Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Гар бөмбөгийн дэлбэрэлтийн хонхорхойд дайсны 37 хүний цогцос байжээУншсан70,295

Ийнхүү эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр биелүүлсэн гурван халуун амь Байтаг богдын уулнаа мөнх нойрссон юм.

Сэтгэл хачин болж,  судсаар гүйх цус омогшин буцална. Эх орныхоо төлөө амиа зориулсан тэд эх нутгаа хамгаалаагүй бол өвөг дээдэс минь ийм аюулд нэрвэгдэж, өнөөдрийн олон зуун залуучуудын уг удам тасрах байсан байж болно шүү дээ.

 

Монгол Улсынхаа хилийг миний хувьд бүтэн гурав тойрсон, нэгээс гурван отряд үлдээгээд тойрсонг тооцвол энэ тоо нэлээд өснө. Хилээ тойрохоор хөдлөхийн өмнө зарим онцлог түүхийг уншчихаад гарна. Онцлогтой газраар дайраад гарахыг бодно.

Энэ удаагийн явалтаар бодож байсан газраа очсон юм. Тэр болгон түүхчид бичээд байдаггүй. Тэр үед нам, засаг нь зөвшөөрдөггүй байсан байх. Түүх түүхээрээ үлддэг. Хэн ч түүнийг засаж чадахгүй, цаг хугацааны явцад үнэнд гүйцэгдэнэ. Нэг хэсэг хугацаанд дарж, хааж болдог боловч цаг нь ирэхээр ямарч хөрсөөр дарсан байсан ч “үнэн” гараад ирдэг ажээ.     

Одоогийн улс төрчид, залуучууд, хойч үе мартаж болохгүй түүх байдаг. Харийнхан эх нутагт минь довтолж, тайван амьдралыг нь эвдэж байсан үе бий.

“Эр цэрэг байхгүй бол эх орон чинь эзгүйрнэ” гэсэн яруу найргийн үг толгойд эргэлдэнэ. “Эр нөхөр чинь байхгүй бол гэрийн чинь хоймор эзгүйр”-хэд яах вэ, Эх орны тусгаар тогтнолд аюул учирч байна хэмээн аав, ээж, амраг ханиа орхин алс хол баруун хязгаарт очиж залуу нас, алтан амиа зориулсан баатруудынхаа шарилын дэргэд зогсож байна.

Дэлхийн даяар мянгантай тарсан өвөг дээдсийн түүхийг авч үлдсэн тэр газруудаас шүнсэглэсэн шороог нутагтаа нэгэн газарт төвлөрүүлэн байрлуулж, хойч үе, залуучууддаа үзэх, харах, дуурсах, бахархах, бас сургамж авах ёстойг сануулах гэж МБНЭ, Монголын бөө нар энэ ажлыг санаачилсан юм л даа.

Баруун хилээр халдаж ирсэн хасаг, Оспаны дээрэмчдээс эх орныхоо дархан хилийг хамгаалж байгаад баатарлагаар амь үрэгдсэн хилчдийн гавьяаг түүх, үр хойч маань мартах ёсгүй билээ. Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, бүлээн цусаа Байтагийн ууланд үлдээсэн тэдгээр баатар эрсийн тухай түүхийг товчхон бичиж байна.

1948 оны 7 дугаар сарын 8-ны өглөө Дамжигийн сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байв.

Долдугаар сарын 8-ны өдөр болж үүр манхайн цайх үеэр морь, тэмээнд зэр зэвсгээ ачсан олон тооны дээрэмчид хилээр цөмрөн ирж ирэв. Хилчид газрын ашигтай байрлалыг эзлэн дайсныг отсон аж. Манай хилчдийг заставын улс төрийн орлогч ахлах дэслэгч Хаянхярваа ахалж байсан бөгөөд түүний тушаалаар хөнгөн пулемётчин Б.Тэгшээ, түрүүч Б.Гиваан байлдагч Чойжин нар дайсныг ажиглаж хүн, зэвсгийн тоог гаргаж байлаа. Тэдний гаргаснаар 170 гаруй зэвсэгт дээрэмчид хил зөрчиж иржээ. Бартаа саад ихтэй энэ газарт дайсны хэд дахин илүү хүчтэй амь өрсөн тулалдсан дайчдын баатарлаг үйлсийн түүх биширмээр.

