АНУ-ын түүхэн дэх хамгийн их цус урсгасан дайн болсон бөгөөд нийт 620,000 цэрэг амиа алдаж, тодорхойгүй тооны энгийн иргэд үрэгдсэн юм. Дайны үр дүнд АНУ-д боолчлолыг устгаж, Нэгдсэн Улсыг сэргээн байгуулж, Холбооны Засгийн газрын үүргийг бэхжүүлсэн. Америкийн иргэний дайны нийгэм, улс төр, эдийн засаг, арьс өнгөний асуудал АНУ-ын сэргээн босголтын үеийг хэлбэржүүлсэн бөгөөд XXI зуунд ч нөлөөллөө үзүүлсэн юм. Иргэний дайны товч түүх бол ийм.

Иргэний дайны эхэн үед Холбооны хүчин ялалт байгуулж байсан тул индианчуудын хамгийн том овог болох Черокигийн удирдагчид хожим нь Холбооны Засгийн газарт эрх чөлөөгөө бататгахын тулд тэдэнтэй мөр зэрэгцэн Умардын эсрэг тулалдаж эхэлсэн. Эртнээс Чероки омгийнхонтой дайсагнаж ирсэн бусад индианы омгууд ч өрсөлдөгчөө дарж авах шалтаг хайн Умардын талд оров. 1861 оны 11-р сард Холбоотны хүч өөрсдийнх нь талд тулалдаагүй индианчуудын нутаг дэвсгэр рүү Чероки омгийнхноор дэмжүүлэн дайран орж, ширүүн мөргөлдөөн үүсгэлээ. Гол төлөв Крик, Семинол омгийнхны зүгээс Холбооны улсын цэргүүд болон Черокийн дайчидтай хийсэн цуврал тулаануудад уугуул иргэд л хамгийн ихээр хохирч хоцорсон юм. Чероки омгийнхон ялалт байгуулсан ч эцэст нь Өмнөдийнхний талд тулалдсан тул ялагч тал болох Умардынхны харгис шийтгэлийг хүлээсэн. Гэхдээ бас болоогүй мөнөөхөн Чероки омгийнхныг Семинол, Крик, Делавар омгийнхноор харгислуулсан гэдэг. Индианчуудыг өөрсдөөр нь гэсэн тактикыг Америкийн иргэний дайнд Умард ч Өмнөд ч ялгаагүй баримталж байв.

Тодорхой өнцгөөр харвал индианы Чероки омгийнхон иргэний дайны томоохон хүч болж, Өмнөдийнхний олон олон ялалтыг авчралцаж байв. Эртнээс эрэлхэг дайнч гэдгээрээ алдартай энэ омгийн индианчуудыг Америкийн улс төр нийгмийн зүтгэлтнүүд эртний Грекийн спартуудтай адилтган зүйрлэж байв. Нэг үгээр хэлбэл индиан омгуудын спартууд бол чероки омгийнхон гэсэн үг. Чероки омгийн дайчдаас бүрэлдсэн батальон, бригадууд тулааны хамгийн эгзэгтэй, цус асгаруулсан гэсэн газарт хүчтэй цохилт өгч заримдаа Умардынхан цэргүүд тулааны өмнө эсрэг талд нь черокигийн батальон, морьт сумангууд байгааг мэдвэл айдаст автдаг байсан гэх. Сонирхолтой нь тулааны үед эсрэг талынхаа үрэгдсэн, шархтай цэргүүдийн хуйхыг авах ажилд индианчууд хэт их анхаарал тавих нь заримдаа тулааны хувь заяаг нөгөө талд эргэхэд хүргэдэг байснаас Өмнөдийн генералууд холбоотон черокигийн удирдагчдад хэрэг болгон сануулга өгдөг байжээ. "Дайснаа ялсан хойно наад зэрлэг бүдүүлэг ажлаа дураараа хий, хамгийн чухал нь эхлээд дайснаа ялах хэрэгтэй" гэж.

Гэсэн ч эртнээс уламжлагдан ирсэн энэ уламжлалаасаа черокичууд огтхон ч буцдаггүй байснаас дайтагч тал болох Умардын цэргүүдийг айдаст автуулж чаддаг байв. Олны дунд ам дамжсан яриагаар хэр олон хүний хуйх бүснээсээ унжуулж санжуулна төдий чинээ бусдынхаа дунд хүндлэгдэх тул армийн зэрэг цолыг ч мөн хүртэх ёстой хэмээн Өмнөдийн арми буюу Холбооны хүчний удирдлагад шаардлагад тавьж, нөгөөдүүл нь ч ёс төдий цэргийн цол өгсөн болдог байжээ.

