Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан, доктор Т.Сүхбаатар бичиж байна.
Алтан ордны улсын цэргийн бүрэлдэхүүн дэх Орос цэргийн
бүтэц, зохион байгуулалт, зэр зэвсэг
Монголын Алтан ордны улсын вассал Оросын вант улсууд нь засаг захиргааны дагуу Сарай дахь хаанд захирагдаж байсан бөгөөд шаардлагатай үед цэргийн хүч илгээх буюу эсвэл бүх нийтийн дайчилгаагаар хүч хавсардаг байжээ. Дайн байлдааны үед Орос цэргүүд нь Монгол цэргийн туслах хүчин болж өөрийн бүтцийн дагуу ирж нэгдэн Монгол цэргийн ерөнхий командлагчид захирагддаг байсан юм.
Оросууд Монголчуудыг ирэхээс өмнө XIII зууны эхэн үед хоорондоо нэгдсэн удирдлагагүй бие даасан олон (50 гаруй) вант улсад хуваагдан оршиж байжээ. Вант улс бүр бие даасан цэргийн жижиг байгууллагатай байсан юм. Владимир-Суздалийн болон Галиц-Волынийн Даниил гэх зэрэг том ноёд захирагч нар 30 мянга хүртэл, Новгород 20 мянга хүртэлх тооны цэрэг гаргах боломжтой байжээ. Гэхдээ эдгээр нь байнгын арми бус харин тулалдаж чадахуйц нийт иргэдийн тоо юм.
Мөн Орос цэрэгт бусад үндэстний хөлсний цэрэг цөөн бус байдаг байв. Викингүүд анхлан хөлсний цэрэг болж Оросын вангуудад алба хааж байсан бөгөөд хожим нь мажар, кипчак, булгар, слав гаралтай ард түмэн, финн, герман үндэстнүүд ч алба хашиж байлаа.
Австрийн түүхч Гюнтер Штөклийн судалгаагаар Киевийн үеийн Оросын вангуудын цэрэг нь ихээхэн ялгаатай хоёр хэсгээс[1] бүрдэж байжээ. Үүнд нэг нь вангийн “шадар нөхөд” (Дружина), нөгөө нь дайчилгаагаар бүрдүүлдэг “Журамт цэрэг (Ополчение)” болно.
Вангуудын цэргийн гол хүч нь “Дружина” хэмээх цэрэг нь байв. Энэ цэрэг нь дотроо “Ахлах” (старейшая дружина,) мөн “Бага” (младшая дружина) гэх зэргээр ялгаатай. Ахлах дружина-д нь ван, бояр ноёдын зэрэг зиндаатай хүмүүс багтдаг байсан бөгөөд тэд сэнгүн (воевода), мянгатын ноён (тысяцкий) гэх мэт цэрэг, иргэний дээд тушаалтан байж, вандаа зөвлөх эрхтэй байдаг байв. Харин “Бага дружина (нөхөр-цэрэг)” нь доод тушаалын хүмүүс байсан бөгөөд вангийн орд өргөө ордны дэргэд байж ванд үйлчлэх, хамгаалах зэрэг үүрэг гүйцэтгэдэг байсан байна. Журамт цэрэг нь вангийн шууд захиргаанд байгаагүй, харин эртний орос ноёдын чуулган болох “Вече” (хотын зөвлөл ч гэж дурдагддаг)-гийн шийдвэрээр дайчлагдан, онцгой үед вангийн захиргаанд ордог. Энэ цэргийг “Тысяцкий” хэмээх мянганы ноён захирдаг байсан ба түүнийг ван томилдог байжээ. Гэхдээ эдгээр нь мэргэжлийн цэрэг гэхээсээ илүүтэйгээр сайн дурын цэргийн шинжтэй байсан юм. Цэргийн ийм хоёрдмол зохион байгуулалт дор дурдсан учиртай байв. Үүнд: вангууд гадагш халдан довтлохдоо өөрсдийн шадар нөхдийн хүчээр хийхийг чухалчилж ард олны дотроос сайн дурынхныг авч хүчээ зузаатгадаг байсан бол журамт цэргийг гаднаас аюул заналхийлэх үед улс орноо хамгаалахад хэрэглэдэг байжээ. Оросын вангууд тийнхүү аян дайн хийхдээ дружинникүүдээсээ гадна бас хөлсний цэрэг элсүүлж авч явдаг, түүнийгээ “Вой” гэж нэрлэдэг байжээ.