Хавцал уруудан, 400 метрт дөхөж ирсэн дайсны зэвсэгт бүлгийг хүчээ задлан давшиж эхлэхэд хилчдийн ахлагч Г.Хаянхярваа “Эцсээ хүртэл тулалдана. Амьд баригдахгүй” хэмээн тушаагаад, Чойжин, Баян, Гончигзэвгэ нарыг урд талын өндөрлөгт, Гиваан, Тэгшээ, Даваадорж нарыг хойт өндөрлөгт гарч байлдахаар хуваарилаад, өөрөө Дандархайдавтай хамт дундах онин дээр үлдэж, Пэлжээд Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан 30 км-т байгаа суман руугаа хэл хүргүүлэхээр давхиулжээ. Хилчин Архад нөхдийнхөө морьдыг хамгаалж бөхлөөд тулалдаанд оров. Хүчээр хэдэн арав дахин илүү дайсан миномёт, пулёмотоор буудаж, морьтой ба явганаар хилчдийн эсрэг давшиж байсан ба зогсоо зайгүй буудах дайсны бууны суманд манай хилчдийн зарим нь өртөж, хүнд шархадсан Дандархайдав ахлагчийн тушаалаар арын байрлал руу шилжих гэж яваад дайсанд амьдаараа баригдахгүйн тулд өөрийгөө буудан амь үрэгдсэн байна. Үзэгдэц муутай газар хориглон байрласны улмаас хилчид тулж ирсэн дайсны өөдөөс гранат шидэж тулалдсан нь тодорхой хэмээн хожим тэмдэглэсэн байдаг.

Ийнхүү хүч тэнцвэргүй тулаан дөрвөн цаг гаруй үргэлжилж, дайснууд тэдний зүг галаа төвлөрүүлэн дайрч байлаа. Хориглолтын баруун үзүүр болох оройн бяцхан товгор дээр дайсанд бүслэгдсэн Гиваан, Тэгшээ, Даваадорж нарын эргэн тойрон 15 шоо метр орчим талбайд 15 удаа мини (гар бөмбөг) тэсэрч, хүн бүр 2-3 шарх авч, хад чулуу цусаар будагдсан байжээ. Тэгшээгийн баруун хөл гар бөмбөгийн дэлбэрэлтэнд тасарч, зөвхөн борвиныхоо том шөрмөсөнд тулж тогтсон төдийгүй, шилбэний хугархай яс нь газар зурж удаан чирэгдсээр мөлийж, ясных нь хөндий рүү шороо чулуу чихэгдсэн байсныг сонсохоос зүрх зүсэгдэм. Түүний шархыг Л.Даваадорж боож өгөхөөр очсон боловч боох арга байсангүй. Тасгийн дарга Б.Гиваан өгзөг, хонгондоо шархадсан бол, Л.Даваадорж зүүн гар нүүрэндээ хүнд шарх авчээ. Тэрээр гурван баатар баруун хойш харж зэрэгцэн хэвтээд эцсийн гранатыг өөрсөддөө зориулсан байсан гэдэг.

Элгэн дороо гранат тэслэн, дайснуудтай хамт амь эрсэдсэн гурван баатрын нэгнийх нь цогцос цээж, бөгсөөрөө салж, 6 метр хэртэй шидэгдсэн, нөгөө хоёрынх нь тархи толгой танигдаж мэдэгдэхийн аргагүй гүзээтэй ус шиг булхалзсан юм болсон байжээ. Даваадорж амь үрэгдэхийнхээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нууж, пулёмотоо хад савж эвдсэн байдаг.

Ийнхүү эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр биелүүлсэн гурван халуун амь Байтаг богдын уулнаа мөнх нойрссон юм. Гар бөмбөгийн дэлбэрэлтийн хонхорхойд дайсны 37 хүний цогцос байсныг тэр тулааны дараа шалгаж явсан албаны хүмүүс тогтоосон байдаг.

