Дөрвөн Ойрадын Хошууд аймгийн толгойлогч Гүүш хан Төрбайх нь Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын 15 дүгээр үе болох агаад Тарвагатайн нуруугаар нутаглаж ирсэн баруун Монголчуудын эзэн байв. Гүүш ханыг "Цогт хунтайж" киноноос Монголчууд бид сайн мэдэж ирсэн ч соц нийгмийн үзэл санааны төөрөгдүүлэлтээс болж харамсалтай нь бодит байдлаас багагүй өөр түүхийг энэ кинонд харуулсан гэдгийг эрхбиш энэ цагт мэдэх хүмүүс олон болсон биз ээ.
Төрбайхын захирсан Хошууд аймаг нь эхэн үеийн Дөрвөн Ойрадын холбооны тэргүүлэгчдийн нэг Баатууд аймаг бутран бусад аймгуудын бүрэлдэхүүнд орсны дараа Өвөр Монголоос нүүн ирж орыг эзэлсэн юм. Хошуудууд нүүж ирсэн цаг хугацаа нь бүрэн тодорхой бус байдаг ба толгойлогч Бүүвэй мирза нь XV зууны сүүлээр Ойрадын холбооны чуулган дарга болжээ. Өвөр Монголоос нүүдэллэн ирсэн гэдгийн учрыг тайлбал Хавт Хасарын удмынхны эзэмшил түмэн гэнэ.
Гүүш хааны өвөө нь Бүүвэй Мирза, эцэг нь хань ноён Хонгор гэдэг. Хань ноён Хонгор зургаан хүүтэй. Ууган хүү нь Хайниг Тушаат, хоёрдугаар хүү нь Байвгас, гуравдугаар хүү нь Хөндлөн Увш, дөрөвдүгээр хүү нь Төрбайх, тавдугаар хүү нь Саран Хадан баатар, зургадугаар хүү нь Буяа Отгон гэдэг. Үе удмаараа Дөрвөн Ойрадын холбооны тэргүүлэгчид, хаад болжээ.
1582 онд Төрбайх төрсөн бөгөөд 1595 онд 13 настайдаа ах нартайгаа хамт их цэрэг дайчлан цагаан малгайт киргизүүдийг дарж, Тэнгэр уулын ар, өвөр, Алтайн нуруу, Эрчис голын хавиас Үрэмч, Баркул хүртэл өргөн уудам нутагтай, Ойрадын дотор нэр төр нь мандахаар барахгүй алс тэртээ Хөхнуур, Төвдийн өндөрлөг дэх төвдүүдэд ч нэр нөлөөтэй болжээ. 1607 онд Ойрадын толгойлогч хань ноён Хонгор нас барж Халх, Ойрадын хооронд үл ойлголцох мэтгэлцэл гарч энэхүү мөргөлдөөнийг эвсүүлэхээр залуу ноён Төрбайх биеэр Халхад очиж эв зүйг нь олж ойлголцуулж, халх, ойрадыг цуст тулаанаас түр ч болтугай холдуулж, ингэснээрээ улам ч их хүндэтгэлийг олж алдаршжээ.
1616 оноос Ойрадын ноёд шарын шашныг шүтэх болж Зууд /Лхас/ очиж мөргөл хийх, үр хүүхдэддээ ном сургахаар очуулах зэргээр шарын шашинтай аажим аажмаар ойртож, шарын шашны дээд давхаргатантай харилцаатай болж байлаа. Тухайн үед Ойрадын аж ахуй хөгжиж бэлчээр нутгийн өргөтгөл хийх шаардлагатай болж Ойрадын ноёдын хооронд зөрчил, мөргөлдөөн ч ширүүсч эхэллээ. Ингэхэд хэзээнээс эв нэгдлийг баримталсаар ирсэн Төрбайх 1625 оноос аймгаа дагуулж баруун тийш нүүдэллэн, 1634 онд Дөрвөн Ойрадын нэр нөлөө бүхий голлох аймгийн нэг Цоросын Баатар хун тайжтай хамтран Хасагийг дайлах дайнд мордож томоохон ялалт байгуулжээ.
Гэхдээ Хошуудын Төрбайх хан 100 мянга орчим албат ардаа дагуулан Хөхнуурт очиж Халхын Цогтхунтайжийг бутцохиж улмаар тэр нутагтаа Khoshut khanate буюу Хошуудын хант улсыг байгуулан суусан явдал нь түүний нэрийг Монгол, Төвдийн түүхэнд томоохон байр сууринд аваачдаг билээ.
