1235 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотноо Өгэдэй хаан их хуралдайг зарлан хуралдуулсан. Уг хуралдайгаар баруун зүгийн орнуудыг (Орос, Европ) байлдан эзлэх төлөвлөгөө боловсруулж хэлэлцсэн байна. Баруун зүгийн аян дайныг манлайлан удирдагчаар Зүчийн хүү Бат томилогдсон байна. Батын эзэмшил нутаг тэр зүгт байсан болохоор түүнийг томилсон бизээ. Бат их хаан Өгэдэйг дагаж өмнөд Хятадыг эзлэх аян дайнд оролцохдоо их жанжны яруу суу билгээ харуулж ихэд үнэлүүлсэн билээ. Түүний зөвлөхөөр тухайн үед 60 орчим настай Сүбээдэй, мөн “Бурундай” хэмээх нэрээрээ өрнөдөд алдартай Боролдай жанжин нар явсан байна.
“Сүбээдэй жанжин цэрэг удирдахаас илүүтэй эрх мэдэлдээ эрэмшсэн хан хөвгүүдийн эе эвийг олж, нэгэн удирдлагын дор зохицуулах ихээхэн төвөгтэй үүргийг хүлээсэн юм.”(Цолмон,2006,х.10) Энэ аян дайныг хан хөвгүүдийн, ахмад хөвгүүдийн аян дайн хэмээн бас нэрлэдэг. Учир нь энэ удаагийн аян дайнд Чингис хааны алтан ургийн 13 хан хүү оролцсон. Зүчийн хүү Орд, Бат, Бэрх, Шейбан, Тангут, Цагаадайн хүү Байдар, ач Бүри, Өгэдэйн хүү Гүюг, Хадан, ач Хайду, Тулуйн хүү Мөнх, Бүжэг, Чингис хааны тав дахь хүү Хүлгэн нар оролцсон юм. Бат хаан энэ аян дайнд ихэд анхаарч ач холбогдол өгч маш сайн бэлтгэсэн. Учир нь энэ түүний анхны бие даасан аян дайн байлаа. Байлдааны тактик цэргийн бэлтгэл гээд бүхий л зүйл дээр анхаарч ялангуяа 1223 онд Калка голын эрэгт Оросуудтай байлдаж үзсэн Сүбээдэй жанжны зөвлөгөөг голлон анхаарч байсан ажээ.
Юуны өмнө тэрээр баруун зүгт тагнуул туршуул явуулан тагнуулын мэдээ маш ихээр цуглуулсан нь байлдааны нэг арга тактик байсан нь лавтай. Бат хаан баруун зүгт хийх аян дайныг 3 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд: Нэгдүгээрт: Зүүн хойд Оросыг эзлэн авах Хоёрдугаарт: Өмнөд Оросыг эзлэн авах Гуравдугаарт: Зүүн болон төв Европыг эзлэн авах “Монголын их цэрэг 1235-1236 оны өвөл Эрчис (Иртыша) мөрний эх, хойд Алтайд цуглаж дайны бэлтгэлээ хийсэн байна.” (Каргалов,1966,х.21) Цэрэг бүр өөрийн 3-4 хос морь, 2-3 нум, түүнд хэрэглэх саадаг, байлдааны илд, сэлэм, хутга, жад, бугуйл, сөргөө, бугуйл, хэрэм хана эвдэх, шатаах байлдааны техник хэрэгсэл гээд аян дайнд хэрэгтэй бүхий л зүйлсийг бэлтгэн зохион байгуулсан байна.
Баруун зүгийн аян дайнд явсан цэргийн тоо өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй олон жилийн турш маргаантай хэвээр л байна. Оросын болоод өрнөдийн түүхчид Монгол цэргийн тоог голдуу ихэсгэж Орос цэргийн тоог дардаг нь өөрсдийн ялагдлыг зөвтгөх гэсэн үйл ажиллагаа юм. Хуучин нийгмийн үед ч Монголын түүхчид Бат хааны цэргийн тоог мөн л ихэсгэж бичиж байсан нь тухайн үеийн үзэл сурталтай холбоотой юм. 1966 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын түүх”-д “Монголын дөчин түмэн цэрэг Камыг гатлан Ижил мөрний Болгаруудыг бут цохиод газар орны нь хоосолжээ.” (БНМАУ-ын түүх,1966,х.255) хэмээн бичсэн байдаг. Энэ нь ойролцоогоор 400.000 орчим цэрэг болох юм. Монгол Улсын Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний хүрээлэнгээс гаргасан бүтээлд “Бат хааны цэрэг 120.000 байсан ба түүнээс 5 түм (50.000) нь Монгол цэрэг, 7 түм (70.000) нь түрэг цэрэг байсан.” (БХЭШХ,1996,х.254) хэмээн өгүүлжээ.
Оросын түүхч В.В.Каргалов “энэ дайнд Чингисийн удмын 12-14 хаан оролцсон бөгөөд тэд бүгд нэг нэг түмт удирдаж явсан гэж үзвэл 12-14 түмт (120-140 мянган цэрэг) авч Оросын ванлигуудын нутагт цөмрөн орсон байх ёстой” (Каргалов,1966,х.25) гэжээ. Мөн тэрээр өөр нэг зохиолдоо Бат хааныг “150 мянган цэрэгтэй хөдөлсөн” (Каргалов,1980,х.6) хэмээн харилцан адилгүй тоог авч хэрэглэсэн байна. “Бат хаан Чингисийн угсааны 14 хан хүүг дагуулан “150 мянган цэрэгтэй” Орос орны зүг хөдөлсөн” (Россия путь сквозь века,2010,х.117) хэмээн Оросын түүхчдийн хамтын бүтээлд дурдсан байна.