Монголын үед (XIII-XIV зууныг олон улсын түүхчид “Монголын үе” гэдэг) бас вангийн албанд хөлсөөр зүтгэж, хөлсөндөө тодорхой газар авч өмчлөн эзэмшигч “Вотчинник” хэмээх бояр ноёд олноор буй болжээ.
Харин Г.В.Вернадскийн судалгаагаар Киевийн арми ноёны “Дружинник” ба “Тысяцкий” хэмээх ноёноор толгойлуулсан хотын дайчилгааны буюу журамт цэрэг гэсэн хоёр[2] үндсэн хэсгээс бүрдэж байсан байна. Тэр үед хөдөөгийн хүн ам нь цэрэгт дайчлагддаггүй, ямар нэгэн байлдааны ажиллагаанд оролцдоггүй байжээ. Харин энэ байдал нь Алтан ордны улс байгуулагдсаны дараа өөрчлөгдөж бүх нийтийн цэрэг татлагын дагуу хөдөөгийн хүн ам ч цэрэгт хамрагдах болсон. Мөн Монголчууд “Вече”-гийн эрх мэдлийг хязгаарлаж, хотын дайчилгааны журамт цэрэг цуглуулах тогтолцоог үгүй хийснээр, хуучны “Тысяцкий (мянгатын ноён)” нар ажилгүй болж, улмаар энэ албан тушаал бүр үгүй болсон байна. Үүний оронд “окольничий” хэмээх шинэ бүтэц бий болжээ. Гол үүрэг нь цэрэг дайны хэрэгт их амбаны гол туслагч болох юм.
Г.В.Вернадский бас Киевийн үед дээр дурдсан “журамт” цэрэг хоёр хэсгээс бүрдэж байсан ба ахлах журамт цэргүүд тайж нарын ангийн үндсийг бүрдүүлж, дараах шатныхан нь “грид” (норвеги хэлний “гэр” гэсэн үг) хэмээн нэрлэгдэж байсан гэж үзжээ. Тэдгээр нь ноёдын өргөөнд хоёрдугаар зэргийн байр эзэлж дугуйлан нь чөлөөт нөхөрлөлийн зарчмаар байгуулагдана. Журамт цэргүүд эцсээ хүртэл ноёноо дагадаг байжээ.
XV зууны сүүл, XVI зууны үед Монгол цэргийн бүтцээс жишиг болгон Москвагийн цэргийг 5 том хэсэг болгон хуваажээ. Тэдгээр нэгтгэлийг Оросоор “Полк” (хороо) гэж нэрлэж, дотор нь төвийн, баруун, зүүн полк[3] гэх мэтээр нэрлэж байв. Тус вант улсын арми төвийн, баруун, зүүн гарын хороо, тэргүүн манлай хороо, харуулын хороо гэсэн 5 хороотой байжээ. Монголчуудтай нэгэн адил Москвагийн армид баруун гарын нэгтгэл нь зүүн гарынхаас илүү чухалд тооцогдож байжээ.
Орос цэрэг нь голчлон явган цэрэгтэй морин цэрэг цөөнтэй байсан ч Монголчуудын нөлөөгөөр өөрчлөгдөж морин цэрэгтэй болж энэ нь ХХ зууны дунд үе хүртэл орос цэргийн гол цөм болсон юм. XIII зууны үеийн Киевийн Русь нь хүнд болон хөнгөн явган хийгээд морин цэрэгтэй байсан гэж үздэг. Гэхдээ хүнд морин цэрэг нь европын рыцарь шиг тийм хүнд хуяггүй байжээ.