XVII зууны эхэн гэхэд Төвдийн Буддын шашны урсгал, ноёдын тэмцэл ид өрнөж байлаа. Тэр үед ихэнх Монголчууд шарын шашинг (Гэлүгваа, Буяны ёс) дагадаг болсон байв. Харин Цогт хунтайж улааны шашныг (Гармаагийн ёс) баримтлагч байсан, түүнийг нь Төвдийн улааны шашны ноёрхогчид ашиглан Цогттой холбоолж, үндсэндээ хунтайжийн хүчээр Түвдийг эрхшээхийг зорилгоо болгосон байна. Харин нөгөө талд шарын урсгалынхан Дөрвөн Ойрадын Төрбайхаас тусламж гуйж, улааны шашныхан болон Цогтын эсрэг тэмцэлдээ ашигласан байна. Энэ тэмцэл эцэст нь Хөхнуурт Монгол ахан дүүс цусаа урсган тулалдсан аймшигт түүхийг бүтээсэн юм.
Улааныхантай тохирсон ёсоор Далай ламыг доройтуулахаар Цогт Төвдөд иржээ. Түүнийг 200 мянга гаран албат ардаа дагуулан 3-4 түмэн цэрэгтэй ирсэн хэмээн түүхчид үздэг.
Гүн овогт зохиолч Аюурзанын "Цонтын цонж" хэмээх нийтлэлд "...Цогтыг Халхын том том ноёд ад үзэн хавчсан бололтой. Ингээд 1632 оны орчим тэрээр Хөхнуурт ирж, Түмэдийн Алтан ханы ач Хулачийн нутгийг эзлээд тэндээ бэхжжээ. Бүр соронзон чулуун хэрэм барьж суусан тул харвасан сум түүнд сорогдохоос бус дээрх харуулыг нь онодоггүй, бас хөө хуягтай цэрэг хэрэм өөд авирч чаддаггүй наалдчихдаг асан гэх домог ч бий. Тийнхүү Хөхнуурын Цогт хаан хэмээн алдаршиж энэ нутагт таван жил хаанчлахдаа Төвд дэх улаан малгайтны урсгалыг баримтлагч хоёр том ноёнтой холбоо тогтоон, шар малгайтнуудыг дарамтлах болов" хэмээсэн байдаг.
Цогтын дэмжлэгийг авсан улааныхан Төвдөд дийлдэшгүй болж хувирах нь мэдээж. Цогт хунтайж хүү Арслан тайжид нэг түмэн цэрэг өгч Лхас руу түрүүлэн хөдөлгөхөд бидний сайн мэдэх кинонд гардаг шиг л юм болж.
Далай ламаас адис хүртэж урвасан хүүгээ Цогт тайж огтхон ч эргэлзэлгүйгээр цаазаар аваачсанд шарын шашныхан мэгдэн сандарч дийлдэшгүй, аргалагдашгүй дайсантай учирлаа хэмээн, Монголчуудыг Монголчуудаар нь зогсоолгох арга сүвэгчилжээ.
Ингээд аль эртээс л хүчин чадал, нэр төр нь мандан бадарч байсан Хошууд аймгийн толгойлогч Төрбайх ханд элч илгээж туслалцаа гуйсанд дөрвөн Ойрадын доторх байр суурь, хүчин чадлаараа тэргүүлж байсан Төрбайх 1636 оны өвөл Цоросын Баатар хунтайжийн хамт Ойрадын цэргийг дайчилж, Хошууд, Цорос аймгаар гол хүчин болгож, Торгууд, Дөрвөд, Хойд аймгийн цэргийг мөн дагуулан цас мөстэй улирлыг ашиглан Хөхнуур, Төвдийн өндөрлөгийг дайлаар морджээ.
Цогт тэр үед Түмэдийг эрхшээсэн тул Ордос, Түмдийн цэргээр хүчээ сэлбэсэн байх магадлалтай. Тиймээс түүхчдийн үздэг дөрвөн түмэн морьт цэрэгтэй байсан гэдэг нь ч үнэнд ойртох биз. Харин Төрбайхын хувьд хэчнээн цэрэгтэй ирсэн нь бүрхэг. Ойрадын бүх л том ноёд оролцсон тул энэ дайнд мөн л 3-4 түмэн цэрэг дайчилж эх нутгаасаа мордсон нь лавтай.