Умардын 100 цэргийн хуйх бүснээсээ санжуулсан бол хошууч, 500 бол хурандаа, 1000 бол генерал ч гэдэг юм уу. Гэхдээ энэ бол зүгээр л хийсвэр жишээ л дээ. Индианчуудын дундаас хуйх авсан тоогоороо биш үнэхээр сайн тулалдаж, мэргэн буудаж, цэргийн отрядууд удирдаж, цэрэг дайны авьяасаараа жинхэнэ офицер цол авагсад ч цөөнгүй байв. Бас үүний хажуугаар ихээхэн сэргэлэн, овсгоотой нөхөд ч Өмнөдийн армид гялалзаж байсан юм.

Ванн ба Томас

Шотланд аавтай, Чероки ээжтэй Жозеф Ванн хэмээгч эр аавыгаа бусдын гарт амиа алдсаны дараа их хэмжээний эд хөрөнгө өвлөн авчээ. Их хөрөнгө гэдэгт мэдээж хэрэг тариалангийн талбай, олон тооны боол, хэд хэдэн уушийн газар болон гол гатлагч онгоцууд, олон зуун мянган долларын үнэ хүрэхүйц алт байсан байна. Ээжийн талынхнаараа ихэд бахархдаг Ванн 1837 онд индианчуудын нутагт шилжин суурьшиж, тэндээ өөрийнхөө бизнесийг хөгжүүлж улам баяжиж иржээ. Охайо, Шинэ Орлеан мужид Арканзас гол, Миссиссиппи голын дагуу уурын онгоц, уушийн газруудыг олноор нь нээн ажиллуулж, тариалангийн талбайдаа ч үй олон боолууд, индианчууд ажиллуулах болжээ. Нэг ёсондоо орон нутгийн нударган баян гэсэн үг.

Иргэний дайн эхлэхэд Ванн индианчуудын нутаг дэвсгэрт армийн бэлтгэл хүчийг зохион байгуулахад Өмнөдийн Засгийн газарт ихээхэн тус дэм болсныхоо хариуд генерал цол авчээ. Түүний командад цагаан арьстнууд төдийгүй чероки омгийн хамгийн шилдэг морьт отрядууд багтаж байв. Сонирхолтой нь Ванн генералын дүрэмт хувцсаа индиан өмсгөлтэй хольж хутган өмсөж, ихээхэн сүр бараатай явах ихэд дуртай байсан гэдэг. Дайны дараа Ванн Умардын талд их хэмжээний хандив өргөж, нэр нүүр олж амжин яаж ийгээд асар их бизнесээ талхлуулчихгүйхэн шиг авч үлджээ.

Цэвэр цусны индиан биш ч цагаан арьстан индианы холимог хүмүүс дээр дурдсан Ванны жишээгээр иргэний дайнд тодрох нь цөөнгүй байв.

Тухайлбал Чероки омогт үрчлэгдсэн цагаан арьст Виллиам Томас хэмээгчийг дурдаж болох. Иргэний дайнаас өмнө Хойд Каролина мужид хуулийн чиглэлээр суралцаж явжээ. Зүүн Чероки омгийг төлөөлж явсан түүний ачаар Холбооны засгийн газар Чероки омгийн иргэдэд буулт хийж улмаар Чероки омгийнхон Хойд Каролина, Зүүн Теннесси мужид амьдардаг байсан газар нутагтаа үлдэх боломжтой болсон билээ. Үүнийхээ төлөө тэрээр индианы бүхий л омгийнхонд асар их нэр хүндтэй цагаан арьстан болж чадсан ба өргөмөл эцэг Ёнагускагаа нас барахад Томас Зүүн Чероки омгийн ахлагчийн байр сууринд томилогдсон нь ийм үүрэг хашиж байсан цорын ганц цагаан арьстан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм. 1848-1869 онуудад тэрээр Хойд Каролинагийн мужийн сенатд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж явав. Төрөлх омгийнхондоо авчирсан Томасын амжилт түүнийг индианчууд болон Хойд Каролинагийн оршин суугчдын хүндэтгэлийг хүлээсэн удирдагч болгосон юм. Хойд Каролина мужийг 1861 оны 5-р сард Холбооноос гарахад Томас өөрийн нөлөөгөө мужийн Засгийн газар, Зүүн Черокийн түвшинд ашиглан Хойд Каролинаг хамгаалах легионыг бий болгосон байдаг. Томасын удирдлагад 8 бүлэг байсны 6 нь Хойд Каролинагийн цагаан арьстнууд үлдсэн хоёр нь 400 хүнтэй Чероки омгийн дайчид байжээ. Виллиам Томас мужийнхаа эрх ашгийн төлөө Өмнөдийнхөнтэй эвсэж байсан ч дайн Умардын талд эргэж эхэлмэгц зэвсгийнхээ үзүүрийг нөгөө талд чиглүүлж, Холбооны хүчний цэргүүдийг мужаасаа хөөн гаргажээ. Түүнчлэн урьдын хонзонгоор давшин орж ирсэн Умардын цэргүүдтэй ч мужаа хамгаалан тулалдаж байв.