Алтан ордны улсын ханы шаардсан цагт цэрэг татлагыг үг дуугүй биелүүлэх үүргийг Оросын вангууд хүлээж байсан юм. Монголын армид татагдсан орос цэрэг Монголын цэргийн хуульд захирагдаж байжээ. Гэхдээ цэрэг татлага жил бүр биш ч гэсэн шаардлагатай үед ханы тогтоосон цаг хугацаанд явагдаж байлаа. Үүндээ хөдөөгийн хүн амыг бүхэлд нь хамруулсан бөгөөд Оросын цэрэг татлагын тогтолцоог үндсэнд нь өөрчилсөн байна. Цэрэг татлагын энэ тогтолцоо Алтан ордны улсын зарим хангуудын үед үгүй болж, зарим үед буцаан сэргээгдэж байлаа. Тохтамыш ханы үед түүний цэрэг, армийн ихэнх хэсгийг орос цэрэг бүрдүүлж байсан[4] гэж зарим судлаач тооцоолон гаргажээ. Тэр бүү хэл Тохтамыш доголон Төмөр нарын дайнд Алтан ордны улсын цэргийн гол цөм нь оросын явган цэргүүд болж байжээ.
“Доны” Дмитрий Куликовын тулалдаанд бэлтгэх үедээ, мөн түүний хүү Москвагийн ван I Василий Доголон Төмөрийн довтолгооноос хамгаалах бэлтгэл хийхдээ бүх нийтийн цэрэг татлага явуулсан байна. Үүнээс хойш ч бүх нийтийн цэрэг татлагыг хэд хэдэн удаа явуулж байжээ. Алтан ордны явуулсан аян дайны ихэнхэд, тухайлбал Эл хаадын эсрэг явуулсан аян дайн, Доголон Төмөрийн эсрэг хийсэн дайн, Мөнх-Төмөр ханы 1277-1278 онд уулын аланчуудын эсрэг хийсэн дайнд орос цэрэг Монголын цэрэгт хавсарга болж оролцсон байна.
Алтан ордны улс Юань гүрэнд олон алба төлж үүрэг хүлээж байсны нэг нь цэргийн алба юм. Юань гүрний эзэн хааны шаардсан үед цэргийн хүч илгээх бүрэн боломжтой байсан бөгөөд энэ Монголын эзэнт гүрний үеэс уламжлагдан ирсэн тогтолцоо билээ.
Их хаан Мөнхийн зарлигаар Бат хан исламын ертөнцөд явуулсан аян дайны үед цэрэг гарган өгч байжээ. XIII зууны хоёрдугаар хагаст өмнөд хятадыг байлдан дагуулах Хубилайн цэрэгт орос цэргийн отрядууд татагдан оролцсон[5] юм. Энэ үүрэг Алтан ордны улсын дараа дараагийн хангуудын үед ч уламжлал болон хадгалагдсан. Энэ тухай дэлгэрэнгүй “Юань гүрэнд алба хаасан орос цэргийн түмт” өгүүллэгээс үзнэ үү?
Мөн Алтан ордны улс өөрийн холбоотон байсан Египетийн мамлюкуудад Монгол, кибчак болон орос боол, орос цэргүүдийг илгээж байсан бөгөөд тэдний дотроос нэг орос цэрэг дэвшин Египетийн эмир болсон түүхтэй бөгөөд түүнийг дорнын эх сурвалжуудад орос Бейбуга хэмээн нэрийдсэн[6] нь байна. Ийнхүү Орос цэрэг Алтан ордны улсын цэрэгт алба хаахын зэрэгцээ бусад холбоотон улсуудын цэрэгт ч гэсэн алба хааж байсан байна.