Ингээд 1637 онд Төрбайх, Цогт нарын тулаан буюу халх, ойрадын тулаан Хөхнуурын ойролцоо болж олон Монголчуудын цус урссан юм.
Ойрадууд гэрийн чинээ том чөдөр чулуугаар дүүгүүрдэн өнөөх алдарт соронзон хэрмийг нь эвдсэн гэх бөгөөд улмаар Цогт тайжийн цэргийг хиар цохиж, хоёр талын цэргүүдийн цус хавийн уул хадыг бялдсан тул одоо хэр тэрхүү байлдаан болсон газрыг Их Улаан хошуу, Бага Улаан хошуу хэмээн нэрлэдэг юм.
Цөөн цэргийн хамт дутаасан Цогтыг Төрбайхын хүү Даян тайж нэхэн Хөх нуурын хойдох Цахиурт хөндийд барьж хороожээ. Зарим хууч ярианд Цогтыг газрын гууд (тарваганы ичээнд) нуугдсан нь илрэв ч гэдэг, морь нь голын мөсөн дээр халтирч унаад баригдав ч гэдэг. Ингээд Төрбайх шарын шашныг мандуулж, Төвдийн төрийг ойрадууд барих болжээ.
Ингээд Цогтын цэргийг дийлж, Далай ламаас "шашныг баригч номын хаан" гэх утгатай "Данзан Чойжил" гэх цолоор шагнуулсанаар Төрбайх "мууг зайлуулагч" гэх утгатай Гүүш нэрээр алдаршжээ.
1639 оны хавар Ордосын Баатар хунтайж цэргээ аван Ойрад руугаа буцахад Гүүш хаан “Шоргоолжин мэт олон тангад дотор би ганцаар яаж суух вэ. Та нар хариад миний албат бас нөхөд болох улсыг илгээгтүн” гэж захижээ. Хунтайж харьж хүрээд Гүүшийн захиа ёсоор Хошуудын Хөндлөн Увшийг албаттай нь, мэргэн Жуунанг албаттай нь, хунтайжийн хөвгүүн өнчин Сэцэн зэрэг хүмүүсийг илгээжээ. Дараагийн гурван жилд нь Гүүш хааны цэрэг улааны шашны ноёдыг зайлуулах байлдааныг өрнүүлж, бүх Төвдийг эзэлсэн бөгөөд 1642 онд V Далай ламд эрхийг шилжүүлэн, өөрөө Амду (одоогийн Хөхнуур муж) орчмыг эзэн мэдэж, тэр үеэс хойш 90 орчим жил буюу 1723 он хүртэл тогтсон Хошуудын хаант улсыг байгуулсан юм.
Гүүш хаан зөвхөн Далай ламд тусалж, буддын шашны нэг урсгалыг дэмжихээр Төвдөд Монголчуудынхаа цусыг урсгасан гэж үзвэл бас л хол эндүүрнэ. Тэр үед Их Монгол Улсын сүүлчийн угсаат эзэн хаан Цахарын Лигдэнг манж нар шахамдуулан өвөрМонголын зарим аймгуудын ноёдтой хамтран цохиж, ерөөс Төрбайх, Баатар хунтайж нарыг Дөрвөн Ойрадаас Төвдийн өндөрлөгийг зорин хөдөлдөг жил буюу 1636 он гэхэд өвөрМонголын ихэнх ноёдыг өөртөө татан ихэд хүчийг олчихоод байсан юм.
Тэгэхээр Гүүш хаан Цогтын дэмжигч Цахарын Лигдэнг төдийлөн талархдаггүй байсан гэдэг ч нөгөө талаараа манжийн тэлэлтийг зогсоох, Төвд, Хөхнуурт бэхжиж хэзээ нэгэн цагт нүүрлэх байсан том аюулаас сэргийлэх зорилго агуулж байсныг цөөнгүй түүхчид баталдаг юм.
Төрбайх Гүүш хаан Төвдийн өндөрлөгт Хошуудын хаант улсаа байгуулснаас хойш 1655 онд таалал төгссөн.
Төрбайх Гүүш хан, V Далай лам
Түүний хаан ширээг хүү Даян нь залгамжилж, 10 хүүгийнх нь найман хүү Амду дахь Хөхнуур орчмын газрыг эзлэн сууж Хошуудын хаант улсыг 1723 он хүртэл тогтнуулж байсан. Даян хан 1668 он хүртэл улсаа мэдсэн бөгөөд Дэнзэн Далай хан 1668–1696 онд, Дэнзэн Ванчиг хан 1696–1697 он, Лхавзан хан 1697–1717 он хүртэл тус тус Хошуудыг захирч байв.