Хаянхярваа, Чойжин, Гончигзэвгэ нар бүслэлтээс буудалцан гарсан ба нөхдөө галаар хамгаалахыг хичээсэн боловч газрын бартаа, хад чулуугаар далдлагдсан ашиггүй байрлалд байснаас туслалцаа үзүүлж чадсангүй.

Дайсны өнгөлзлөгөөс эх орноо баатарлагаар хамгаалан, амь үргэдсэн Ховд аймгийн Чандмань сумын харъяат Баянбалын Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харъяат Лхүнрэвийн Даваадорж нарт БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны 1 дүгээр сарын 28-ны 6-р тогтоолоор, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Бэгзийн Гиваанд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1971 оны 10 дугаар сарын 13-ны 200 дугаар зарлигаар тус тус улсын баатар цол, мөн 1949 оны УБХТ-ийн 6-р тогтоолоор Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Найдангийн Дандархайдав, Сонгино сумын харъяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын харъяат Түвшингийн Баян нарт “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-г нэхэн олгожээ.

Пэлжээ хүрэн халзан морьтой бартаа саад ихтэй “Уушгийн” уулсын дундуур 30 км газар зогсолтгүй давхисаар  суманд мэдээ хүргэснээр дайсан этгээдүүдийг дахин цөмрүүлэлгүй устгасан билээ.

Шүншиглэсэн шороог хүндэтгэн залах ажиллагааг Монгол бөөгийн тэргүүн зайран ДДарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Туул нар гүйцэтгэв. Эх орон, та бидний өнөөдрийн сайн сайхны төлөө алтан амиа зориулсан тэдэнд зориулан нэрт яруу найрагчийн хэлснээр цэл залуухан насандаа "чиний төлөө үхьe" гэж эх орондоо хэлж, хэрэгжүүлж чадсан баатруудынхаа мөнхөд нойрссон газар болох хүний хөл хүрэхэд бэрх алс холын баруун хязгаарын Байтаг богдын Бүдүүн харгайтын амнаас Бид Улаанбаатар хотын Туул голын өмнө билчэрт ойртуулж авчирлаа.            

Очиж хүндэтгэл үзүүлэх эсэхээ уншигч Та өөрөө мэдсүгэй.

Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний хурандаа

Сэтгэгдэл 45ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 10 сар 10. 23:25
Зочинirgen

darga ni tcergvvdiinhee ard 1 l hrah yum bol ar dagzruu chini buudna geed tcerggvdee tlaand oruulsan tcergvvd vregdehed gazraa bartaa asgiglan zugtaj ami amragdsan hvn l gedeg odoo zarim baatar er baisanl geh yum . buu smtaigaa baami garsan hvn baatar er mun vv. sudlahl heregtei dee.

2020, 12 сар 20. 1:33
Зочин

Аливаа юмыг дэгсдүүлж ярих дэмий л дээ. Олзлогдохгүй нь тулд өөрсдийгөө дэлбэлсэн болохоос биш 30-40өөр нь хамт дэлбэлээгүй. Тухай үед нь байлдаан болсоны дараа нэмэлт хүчтэй хамт ирсэн шалгалтын комиссынханы шинжилгээ хийсэн протоколууд ил болсон шүү дээ. Байлдсаар байгаад бүслэлт сэтэлж гарсан гээд байгаа 3 нөхөр бол байлдаанд оролцоогүй. Буу сум нь бүрэн байсан гэж байгаа. Нэмэлт хүч ирээд юу болсоныг асуухад "манай 3 пулемётчин бүслэгдсэн. Бид 3уулхнаа учир очиж тусалж чадсангүй. Буудалцахаа болиод удаж байна. Лав үхсэн байхаа" гээд сууж байсан нь тэмдэглэлд үлдсэн. Чухам энэнээс болоод ял шийтгэл авах дээрээ тулж байсан.