XV зууны үед Оросын IV Иван хаан (догшин) цэргийн шинэчлэл хийхдээ Монгол цэргийн жишгийг баримталж, армийнхаа бүрэлдэхүүнд хуучин Алтан ордны улсын бүрэлдэхүүнд байсан улсуудын цэргийн ангиудыг оруулж ашиглаж байжээ[7]. Энэ нь цаашдаа Орос цэргийн байнгын арми үүсэх нөхцөл бололцоог хангаж өгчээ. Оросууд Алтан ордны улсын цэргийн бүрэлдэхүүнд байж үүний үр дүнд бүтэц зохион байгуулалт, зэр зэвсэг, дайтах урлаг, зэр зэвсэг дархлах гээд ялангуяа морьт цэрэгт ихээхэн анхаарал хандуулж түүнийг хөгжүүлсэн нь дэлхийн хоёр ч дайнд морьт цэргийн хүчээр амжилт олох эх үндэс нь болжээ. Хамгийн энгийн жишээ гэвэл Монгол цэргүүд дайралтад орохдоо “уухай” хэмээн өөрсдийгөө зоригжуулан хашхирдаг энэ үгийг оросууд “Ура” болгон өвлөн авснаас харж болно. Мөн Оросууд хоёр жигүүрээс нь бүсэлдэг Монгол цэргийн тактикийг сайн мэддэг (1378 оны Вожи голын тулалдаанд энэ аргаар ялсан) байжээ.
Тэгвэл Орос цэргүүд ямар зэр зэвсэгтэй байсан бэ? Эртний Орос цэргийн зэр зэвсгийн талаарх судалгаа маш өргөн дэлгэр судлагджээ. Оросын олон түүх судлаачид цэргийн зэвсгийн талаар бүрэн дүүрэн судалгааг явуулсан байна. Тухайлбал Зөвлөлтийн үеийн судлаачид болох А.Н.Кирпичников[8], Д.Н.Анучин, Н.Е.Бранденбурга, В.И.Сизова, А.А.Спицына. нарыг дурдаж болно. Орос цэргүүд Алтан ордны улсын бүрэлдэхүүнд байхдаа өөрсдийн хийцийн буюу европ зүгийн зэр зэвсэг ашиглаж байсан бөгөөд Монгол зэр зэвсэг цөөн бусаар ашиглаж байжээ.
XII-XIII зууны үеийн Киевийн Русь (Оросын) цэрэг нь дараах иж бүрэн зэр зэвсэгтэй байжээ. Үүнд:
1. Хүнд морин цэрэг: жад, сэлэм, нум сум, байлдааны сүх, бялуу шийдэм, хамгаалалтын дуулга, бамбай, хуяг;
2.Хөнгөн морин цэрэг: гол зэвсэг нь нум сум, илд болон сэлэм, сүх болон алх, цүүц болон жад, дуулга, бамбай нэмэлт, арьсан хуяг;
3.Хүнд явган цэрэг: жад, байлдааны сүх, эсвэл шийдэм, илд, бамбай, төмөр хуяг.
4.Хөнгөн явган цэрэг: гол зэвсэг нум сум, сумны нөөцтэй, хуягтай байжээ.
5.Түр зуурын цэрэг: жад, бялуу шийдэм, байлдааны сүх;
6.Холбоотны цэргүүд: Кибчакын морьт цэрэг, литовын хөнгөн явган цэрэг,[9]
Нийт зэр зэвсгийн цогц нь жад, сэлэм, нум сум, байлдааны сүх, бялуу шийдэм, хамгаалалтын дуулга, бамбай, хуяг; юм. Мөн галт зэвсэг Монголчуудын нөлөөгөөр сүүлд нэвтэрчээ.
Оросын цэрэг Монголын нөлөөгөөр зарим зэвсэг, хуяг дуулгыг нь ашигладаг [10]болсон байна. 1246 онд Данийл Галицкий ван өөрийн армиа Монгол маягаар өөрчлөн зохион байгуулж зэвсэглэснийг тэмдэглэх хэрэгтэй. Австрийн элч нар түүний отогт ирээд Монгол хэлбэрийн хуяг дуулгатай галиц ноёны цэргүүд, мөр, цээж, толгойдоо хамгаалалт бүхий морьдыг харчхаад ихэд гайхацгаан “зэвсэг нь гялалзаж байсан” гэдэг[11] III Иваны үеэс эхлэн Оросын цэргийн бүтэцэд томоохон өөрчлөлт орсон нь мөн л Монголчуудын нөлөөнийх гэж үзэж болно.
Бүр 1361 онд Рязаны эсрэг хийсэн дайнд москвачууд зөвхөн Монголчуудын хэрэглэж байсан бугуйлыг амжилттай эзэмшиж хэрэглэж байсан ба арванзургаадугаар зууны Москвагийн армийн зэвсэг хувцас тоноглолоос Монголын нөлөөлөл тодорхой харагдана[12] гэж судлаачид одоо хэр нь үзсээр байна.