Гүүш ханы үр хойчист Төвдийн соёл нэлээд туссан боловч бусад Монголчуудаасаа дутахгүй өвөрмөц соёлоо хадгалан сууж байгаа. Тэднийг одоо Хошууд яст Монголчууд гэхээс гадна газар зүйн байршлаар Хөх нуурын Монголчууд, далайн түвшнээс дээш 4000 орчим метрийн өндөрлөг газарт байгаа учир Дээд Монгол гэж нэрлэдэг. Одоогоор 90,000 орчим Монголчууд Хөхнуурт бий. Өнөөдрийн дээд Монголчуудын 370 жилийн түүхийн анхдагч болсон Гүүш Төрбайх ханы түүх ийм бөлгөө.
Дашрамд, 2014 оны 8-р сарын 26-нд Хятадын Хөхнуур мужийн Хайши Монгол Түвдийн өөртөө засах жөүгийн (аймаг) Дэлхийн хотын Арцат цагаан усан уулыг түшин босгосон Гүүш ханы хөшөөний зургийг сонирхуулж байна. Хөшөө 7.9 м өндөр, 35.9 м урт, 2400 тонн хүнд ба 209 хэсэг боржин чулуугаар урлан бүтээхэд хоёр жил зарцуулсан ажээ.
Цогт тайжийн сонголт зөв байсан.Улааны урсгалыг авсан бол эхнэр авч болдог үр удам нь тасардаггүй болох байлаа.1911 онд монголчууд дөнгөж 600 мянган хүнтэй үүнээс 100 мянган лам нар!Энэ мөхлийн тоо шүү.Тэр үед хар харх хятдууд 300 сая болчихсон байлаа.Монголчууд сүүлийн 500 жил бие биенаа хядсаар ирсэн.
mohoj sonoj balaran oirduudiin tuuhiig yund dandaa dowiilgoj bichdeg bnaa galdangiin zulbasguud oorsdoo hor nairuulj bj ustaa bizde
Чамайг ингэж бичээд хир амьдархыг чинь харая за , их түүхийг чи бид нар шиг хүмүүс даанч шүүж болдоггүй юмаа , энд тэнд хамаагүй юм ярьж байж хар толгойгоо цусдав халхаа
Хошуудууд Халхуудтай гарал угсаа нэгтэй хүмүүс!!! Түвдүүдээс бол Халхууд хоорондоо байлдаж дээ. Халх гаралтай ганц аймаг Ойрдууд дээр очоод л 4 ойрдыг захирч, чуулганы дарга болсон гэхээр цаанаа л өөр шүү!!!
Яасанч мундаг хун бэ та??? Энэ цаг уеээ мэдэж суу. Ах дуус хоорондоо муудалцах хэрэг олон л гардаг юм. Туунийг хендий хэлтгий бид нар шуудэггуй байлтай. Цор цор гэж гонгинож байхаар ураг терел ее олохоо бод доо.
Oirduudiin tuuh bish erguu atsan bandaash min !!! Tsorosiinhonii tsusaar l baiguulsan ylalt !!! oirduud baildaagui !!!
Эргүй мал вэ,чи
\
Hoshuuduud Horchingoos salsan yum shuu dee. Za tegeed tuuhiig uran zohioliin nom, kino jujigeer tusuulbel door bagtraad baigaa zalhuu Halhuud shig galzuu sarmagchinguud boldog yum shuu dee.