2021, 6 сар 8. 13:48
Зочин

Үгүй байлгүй дээ баримт бгаа бол ил гаргаач

2019, 2 сар 21. 21:49
Гансүх чо71091874

Эрэлхэг баатар хилчдээ мартахгүй, үр удам нь одоо ч санан дурсаж байна. Харин алтан амиараа хамгаалсан тэр газар нь хятадын нутаг болсон талаар хэн ч дуугарахгүй байгаа нь хачин байгаа юм даа. Үр хой ч нь ч болдоо

2018, 3 сар 12. 13:26
Баясгалан

Эрэлхэг хилчдийн үйлсийг зүйрлэвэл, буу зэвсэг, хутга, жад барьсан алуурчид гэрт орох гээд хаалга онгойлгоод дайрч байхад, хэдэн хүүхэд нь ард бүртэлзээд, урд нь аав нь цус нөжөө урсган алуурчидтай тулалдаж, амь үрэгдэж, хүүхдүүдээ, гэр бүлээ хамгаалж буйтай яг адилхан юм байна. Ийм эрэлхэг хилчдээ нэг ч үгээр хазгай хэлж болохгүй.

2018, 3 сар 9. 13:21
Зочицэрэгн

Хилчин баатруудынхаа яруу алдрын өмнө толгой гудайлган мөргөе Энэ уншигчид зарим нь буруу ойлголт авчээ Тэдний шарилыг зөөгөөгүй харин тэр орчмын шорооноос нь авчирч гэж ойлголоо би Бас дээр нь хэлэхэд хэзээ хамаагүй энэ баатрууд шиг халуун амиа эх орныхоо төлөө энэ олон юм донгосоод байгаа баасан баас шээснүүдийн төлөө өргөсөн олон арван эх орончдыг доош нь хийх гээд барахгүй шүү дээ Барууны өвчнөөр өвчилсөн анархизмдаа толгойгоо идүүлсэн урьд нийгмийн бүх зүйлийг баллуурдаг хөгийн амьтад их болжээ

2018, 3 сар 9. 0:48
Ээээдээ

Энэ бөө нар юун сонин ажил хийчэвээ тэдний булшийг тэнд л байлгхгүй дээ соц үеийн бид угасаа хүүхэд залуучуудын нэвтэрхий тольноосоо мэднэ.

2018, 3 сар 6. 20:26
Зочин

хятад орос 2 жижиг ард түмэнээр хэрхэн тоглож талцуулдаг жишээ Байтаг Богдын тулалдаан харуулдаг Оспан ардаа том хамгаалалттай байж л Монголын хилийг зөрчсөн Ганцаараа бол чадахгүй шүү дээ Оспаны ард хятадын Гоминданчууд байсан Цагаан арьстанууд нэг омгийн эсрэг өөр омгийнхонтой мөргөлдүүлж Америкийн уугуул Индианчуудын газрыг эзэлсэн түүхтэй ижил юм

2018, 3 сар 6. 13:54
Зочин

Наад түүхийг чинь хүүхэд байхдаа өөрөөр хэлбэл социализмын үед 1980 аад онд сонсож, уншиж мэдэж бас музейг нь үзэж байлаа Ховд аймгийн орон нутгийн музейд баатарлаг тулаанаар хийсэн их сайхан үзвэр хойморт нь байдаг байсан Зурагт хуудас хүртэл байдаг Манай сургуулийн пионерийн танхимд байдаг байсан Тухайн үед Хүүхэд залуучуудын нэвтэрхий тольд хүртэл бичигдэж байсан Ийм зүйлийг урьд өмнө бичидэж байгаагүй намын бодлого гэж яаж худал ярьж бичиж чадаж байна аа Ингэж өмнөх үе рүүгээ ус цацаж байхаа болимоор юм аа Нэг их юм мэдээд ирсэн юм шиг аашилж аягладгаа больчихвол зүгээр юм

2019, 10 сар 9. 8:21
ЗочинОтгонбаяр

1979оны үед Ховд аймгийн Алтай сумын нутгаар явж байхдаа 3.баатрын хориглон хамгаалж байсан.гэх бяцхан довцог толгой дээрх окопы нь үзэж байсан Алтай сумын хойт талд байдаг их засч янзалсан л окоп.байсан шүү

2019, 2 сар 1. 6:41
Зочин

Тийм шүү. Хүүхэд цагтаа энэ баатаруудынхаа тухай нэвтэрхий толиос уншиж, тэднийхээ эр зоригт бахархаж, сургууль анги танхимынхаа буланг тэднийхээ нэрээр овоглож алдар гавъяаг нь магтаж явлаа. Өнгөрсөн түүхээ үгүйсгэж өрнө дорнын түүхийг шүтсэн, ардчилалынхаа жинхэнэ утгыг мэдэхгүй ардчилагдсан хүмүүс л эдгээр баатаруудын минь байгуулсан гавъяаг үгүйсгэж явдаг нь харамсалтай.