Сэлэм
Сэлэм нь зүүн болон баруун европын улс орнууд шиг Орост өргөн хэрэглэгдэж байжээ. Каролинг ба ром маягийн гэж хоёр үндсэн төрөлд хуваагддаг байжээ. Мөн Хазар- мадьяр нараас зээлсэн[13] ч гэж үздэг. Орос сэлэм дунджаар 95 см урт, 1 кг жинтэй байжээ. Зарим тохиолдолд 120 см урт, 2 кг жинтэй байх нь ч бий. Оросууд өөрсдөө сэлэм үйлдвэрлэхээс гадна бусад улс орнуудаас худалдан авч хэрэглэж байжээ.
Орос сэлэм нь 3 ган хавтангаас бүрдэж байжээ. Хоёр талаасаа ган хавтангаар шахаж давтсан сэлэм нийтлэг байжээ. Орос оронд ашиглаж байсан сэлэм нь европын бусад улс оронд нийтлэг ашиглагдаж байжээ. Оросын газар нутгаас олдсон 2 сэлэмний тухайд гэвэл. Нэг дэх нь Миргород хотын ойролцоо олдсон ба энэ сэлэм нь 1000-1050 оны үед хамаарах олдвор юм.Сэлэмний нийт урт нь 87.5 см, ир нь 67.9 см, өргөн нь 4.9-3.8 см Нордк-Балтик хэв маягаар үйлдсэн сэлэм байжээ.
Хоёр дахь олдсон сэлэм нь Х зуунд хамаарах сэлэм байсан. Киев хотын ойролцоогоос олдсон. Ир нь 28 см, өргөн нь 5.3 см, маш муу хадгалагдаж үлдсэн сэлэм байжээ. Зэс болон мөнгөн утсаар чимэглэсэн ирний нэг талдаа “алдар” (слава) хэмээн товойлгон бичсэн байжээ. Энэ сэлмийг үйлдсэн дарханы газрын нэр юм. Орос цэргийн сэлэм дунджаар 85 орчим см, жин нь 2 орчим кг бөгөөд эгц шулуун хийцтэй 3 давхар гангаар давтаж хийсэн өвөрмөц маягийн хийцтэй байжээ гэж дүгнэж байна. Монгол цэргийн илд нь хэзээ ч сар шиг тийм матигар байгаагүй бөгөөд бага зэрэг хотойсон хотгор илд нь оросын морин цэргийн зэвсэглэлд саяхан хүртэл байсан.
Байлдааны сүхийг Орос цэргүүд өргөн хэрэглэж байжээ. Анх VIII зуунаас байлдааны сүхний талаар бичиж эхэлсэн байна. Дор хаяж байлдааны сүх хэд хэдэн төрөл байсан байна. 1.Байлдааны сүх-Цэвэр байлдааны зориулалттай гардан тулалдааны сүх байжээ. 2.Өргөн иртэй норман сүх- Скандиновын орнуудаас гаралтай сүх. 3.Бородовидны сүх- Ир нь доошоо өргөн болдог онцлогтой сүх бөгөөд хойд Европт их өргөн хэмжээгээр тархсан байлдааны сүх юм. 4.Колун сүх-мод хагалах зориулалттай ахуйн хэрэглээний сүх. Гэвч зарим тохиолдолд дайн тулалдаанд ашиглах нь их байжээ. 5.Широколезвийная секира ба Бродэкс сүх нь Балтик болон Скандинавын улс орнуудад өргөн тархсан бөөрөнхий ир бүхий хэлбэртэй сүх юм. Байлдаанд сүхийг өргөнөөр хэрэглэхээс гадна ахуйн зориулалтаар ч хэрэглэж байжээ. Орос цэргийн заавал байх зэвсгийн нэг төрөл нь байлдааны сүх юм.
