Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Эртний домогт Байбалык хотУншсан20,367

Хотын хойд, урд хэсэгт шороо дагтаршуулан босгосон хоёр тусдаа шавар хэрэм байжээ. Хэрмийн ихэнх нь нурсан боловч хойд талын хэрмийн зүүн хэсгээс бага зэрэг үлдсэн байдаг.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт орших Уйгарын хот суурингийн нэг Байбалык хотын үлдэгдэл балгас юм. Сумын төвөөс баруун тийш 14 км-т байдаг бөгөөд нутгийнхан Бийбулаг гэж нэрлэдэг.

 

Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Моюнчур хаанд зориулан босгосон гэрэлт хөшөөний 44 дүгээр мөрөнд “Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд, табагач нарт даалгалаа би” хэмээн тэмдэглэсэн байдаг учир эл хотыг Уйгарын хаан Моюнчурын зарлигаар байгуулсан бололтой хэмээн судлаачид үздэг. Байбалык хотод нанхиад худалдаачид суурьшиж, согд номын багш нар бурхны болон манехэйн шашныг номлож, судар номыг уйгар хэлээр орчуулж байжээ.

Хотын хойд, урд хэсэгт шороо дагтаршуулан босгосон хоёр тусдаа шавар хэрэм байжээ. Хэрмийн ихэнх нь нурсан боловч хойд талын хэрмийн зүүн хэсгээс бага зэрэг үлдсэн байдаг. Үлдэгдэл хэрмийн өндөр нь 4 метр, зузаан нь 2 метр орчим. Хэрмийн хананд олон тооны жижиг нүхнүүд байдаг бөгөөд тухайн үед тэдгээр нүхээр гадаах байдлыг ажигладаг байсан бололтой.

Хойд хэрмийн тэнд том сүм байгаад түүний дэргэд хүрмэн чулуугаар хийсэн эрэгчин эмэгчин арслангууд байжээ. Байбалык хот тухайн үедээ Төв Азийн хөгжин цэцэглэсэн соёлын нэг төв болж байсан боловч 840 онд Енисейгээс ирсэн Киргиз аймгийн нүүдэлчид довтлон сүйтгэсэн байна

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]