1862 онд Томасыг Ноксвиллд легионоо бүрдүүлэхэд 1125 хүн ирснийг явган цэргийн 10 суман, морин цэргийн батальон, их бууны тусгай салаанд хуваажээ. Хоёр жилийн турш Томасын легион цөөнгүй байлдаан, тулалдаанд оролцсон ба 1864 оны эхэн үеэс цэргүүдийн тоо буурч 500 хүнтэй болжээ. Нэгэн тулааны дараа легионд ердөө 100-хан цэрэг үлдсэн байжээ. Гэсэн ч гандан буурсангүй легион мужаа хамгаалан Умардынхантай тулалдсаар бууж өгөхдөө 1200 цэрэгтэй байжээ.

Делавар

Индиан омгуудын тухай ярихад дан ганц Чероки, Семинол омгийнхныг дурдах нь хангалтгүй.  Америкийн газар нутгийн зүүн талд, дунд биеэр нутагладаг Делавар омгийнхон ямар ч цаг үед хамгийн хүчирхэг омгуудын нэг байлаа. 1861 оны 10-р сард Делаварчууд Вашинтон дахь АНУ-ын Засгийн газарт үнэнч гэдгээ зарласан юм. Уламжлалт зэр зэвсгээр зэвсэглэсэн Делеварийн дайчид Умардын талд Өмнөдийнхний эсрэг байлдав. Делаварчууд онцгой гарамгай байгуулж байснаас үүдэн Вашингтоноос тэднийг зэвсгээр онцгойлон хангах тал дээр анхаарч Өмнөдийг дэмждэг Чероки тэргүүтэй овог аймгуудын эсрэг тулаанд оруулжээ.

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан дайнд ялагдсан Өмнөдийн талд тулалдсан Чероки омгийнхныг харгислах гол үүргийг делаварчууд хүлээсэн гэдэг.

Команчо

Бас нэгэн дайнч, эрэлхгээрээ алдартай Команчо омгийнхон. Эхэндээ Команчо омгийнхон иргэний дайныг цагаан арьстнуудын хоорондох дайн, үүнд өнгөт арьстнууд оролцох нь утга учиргүй явдал хэмээн бусад омог аймгуудаа дайнд оролцохгүй байхыг уриалж байв. Гэсэн ч дайнд оролцохгүй байсныхаа төлөөсийг Команче омгийнхон хангалттай амссан юм. Эхлээд Өмнөдийнхөн, дараа нь Умардын цэргүүд ээлж дараалан тэдний нутагт довтлон орж ирж алж талж байв. Тиймээс өөрсдийгөө мэнд авч үлдэхийн тулд аль нэг талд нь үйлчлэхээс өөр сонголт Команче овгийнхонд үлдээгүй байна. Команче омгийнхонтой холбоотой түүхийн сонирхолтой баримтууд байдаг гэнэ. Тэрхүү индианчууд хэдийгээр Умардын талд тулалдаж байсан ч бие даасан байлдаан хийж, үйл ажиллагаагаа хэний ч зааврын дагуу явуулахыг урьтал болгодоггүй байсан төдийгүй боломж л олдвол Холбооны ч байна уу, Нэгдсэн улсын ч байна уу армийн цэргүүдээс өшөөгөө авдаг байжээ. Орон нутгийн бэсрэг тулалдаануудыг ажиглаж, тулааны төгсгөлд ялсан талыг нь гэнэт довтлон орж сүйрүүлэх тохиолдол олон дахин давтагдаж байв. Тиймээс аль ч талын генералууд Команче овгийнхонтой эвтэйхэн харилцахыг урьтал болгож эхэлсэн байна.