Жад
Эрт дээр үеэс өргөн хэмжээгээр хэрэглэж ирсэн зэвсэг бол жад юм. Оросууд жадыг ангын болон байлдааны зориулалтаар өргөн ашиглаж байжээ. Скандинавын хойгийн улс орнуудаас жад орос оронд уламжлагдсан гэж үздэг байна. Ромбо хэлбэрийн хурц үзүүртэй жад өргөн ашиглагдаж байжээ. Жадыг оросууд ХХ зууны дунд үе хүртэл байлдаанд ашиглаж байжээ. Орос жад нь зөвхөн хатгах шидэх зориулалттай байсан бол Монгол жад нь үзүүр хэсэгтээ хүн татаж унагаах зориулалттай гох дэгээтэй байжээ. Энэ жад орос цэрэгт нэлээд түгээмэл дэлгэрсэн юм.
Байлдааны хутга
Байлдааны хутга нь 50 см урт, өргөн нь 2-3 см хүрдэг. Хутга нь тусгай гэртэй байсан бөгөөд бариулыг нь яс болон модоор хийдэг байжээ. Зарим хутга төмөр бариултай байх нь ч бий. Байлдааны хутга нь орост тийм ч түгээмэл зэвсэг байгаагүй бөгөөд XII-XIII зууны үеийн европын рыцариудын хутгатай ихээхэн төстэй байжээ. Орос хутгын хөгжил Монголчууд болон Кавказын ард түмний нөлөөгөөр нилээд өөрчлөгдсөн гэж үздэг.
Нум сум
Нум сумыг оросууд тийм ч өргөн биш хэмжээгээр хэрэглэж байжээ. Нум нь 1 метрийн урттай, хус болон арц модоор хольж хийсэн “М” үсгийн хэлбэртэй байжээ. Византийн түүхчдийн тэмдэглэж үлдээснээр Киевийн цэргүүд нум сумыг маш чадварлаг ашиглаж морьт цэргийн довтолгооныг зогсоож байсан тухай дурджээ. Новгород болон бусад хотын орчмоос малтлага хийхэд 130 см орчим урттай хус модон хийцтэй нум олддог байна. Нум хийх технологи нь байгаль цаг уурын хүнд нөхцөлд тохирсон байдлаар уян хатан чийгшил хүйтэн хариу үйлдэл үзүүлэх материал буюу хандгайн эвэр болон бусад амьтны яс ашиглан нум сум хийх нь байжээ. Нум сумны ашигтай тусгалын хувьд Монгол нум сумны хаана ч хүрэхгүй байсан бөгөөд Монгол Орос нумын аль аль ашигтай байдлыг нь харгалзан үзэж өвөрмөц маягийн сайн нум бий болсон юм.
Галт зэвсэг бол Орост Монголчуудын нөлөөгөөр яах аргагүй нэвтрэн оржээ. Монголчууд Киданы үеэс эхлэн галт буу ашиглаж байсан. Монголчууд орос болон европт аян дайн хийж байх үедээ галт зэвсэг ашиглаж байсан. Тэгвэл Оросууд дөнгөж 1382 онд Москва хотын хамгаалалтад анх галт буу ашиглаж эхэлсэн. Тохтамыш хан 1382 онд Москва руу довтлох үед Москвагийн цэрэг их буу болон “Тюфяк” хэмээх энгийн буутай болсон байв. Дараа нь “пищаль” хэмээх хөнгөн их буу гарч 1408 онд Тверьд, 1451 онд Москвад дэлгэрчээ. ХV зууны дунд үе гэхэд Орос, Москва, Тверьт галт зэвсэг үйлдвэрлэх болжээ. 1475 он болоход Москвагийн зэвсгийн үйлдвэр үлэмж өргөжсөн байна. Энэ бүгд нь Монголчуудын нөлөө гэж үзэхээс өөр аргагүй юм.