Халхууд хөөрхийс минь оросуудад тархиа угаалгасаар байгаад ойд төөрсөн сармагчин шиг л болж бас хар хятадтай цус их холилдож монголын гэсэн юм болгоноо үгүйсгэж нулимаж байна, өөрийгөө халх гэж хэлж байгаа нөхдүүдийг харахаар цаанаасаа шингэн зэвхий шар царай , хүнхийсэн , эсвэл аазийсан онийсон харваас хятадын орхидос хог шаарууд харагдах юм , цус бол асар их холилджээ энэ нөхдүүд, сайхан монголжингоо халхууд тун ховор харагдах юм
хувхай төвдүүд дандаа манайхны мухар сүсэгийг ашигланаа
Дээд монголчуудаа авъяа
Ав ав
tex
ЦОГТ ХУНТАЙЖИЙН ҮР ХОЙЧ ХҮЧИРХЭГ БОЛЖ ТӨВДИЙН ГҮҮШИЙН ҮР САД ШАШНЫ БАЛАР ОЙД ТӨӨРЧ ТӨВД ХЯТАДЫН БООЛ БОСГОНЫ ШОРОО БОЛОВОО ХӨӨРХИЙ
Олон юм хуцахаар оффшорчидоо зайлуулаачээ.Ороод ирсэн хятадуудаа гаргаачээ
харин тийм ээ, бага ястан бага лсанаа агуулдаг дандаа төрийн толгойд гарах гэдэг, эе эвээ бодох санаа байхгүй, галдан ч ялгаагүй
Ойрдууд хэзээч бага байгаагүй харин ч халхуудаас тооны хувьд их байсан , тиймдээч хүчирхэг байсан тухайн үед, халхууд өөрсдийнхөө дундад зууны түүхээ судлах хэрэгтэй шүү, юм асуухаар тэнэг гарууд 13 р зуун чингис хаан л ярих юм чаавас яаж яваад халх нэртэй болсонооч мэдэхгүй хаанаас салж хаана нүүж очиснооч мэдэхгүй юм
es zui gedeg zviliig sanah heregtei shvv ard tvmeen ongorson tvvhiig onoogiin bid shvvh erhgvi baidag gedegiig sanah heregtei. bidniig ch bs vr udam maani bolomj bhad bosoj temtseed uls ornoo hogjuulku yugaa hiijisiimbee tsahimaar hoorondoo hereldeed suujisan bhdaa gj l yarina shvv dee
тийм шүү , цөөнх нь олонхоо дагадаг жамтай гэтэл манай эргүү халхууд хэдэн бага ястангуудаа газарын гаваар ортол муулж, цөөвөр чоно шиг дайрах юм яасан ч муухай байдаг юм үнэхээр харамсах юм , энэ өөрийгөө халх гэж боддог нөхдүүд жаахан ухамсартай буурьтай суурьтай баймаар байна шүү нөхөдөө та нар хоосон толгойлоод хуцаад байвал бусад яах болж байна бас л нэг өдөр эвдрэх салж хагацах юм л болно шдэ
ЗОЛБИН ХУЛГАЙ ЦОГТ ТАЙЖИЙГ
ЗООНД ХАРВАСАН ГҮҮШ ХААН АА,
ЗОНХОВЫН ШАШНАА ХАМГААЛЖ
ЗОЖИГ ТАЙЖИЙГ ХӨНӨӨСӨН ЮМ АА
Цогт тйажийн Халх сэргэн мандаж Гүүшийн хошуудууд хар хятадын боолын боол босгоны шороо болоод одоо монголоор бичих ч эрхгүй ярих чэрхгүй өрмөг дээл нөмөрсөн хятадл болжээ Юм ийм
ЗОЛБИН ЦОГТЫГ ХӨНӨӨСӨН ЮМ АА гэдэг ш дээ
ХАВТ ХАСАРЫН УДАМ БИШЭЭ. ОЙРАД АЙМГУУД БОЛ ТҮРЭГ ГЕН ДАВАМГАЙЛСАН ОВГУУД БӨГӨӨД СҮҮЛД ИЛ ТАРВАГАТАЙ ХАВИАР НУТАГЛАЖ БАЙСАН НҮҮДЭЛЧИД ХАСАГУУДАД ХӨӨГДӨН ОРЖ ИРСЭН ХЭМЭЭН ОРОС КАЗАХЫН СУДЛААЧИД ТОГТООСОН БАЙДАГ.
хаха хуцаараа дураараа бурдаг казак вэ хаха
chi kazak uu? tanai kazak erdemted tegej sudlaa yu? xol ochij xuts za ! Yum bolgoniig manai kazak manai tureg gedgee boli za.tTuruunii boos tolgoid garav gedeg shig ene kazakuud odoo Mongoliin tuuxiin bux yumiigooriin bolgoj uzex boljee.Bur Chingis xaan bol kazak xun gej soliorch yavna lee shuu....
chi oroh hyatadiin tvvhchdiin vzel barimtlaliig barimtalj bgaa bol yaj ooriigoo mongol hvn gj helj chadna we.oiraduudiig mongol hvn gedegiig bvh shinjleh uhaan notolj bn. mongol geheer l zowhon halhiig tosolohoo bolih heregtei, tegehgvi bol buriad tuva oirad ovor mongol, deed mongol hazara mongolchuud chin odoo mongol hvmvvs bish gsen vgvv.