Тэнгисийн цэрэг, мэргэн буучид

Эргийн ус, гол горхи Холбооны боон Нэгдсэн улсын тэнгисийн цэргийн далайчид, офицеруудад үлэмж их саад бартааг учруулжээ. Тэдэнд хамгийн том тулгуур нь хуурай газрын усан замыг арван хуруу шигээ мэддэг, туршлагатай индианчууд байв. Энд нэгэн зүйлийг дурдахад Умардын тал боолчлолыг халсан тул хар арьст боолуудыг цэрэгт татаж, тэднийг зэвсэглэж байснаараа хүн хүчний хувьд ихээхэн давуу талтай байсан бол боолчлолыг халахаас татгалзсан Өмнөдийн Засгийн газар индианы омгуудыг л зэвсэглэж байсан юм. Хээр тал, уулархаг нутагт амьдрах индиан иргэдийн нэг давуу тал бол хурц хараа байсан. Тиймээс дайтагч талуудын аль аль нь индианчуудыг мэргэн буучаар ашиглаж байлаа. Америкийн иргэний дайны түүхэнд тэмдэглэсэн гарамгай мэргэн буучдын тал хувь нь индианчууд байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Семинол

Иргэний дайнд Семинол омгийнхон томоохон үүрэгтэй оролцсон байдаг. Бусад омгийнхноос ялгаатай нь семинолчууд дотроо талцан хуваагдаж Умардын ч, Өмнөдийн ч армийн талд тулалдаж байв. Семинол омгийн удирдагч Жонн Тумпер Холбооны хүчний офицер болж, цаашлаад хурандаа цол авч тулаанд ихээхэн идэвх санаачлагатай оролцож байв. Үүнийг нь харгалзан үзэж семинолчуудыг Өмнөдийн эсрэг эргүүлэхийн тулд томоохон хэлцлүүдийг удаа дараа Вашингтоноос явуулж байв. Үүний хүчинд Жонн Тумпер Вашингтонтой гэрээ хийн газар нутгаа чөлөөтэй эзэмших эрх олж авчээ. Урвалтынх нь хариу хүчтэй ирнэ гэдгийг ч тэрээр тооцож байв. Тиймээс Жонн Тумперын удирдсан отрядууд Өмнөдийн Холбооны Засгийн газрын хүчний эсрэг партизаны дайн хийж байв. Чингэхдээ семинолчууд Өмнөдийн цагаан арьстнуудад боолчлогдсон газар нутгуудыг довтлон Умардаас явуулсан зэвсгээр хар арьстнуудыг зэвсэглэж байсан нь онцгой хор хөнөөлтэй байсан гэх.

Сэтгэгдэл 21ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 1 сар 5. 10:56
Зочин

Түүх үнэхээр их сонин шүү. Бид шашинаар төвдүүдтэй холбогдож байдаг. Эцэг өвгөдүүд маань энэ шашныг сонгоод хэдэн зуун жил өнгөрсөн байсан ч улс төртэй гүнзгий хутгалдсан байх. Хоосон чанарыг номлосон гэхээр Бурханы шашин шиг шашин хаа ч байхгүй. Хоосон чанарыг шинжлэх ухаан тайлж нотолбол хүний болон дэлхийн үүсэл хөгжлийг нотлох гээд байдаг яалтайн билээ.

2020, 1 сар 6. 15:09
Зочуранаин

Төв үзэл буюу хоосон чанарын сургаал шинжлэх ухаанаар батлагдсан гэж хэлж болноо. Шүтэн барилдлагын онол, квант физикийн үзэгдлийг Бурханы шашны төв үзлийн номлолд тулгуурлан нээсэн гэдгийг олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн

2019, 10 сар 3. 20:37
Зочин

dalai lamd ih sujirvel ireedui maani tuvdtei adilhan bolnoo uneheer mundag hun bsn bol tuvdiin ard tumen delhiid gaihagdaj baih bailaa gej

2019, 3 сар 9. 17:46
mohor eljeg mongol i bas yaan gej bixilgaj bain

en mohor eljeg dalai lam dara dur en mongol d ileruulbel. hidad hurxi aj ahui in dain hin. ediin zacgiin horig hibel: hor ni mongol d iren !shariin shashin bol tor mohog shaxin !21duger zuud mongolchud manj in uye shig mohor susug .sohor bishirel tai harangui tsagt oqih ugeeei !