2018, 3 сар 6. 13:54
Зочин

1932 онд Дэмид жанжинд бут цохиулсан хасагууд монголчуудыг үнэхээр хядсан түүх бий.

2018, 3 сар 6. 13:13
Зочин

baatar hilchid mini amgalan noirs doo eh ornyhoo tuluu altan amia urgusniig chin mongolyn ard tumen hezee ch martahgui ee

2018, 3 сар 6. 13:11
Зочин

zochin 1 chi muu yu we chi muu daisan irwel eh ornoo hudaldah nowch tuuhee medehgui nowch

2018, 3 сар 6. 12:58
Гансүх чо71091874

Хилчин баатруудын маань алтан амиа өргөсөн газар нутаг одоо БНХАУ-ын хилийн дотор байдаг. Энэ талаар санал бодлоо хэлэх хүн Монгол улсад байна уу

2018, 3 сар 6. 19:02
Ваанчиг Энхбат

Би байна. Миний аав яг тэнд чинь байлдаж бас шархтсан хүмүүсийг эмчилж явсан тухайн үедээ эмч, дэслэгч цолтой байсан. Гэрч баримт байна.

2018, 3 сар 6. 17:33
Зочинзочин

Харин тиймээ одоо өнгөрсөн биз харин түүхээ Л мартахгүй байхсан

2018, 3 сар 6. 12:56
Зочин

Эрэлхэг баатрууд юмаа. Уг нь шарилыг нь хөндөлгүй тэнд нь л байлгаж байхгүй.

2018, 3 сар 6. 12:50
Зочин

Бид түүхээ мэдэх ёстой. Энэ бол зайлшгүй. Гэхдээ бид арай өөр байр сууринаас ханддаг байх хэрэгтэй байна. Жалганаас хол яваагүй үзлээр биш. Хүчирхийллийн тухайд бол манай өвөг дээдэс чинь Чингисээс авахуулаад супер хүчирхийлэгчид байсныг өнөө бүх дэлхий дурсдаг. Гадны хүчирхийлэгчид ч биднээр зугаагаа их гаргаж байсан. 20-р зууны эх гэхэд л Цагаан оросын үймээн, Гамин цэргийн хүчирхийлэл, Шинжиан хавиас цөмрөн Улиастай хүртэл дээрэм тонуул хийж байсан Тангадууд, дунгаанууд, хунхуузууд байна. Одоогийн энэ Баян-Өлгийн хасгууд чинь тэнд суурьшихаасаа өмнө бас л баруун хязгаарыг бусниулж дээрэм тонуул хийж, эмс охид хүчирхийлж явлаа. Харин энэ Оспантай холбоотой асуудал бол өөр өнцгөөс харах ёстой зүйл юм. Нэг талаас Хятадаас бүрэн тусгаарлаж тусгаар тогтнолоо олж авсан Монголчууд, нөгөө талаас коммунист дэглэм рүү аажим гулсан орж байх үедээ Москвагаас эмээх болсон Хятадын Монгол руу явуулсан далд бодлогын үр дүнд Шинжиан хавьд бүгсэн дээрэмчин лалынханд энэ нь зарим нэг боломжийг авчирч баруун хилийн самуун дэгдэх үндэс болсон шиг билээ. Тэхээр зүгээр орон нутаг, орох оронгүй зайгуул явсан дээрэмчин казакуудыг БНХАУ-гаас тухиран хөдөлгөж БНМАУ-н нутаг дэвсгэр лүү удаа дараа халдсан явдлыг МАХЦ шийдвэртэйгээр эсэргүүцэн тэмцсэн ба Москвагаас шахалт үзүүлэн энэ болхи ажлаа боль гэж тулгасны дүнд иймэрхүү хилийн будлианыг эцэслэн шийдвэрлэж чадсан аж. Дээрэмчин Оспан бол үнэндээ 2 талд ажилласан нөхөр. Маршал Чой хүртэл түүнийг тэтгэж буу зэвсгээр хангаж байсан баримт бий. Юу юу ч үгүй явсан мань хүн асар их боломжийн эзэн болсон гэж бодож явтал гэр бүл хамаг байдаг бүхнээ БНХАУ-н засгийн газарт барьцаалуулж явах замгүй болохдоо эцсийн аргаа хэрэглэж БНМАУ-н хил рүү үхэлдэн халджээ. Энэ бас л өөр түүх. Тэр бидний хувьд дайсан боловч цаанаа бас л өөрийн зовлонтой түүхтэй явсан нэгэн. Ингээд нөгөө түүхийг зөвхөн ганц талаас нь харж болдоггүйн нотолгоо гарч ирж байна.