Эцэст нь дүгнэж хэлэхэд Орос цэргийн зэр зэвсэгт дан ганц Монгол цэргийн зэвсэг нөлөө үзүүлсэн бус евразийн тал нутагт оршиж байсан Кипчак, Булгар, Алан, Скиф, Сармат, Хазар, Түрэг угсаатны зэр зэвсгийн онцлог тал ч тусгалаа олжээ. Орос цэргийн ашигтай бус тогтолцоо нь мөн л Монголчуудын нөлөөгөөр өөрчлөгдөж байнгын армитай болох эхлэл нь тавигдсан. Ялангуяа аравт, зуут, мянгат, түмтийн зохион байгуулалт нь орчин цагийн хороо, дивиз, батальон, бригад гэсэн бүтцийн эхлэл болсон юм.
Орос болон европчуудыг хархад чац уртаас гадна мөчид нь их бүдүүн . Шууны яс нь зузаан булчин ч илүү томтой. Жирийн туранхай орос, америк залуугийн шууны ясыг хараарай, монгол болон ази хүмүүсээс хамаагүй зузаан том байдаг. Таргалахдаа хүртэл манайхан шиг гүзээ суухаас илүүтэй жигд таргалж, шуу гар, хөлөөрөө бүдүүрдэг. Би өөрөө 190 см өндөр, монголчууд дотроо бол яс томтойд ордог хүн. Гэтэл орос болон америк ижил өндөртэй залуустай харьцуулхаар миний тохой богино, шуу хамаагүй нарийн байдгийг ажигласны хувьд ярьж байна. Мөн сарвуу нь илүү бамбагар, хар ажил хийдэггүй залуусынх нь хүртэл зузаан, хумс нь шигдсэн бүдүүн хуруудтай байдаг_ Гэхдээ энэ зөвхөн шарууд буюу хойд европчуудад хамаатай зүйл, харин итали, латин америкууд бол тийм том ястай биш ялгаагүй буюу надаас ч нарийн байдаг. Хар арьстанууд, араб, энэтхэгүүд бол бүр нарийхан урт шуутай, сарвуу нь бас хавчиг нарийн байх нь олон. Энэ хойд европчуудын мөчний илүү хөгжил зодоон, дээр үед бол гардан байлдаанд давуу тал олгодог байсан боловуу. Илүү зузаан, урт том гараар далайж цохисон муна, сэлэм, зэрэг нь илүү хүчтэй буудаг гэж ойлгож болох уу? Явж явж хүн төрөлхтийн зэвсэглэлийг ажиглахаар хамгийн том сүх, хамгийн хүнд хуяг дуулга, сэлэм, муна зэрэг нь хойд европынх болж таардаг. Дэлхийн өөр хаана ч хойд европын рыцариудынх шиг хүнд хуяг дуулга өмсөж байгаагүй биздээ. Ингээд бодхоор ясны хар бяраар балтын тэнгисийн эрэг тойрсон цагаан арьстанууд номер нэг гэж ойлгож болох уу. Бяраас гадна эв, техник, хурд ашигладаг бөх биш шүү, цэвэр өргөх хүч тамирын спортыг ярьж байгаа юмаа. Одоо ч стронгмэны тэмцээнийг ажиглахаар скандинав, латви литва, финлянд польш зэрэг орныхон илүү байдаг. Турк, иран, чечен дагестанууд ч цэвэр стронгмэнд явж чаддаггүй. Хэрэв миний энэ таамаг үнэн бол, эрт үед европ цэргийн хар бярыг ашиглаж хятадууд мэтийг нухахад буруу алга гэж бодож байна даа.
Одооны европ америкууд 60.70-аад оноос кола хийжүүлсэн ус маш их уудаг болсон,францаас олдсон рыцаруудын өмсөж дуулга хуяг нь одооны 15 настай хүүхэдийн хувцастай ойролцоо байсан гэдэг.Монголчууд зун болохоор маш их айраг ууж ясан сийрэгжихээр өндөр том болдог.Одооны манай залуучууд аав ээж нь намхан байхад маш өндөр хүүхэд олширж байнадаа.
Өвөг дээдэс маань тa биднээс илүү их холыг харсан хүмүүс байжээ. Тэр үед үндсэн Монгол газар, нутаг бараг л тэр чигээрээ их хориг байсан.