Цэвэр үндэстэн гэж үгүй.Хасагууд өөрсдөө ч 23% орчим монгол ген агуулдаг.Хавт Хасарын хойчис мөн.Африкын нигериэс нүүж ирээгүй нь тодорхой
ЧИНГИС ХААНЫГ БУЛААЛДААД БАЙДАГ Ч ЭЦСИЙН ЭЦЭСТ ХЭНТИЙ АЙМГИЙН ДАДАЛ СУМАНД ТӨРСӨН ХҮН БӨГӨӨД ОДООГЫН МОНГОЛЧУУДЫН \ХАЛХУУДЫН\-ӨВӨГ ГЭХ ХАМГИЙН ИХ МАГАДЛАЛТАЙ .ХАА ХАМААГҮЙ ДУНДАД АЗИ ХАВЬЦААНЫ ХАСАГ,ТҮРЭГ УГСААНЫ НҮҮДЭЛЧИД ХАМААСУУЛААД ЭЛДЭВ ГАРГАЛГАА ӨӨРСДИЙН БЯДМАГ ОЮУНААРАА ХИЙГЭЭД БАЙДАГ. ХЭ ХЭ
ОДООГЫН ХЭНТИЙН НӨХДҮҮД БИД ЭНД БАЙСАН ЧИНГИСИЙН ХОЙЧИС ГЭЖ БҮҮ ЭНДҮҮР. ТА НАРЫН ӨВӨГ ДЭЭДЭС ЧИНЬ ӨВӨР МОНГОЛД МАНЖЫН ХИЛ МАНАЖ БАЙСАН ЮМ ШҮҮ. ТЭР ҮЕИЙН ЧИНГИСИЙН НУТАГ ХАВИАР НУТАГЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙН ХЭЛ ЯРИА ТА НАРЫН ХАЛХУУДААС ШАЛ ӨӨР. ОЙРАД АЯЛГАТАЙ.
Чингис хаан дадалд төрөөгүй. Биндэрт Онон Хурхын бэлчирт дэлүү шиг сунасан бор толгой байгаа даа. Тэр бол дэлүүн болдог юм.
Yas uman deeree Xalxuudiig er emgui xuis temtersen uvaigui aluurchin shdee!! Tuux tuuxeeree uldeg!!
аманд чинь том салаавч шаачий эргүү халхаа, та нар монголчуудаасаа урваж очиж манж хятадын хатавчин доор сөгдөж угаадсын долоож өчнөөн монголчуудынхаа цусыг урсгасан хөгийн пиздануудшдэ бэлэн түүхээ унш за хядсан гэчижээ хэн нь хядаж хэн нь хядуулсныг түүхийн номноос унш мал халхаа халх ч гэждээ аль эрт цусаа бузарласан хар хятадын орхидос биз
Шаагаал.Хүйс тэмтрүүлсэн юм бол одоо дан хятадууд өөрсдийгөө халх гэж нэрлээд байгаа юмуу.Харин ойрадууд л 80% нь хүйс тэмтрүүлсэн.Одоо ер нь бол байхгүй уусаад устаад холилдсон
chi bariin tawan aimgaar yawaad vzeh heregtei dee tend hen bn oiraduud bn. tsus selbehiin tuld hol gaaraas ehner awdag ni mongol hvnii es nuuts towchoon deer hvrtel esuhei baatar hvvdee haa bsan olhunuud irgenees ehner awch ogoh gj yawdag gedegiig sana. bi tsever tsusaa hadgalj bn geed hentiin dadaliinhan hoorondoo gerleed bwal vr udam ni tsus oirtoh ni oilgomjtoi, tiimees ingej tuilshirj oroosgol yum yarihaa bolih heregtei
Цогт тайжийн үрс хүчирхэг болж Гүүшийн үрс сураггүй болж дээ.
end xalx -oirad gesen asuudal tuxain ued l baisan,odoo bol tsooxon mongolchuud ingej taltsaad yax ve dee? tsaana chin Kazak Uzbekuud manai Mongoliin tuuxiig ooriin bolgoj Mongoliin ezent guren bish Turegiin ezent guren gej delxii niited surtachilj exelsen ter buu xel Chingis xaan bol kazak,tureg xun gej soliorch ogch bna lee shuu....
зөв хө ганц ч гэсэн эрүүл хүн байна