2020, 11 сар 29. 14:35
Зочин

Tuuhiig bid mongolchuud talaasaa l hariishte. Bidnii nutagt haldaj bidend gai uchruulsan ni l bidend chuhal bolohoos ternii oor haana haana yaj urvaj sharvaj giiguulj yavsniig ni harah shaardlaga bidend baihgui! Hyataddaa baatar l yum baigaa biz bidend bol daisan, Guitsee!

2018, 3 сар 9. 12:06
зочин

сүфэр хүчирхийлэгч гэнэ үү хүүхэд минь чи өөрийгөө л доошоо хийж байна даа чам шиг юмнууд уншсан ганц ном оо ингэж хаа сайгүй ярьж явхаасаа одоо ичих хэрэгтэй унш сайн унш дараа нь мэдэмхийр

2018, 3 сар 8. 1:04
Хасаг ал

Хуцаад байгаарай муу хасгийн шээс минь, тэр өмхий хасагуудтайгаа тэр Казакстан луу гаа зайлахгүй яасан лалар вэ чи

2018, 3 сар 7. 10:00
Зочин

Соц үед хийсэн кино ч байгаа шүү дээ

2018, 4 сар 15. 0:32
Зочин

Ямар нэртэй кино вэ

2018, 3 сар 6. 13:05
Гансүх чо71091874

Османд Монгол улсын хилийг хамгаалаад амар тайван амьдрах боломж байсан, харамсалтай нь тэгж чадаагүй. Монголын хилчдийг олзлоод харгис хэрцгийгээр яргалж байсан түүх бий, түүнийг зөвтгөх боломжгүй.

2018, 3 сар 6. 12:34
Зочин

ХАСАГИЙН ДЭЭРЭМЧИД МОНГОЛЧУУДЫГ ИХ ХАРГИСЛАЖ БАЙСНЫГ БҮҮ МАРТ.

2018, 3 сар 6. 12:16
mgl

Iim uls bolj huvirch dee huurhii, yamagt eh ornoo gej yavah estoi.

2018, 3 сар 6. 12:25
Зочин

Үлдсэн хүмүүс яагаад баатар болоогүй юм бол. 4 хүн л баатар авчээ. Одоогийн олигархиудад,албан тушаалын төлөө үхэн хатан тэмцэгчид эрх мэдлийн төлөө хүмүүс эх орончид мөн үү. Тэд энэ газар шороог лиценз нэрээр гадаадынханд нилээд ихийг зарсан байна. Нэрсийг шаардаж гаргуулах хэрэгтэй. Хамаарал бүхий хүмүүстэй нь хамт шүү. Олон түмэн мэдэг.

2020, 7 сар 18. 21:31
Жавзмаа

Үүнд л гайхдаг. Амьдад нь өгчихгүй. Гончигзвгээ гуай манай нутгийнх. Ард түмэн баатар хэмээн хүндэтгэн хайрладаг байлаа 1982 онд тэнгэрт одсон доо.