монгол их гүрэн улсыг үүсгэн байгуулсан аугаа их ЧИНГИС ХААН түүний удам угсааны хаадуудын гайхамшигт түүхийг сонсоход одоо би энэ 21 дүгээр зуунд шинжлэх ухаан, технологи, техник, макро, микро чиглэлдээ ийм одоогийн түвшинд хүрсэн үед нилээд юм үзэж, ном уншиж, сонсож, мэдэж, мэдэрчээд байгаа гээд өөрийгөө багахан онгироочьё... гэвч одоогоос 400 гаруй жилээс урагш буюу эрт дээр өмнө үед амьдарч байсан миний өндөр дээд өвөг дээдсүүд АУГАА ИХ ЭРДЭМТЭД, БААТАРУУД, ЭР ЗОРИГТНУУД, ЭХ ОРОН МОНГОЛ ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ АМИА Ч ӨГӨХ СЭТГЭЛТЭНГҮҮД , ОРЧЛОНТ ЕРТӨНЦИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАГЧ НАР, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮЛЭГЧ НАР, ЭР ЧАДАЛТАНГУУД, ТУХАЙН ҮЕ БҮРИЙНХЭЭ УХААНТАНГУУД, АСАР ИХ ЭРЧ ХҮЧТЭНГҮҮД, ЭРДЭМ МЭДЛЭГ НЬ ХЭТЭДСЭН ЭНЭ ХҮНИЙ ЕРТӨНЦИЙН СОРУУД НЬ БАЙЖЭЭ ГЭЖ БОДООД БАЙХ БОЛЛОО... Одооны өөрийгөө болон улс МОНГОЛ оо хараад би Аугаа ихэс дээдэс тэдний хажууд, өнөөгийн монголчууд бид бүх зүйлээрээ өчүүхэн өт хорхойноос ч доор байгаа нь мэдэрэгдээд байх юм. бидэнд тэдэн шиг нэг гарч атгасан монгол хүнд тохирсон бодлого, чиглэл, сэтгэл, боловсрол, мэргэн ухаан, арга чадал, эрдэм мэдлэг бидэнд одоогийн монголчуудад хэнд нь алга гэхэд худалаа гэхээргүй болчоод байна шүү... Өнөөгийн эрх мэдэлд дулдуйдагсад эх орноо хэнд ч хэдэн цаасаар зарчих панзчин сэтгэлгээтэй, эрээн мяраан цаас, энэ тэнд зусардан дулдуйдсан, новшууд болчихоод байгаа гэхэд хэлс хэллээ гэхээргүй болжээ .... ай хайран хайран АУГАА ИХ ӨВӨГ ДЭЭДСҮҮД МИНЬ ...
үнэн шүү, өнөөгийнхэн өнгөрснийг дурсаж цээжээ дэлдэх нь зөв байж болох ч өөрсдөө хаана явна өмнөх үеийнхний уламжлалаас юу авч үлдэв гэдгээ бодох хэрэгтэй юм шиг, өнөөгийн монголчуудыг нэгтгэх хүчин, бахархал гэж алга.. үүнийг ийм байдалд оруулж сарниулахын төлөө л төр засаг нь "ажиллаад" байх шиг санагдах юм гэвч энэ бол хардах эрх...
50 гаруй вант улс гэнэ ээ. Тэгэхээр чинь монголчуудад эзлэгдэх нь аргагүй ш дээ.
Шал худлаа зүйлийг оросууд алхам алхамаар бичиж дараа нь монголчууд гэдэг чинь иванууд гэж гуйвуулж өөрсдийн түүхийг дээш нь гаргах яг хасагууд шиг санаатай энэтэй бид эвлэрч хүлээн зөвшөөрч болохгүй
olon zuun jil baitugai 20.30 jiliin dotor l humuus tuugeed yanz bureer ashilasan bj taara mal Moloroo
Orosiin buunii nohoi mini zarim neg erguu orosoos heden bor yam avaad iimerhuu baidlaar mongolchuudiin tolgoig erguuleheer shiidee yu chi udahgui uuruu duusah bolno
хасаг минь зайлаачээ. Чи баталгаа нэхэж байгаа бол хамгийн том баталгаа бол Монгол хэл юм. Ухаан солиотой эргүү хасаг минь энийг ойлгох ухаан чамд байхгүй л дээ