2017, 1 сар 14. 10:13
Зочин

4r dalai lam Mongol hun bsn, tuvduud honi gargaj bgam shig alsan gej sonsoj bsiim bn. hogiin tuvduudtei niileh sainii yor bish.

2016, 11 сар 24. 19:23
miigaa

mongolchuud bid shashniig het urdaa barij bgui bid hoh tengeree shutej undes ugsaagaa hamgaalj yawah estei

2016, 11 сар 14. 9:52
Зочин

Одоо товдуудийн оюуны боолчлолоос салах цаг болсон шуу.

2016, 11 сар 9. 16:29
Зочин

uls undesten shashin geheesee iluu aj uildverjij baij orshin togtnodog yum gesen shuu huuhee

2016, 11 сар 8. 20:45
далай лам

аливаа улс орон оюун санааны хувьд нэгдмэл байх нь тэд нарт байгаа хамгийн том зэвсэг юм. далай лам бол оюун санааны удирдагч, яагаад дараагийн далай лам Монгол байж болохгүй гэж, монголчууд оюун санаагаараа нэгдэх нь хятадуудад л аюултай хаха

2016, 11 сар 9. 5:22
Зочин

далай ламд мөргөсөөр бгаад төвдүүд газар нутгаа хужаад алдсан юм шүү дээ жаахан юм унш

2016, 11 сар 8. 17:45
zochin

dahij tuvdiin shurgaand orj tenegteh vii de

2016, 11 сар 8. 17:33
zz

buzar tangadiig dagaad mal l bno sh de

2016, 11 сар 8. 17:13
kkk

tsagaa tulakhaar lam deer ochino doo ochino.

2016, 11 сар 8. 11:41
Зочин

odoo bolih heregtei mongoliin hursund tohiromj muutai shashin tenger uzel gedegiig odoo mongolchuudad taniulah tsag n harin bolson bid hunii yumiig bish heden myangan jil bidnii uvug deedes shuteed irsen munh tengeriin uzel sanaagaa sergeeh yostoi ta bid mongol humuus bolohoos tuvd enetheg humuus bish biz de ooroosoo asuugaarai ta mongol hun munuu gej mun bol ta hariin yu n medegdehgui shashiniig shuten murguh n zuid her niitseh bol

2016, 11 сар 8. 16:24
Зочин

Зөв зөв. Монголчууд шарын шашинд орсноос хойш аймхай хулчгар, хүлцэнгүй номхон, манж, хятад, оросыг аялдан дагагч болчоод байна. Одоо нэг л оросыг шүтсэн, Путиныг шүтсэн, арчаагүй пизданууд болж дээ.

2016, 11 сар 8. 21:15
зочин

өмхий мал аа. чи ану гэсэн лалрын улс руугаа зайлдаа. өмхий сэг чинь.ёэвёэндээ орооцолдож үхээрэй чи

2016, 9 сар 12. 16:13
Зочин

далай малай л гэж одоо балайрахгүй шүү хүмүүсээ хичнээн хортой вэ одоо моноголчууд минь шинжлэх ухаанаа хөгжүүлж хөгжих болсон одоо зөвхөн урагшаа харах хэрэгтэй байна

2016, 9 сар 12. 12:08
Зочин

dalai lam hereggui. buddha dalai lam todruul gej zaagaagui

2016, 9 сар 12. 13:37
мөнх

тийм ер нь үе үеийн далай лам нар их монголын түүхэнд тиймч эерэг нөлөө үзүүлээгүй

2016, 11 сар 8. 22:40
Жаагий

Үнэн үнэн

2020, 12 сар 3. 1:09
Зочин

Тэр шүтдэг улсууд нь гэсэн чинь юу гэнүү Монгол Балба Бутан ккк. Дэлхийд хөгжлөөрөө сүүл мушгидаг буурай 3н улс л байна. Таарсан таар шуудайнууд. Газарзүйн байрлалыг нь ч гэсэн хараарай тэр 2 улсыг. Хятад Энэтхэгийн дунд хавчуулаастай 2 жижиг улс. Хн. Энэ 3 таарч дээ чааваас. Дандаа л 2 том гүрний дунд хавчуулагдсан жижиг улсууд.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]