2018, 3 сар 6. 10:57
Зочин1

ЁСТОЙ ХУДЛАА ТҮҮХ Ш ДЭЭ, БУУ ЗЭВСЭГГҮЙ ХЭДЭН ЭНГИЙН КАЗАХ ИРГЭДИЙГ АЛСАН БАЙДАГ

2020, 4 сар 2. 19:48
Зочин

тэгээд зэвсэггүй олон хасгийг өөртөйгөө цуг дэлбэлсэн болж таарвуу тэнэгтэнэ биз

2019, 10 сар 9. 10:23
Зочин

hutsaarai hoshnogo min.buu zevseggui bailgaarai

2018, 8 сар 30. 13:53
Зочин

чи хаанаас тийм юм олж сонсоо вэ. хятад хүн юм уу чи ямар учиртай ийм юм бичив

2018, 3 сар 27. 13:33
Зочин

chinii meddeg yam gej yu baidag yam chi uuruu udahgui tsaashaa harna muu lalar

2018, 3 сар 7. 9:59
Зочин

Нэртэйгээр нь хилчид хоорондоо байлдсан гээд хэлчихээрэй чи

2018, 3 сар 6. 15:13
Бекболат

Чи мөрөөрөө амьдарч байгаа казак түмэнд гай удсан хаанахын хатгаастай хасаг вэ, бид, бидний өвөг монгол газар нутагт идээшиж сайхан л амьдарч байна. Дэлхий даяар тарсан казакуудаас хамгийн жаргалтай амьдарч байгаа нь монголд суурьшсан казакууд гэж Назарбаев гуай хэлсэн шүү. Жаргал даахгүйн зовлон гэдэг шиг ийм хандлагатай ухвар мөчид манай зарим нэг казак болих кэрэгтэй. Бусад мөрөөрөө байгаа казак бидэндээ бүү гай бол.

2020, 7 сар 20. 21:25
Зочинсониуч сонжооч

Тус ивээлийнх нь үнэ цэнийг ухаарч ойлгосон эрүүл ухаантай казак хүмүүс л монгол газарт бие сэтгэлийн амгаланг эдлэн үр хойчдоо санаа зовох асуудалгүй, тухайн цагт хувиарлан суулгасан газарт нь даврахгүй амьдрахыг эрмэлзсээр монголын төлөө зүтгэсээр өнөөтэй золгосоны нь ч үнэн.

2020, 1 сар 12. 13:52
Зочинhagi

vnen shvv

2018, 3 сар 6. 13:08
Гансүх чо71091874

Монгол улсын баатарлаг хилчид халуун амь, бүлээн цусаа өргөн хамгаалсан газар нутаг, юугий нь мэдэхгүй байж худлаа ярих муухай

2018, 3 сар 6. 13:10
Гансүх чо71091874

отрядын дарга Нэхийт гэдэг хүн баатар цолоор шагнагдсан байдаг.

2018, 3 сар 6. 12:32
Зочин

Чи зүгээр үхэж далд ор малаа...

2018, 3 сар 6. 11:12
Тэнгэр өршөө

Өнгөрсөн хүний ясаар битгий шоу хийл дээ монголынхоо газар шороонд амар тайван хаана нойрсохыг тэнгэр мэднэ бид мэдэхгүй ш дээ

2018, 3 сар 6. 12:27
anhaa

chi tegeed ne ospaniig zevsegui deerem chin geed bnuu muu kazak shees

2018, 3 сар 6. 13:57
Зочин

хурандаа Д.Жаргалсайхан гуай:
1. "Уушгийн" биш "Уушиг"-ийн гэж бич.
2. "Уушиг"-ийн уулсын дундуур 30 км давхиагүй шүүдээ. Сайхан залах юм даа.
3.Бүдүүн харгайтын амнаас Дамжигт буй анги хүртлээ газрын уруу, хад чулуу, ихтэй газраар 45 минут давхисан байдаг даа.

2018, 3 сар 9. 22:36
Зочин

hayanhjarva guain yariltslagiig unsh daa.shal oor zuil yarisan bnsh de.7sariin 8nd 2hilchin alagdsan geh yum.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]