Тиймээс 1237 он гэхэд Ижил мөрний эрэг дагуу Бат хаан морьд тахлах төмөр, дархны газар гээд үйлдвэрийн баазтай байх шаардлагатай. Морь тахлахад 3 цагийн ажил орно. 60 мянган адууг тахлахад 180 мянган цагийн ажилтай. Төмрийн дархны газар өдөрт 12 цаг ажиллахад 4 адууг л тахалж чадна. Зогсолтгүй ажиллахад сард 120 адуу тахална. Тэгвэл 60 мянган адууг тахлахын тулд 500 төмрийн дархан туслахын хамт хэрэгтэй. 1625 оны байдлаар Оросын хотод 15 төмрийн дархны газар байсан. 500 дархны газар 1625 оны Оросын 33 хоттой адилхан юм. Тэгвэл Бат хаанд Каспий орчимд ийм нөөц байгаагүй. Морины тах ба хадаас 4кг татдаг, 60 мянган адууны тах 240 тонн төмөр болно. Энэ 240 тонн төмрийг Бат хаан хаанаас олсон нь түүхийн оньсого юм. Монголд төмрийн үйлдвэр тухайн үед байгаагүй билээ Тиймээс Бат хааныг Оросод өвөл халдахдаа маш хязгаарлагдмал цөөн тооны цэрэгтэй байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй” (Пензев, 2006,х.133-135) хэмээн тайлбарлажээ. И.Я.Коростовец 30 мянга, А.В.Венков, С.В.Деркач, нар 30 мянга, И.Б.Греков, Ф.Ф.Шахмагонов нар 30-40 мянга, Д.В.Чернышев 55-65 мянга, Г.В.Вернадский, Э.Хара-Даван нар “150 мянга” (Хара-Даван, 1991,х.155), М.Берган, Жон Мэйн, Ж.Ж.Саундерс, Ж.Ведерфорд нар 150 мянга, И.В.Куркин, И.В.Волкова, С.В.Леонов нар “хамтын бүтээлдээ 70 мянга” (Куркин, ба бус, 2005,х.187), Л.де.Хартог 120 мянга, Буриадын судлаач Я.Халбай 170 мянга, А.М.Анкудинова, В.А.Ляхов нар 300 мянга, С.М.Соловьёв 300 мянга, А.Доманин “600 мянга” (Доманин, 2010,х.139) гэж тус тус харилцан адилгүй тоог авч үзсэн байна.
Оросууд ихэвчлэн нэг нэгнээсээ шууд иш татан баримт нотолгоогүйгээр голчлон ам дамжсан яриа эсвэл сүүлд зохиогдсон он тооллын бичигт тулгуурлан Бат хааны цэргийн тоог гаргасан нь харагдаж байдаг. Ялангуяа В.В.Каргаловын зохиолоос ихээр эш татан 120-140 мянга гэсэн тоо гаргадаг. В.В.Каргалов чухам хаанаас ямар аргаар ийм тоо гаргаж ирсэн нь сонирхолтой юм. В.В.Каргалов “энэ дайнд Батыг дагаж 12-14 хан хөвгүүд явсан бүгд тус тусдаа нэг нэг түмт хариуцаж явсан бөгөөд нийт 120-140 мянган цэрэг оролцсон” (Каргалов, 1966,х.25) гэсэн гаргалгаа гаргажээ. К.Пензев харин В.Каргаловын 120-140 мянга гэсэн цэргийн тоонд нэлээд шүүмжлэлтэй улс суурьтай ханддаг. · “120-140 мянган цэрэг гэж үзвэл тэдгээр нь дор хаяж 2-3 морьтой явсан гэж үзвэл бага даа л 300 мянга орчим адуу болно.
Дээр нь байлдааны зэвсэг техник зөөх адуу, арын албаны хүмүүсийн адууг оруулж тооцвол асар их тоо гарах нь ойлгомжтой. Энэ бол тал хээрийн байлдаан биш байсныг бодолцох хэрэгтэй” (Пензев, 2006,х.137). Тэрээр 2-3 мянган морин цэрэг, 5 мянган явган цэрэг гэдэг дээрээ баттай нотолгоо гаргажээ гэж үзэж болохоор байна. Плано Карпини Батын бүх цэргийн 3/4 нь эзлэгдсэн орнуудаас дайчлагдсан цэрэг байсан гэж бичсэн байдаг. Зарим судлаачид цэргийн тоог гаргахдаа нийт хүн амын тоотой уялдуулан гаргасан байна. Тухайлбал: Л.Н.Гумилёв, Э.Хара-Даван нар “XIII зуунд Монголын хүн амыг 400 мянга байсан” (Пензев, 2006,х.65). гэж үзсэн байна. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй бага тоо юм. “XIII зууны Оросын хүн амыг Л.Н.Гумилев 5-6 сая орчим байсан” (Пензев, 2006,х.66). гэж үзсэн бол Э.С.Кульпин “Батын довтолгооны өмнөх Оросын хүн амыг 7-8 сая орчим байсан” (Кульпин, 1998,х.30) гэж үзжээ. Түүхчид судлаачид Монголчуудын цэргийн тоог ихэвчлэн хүн амын 10%-иар тооцож үздэг. Энэ жишгээр Монголын хүн амыг 1 сая гэж үзвэл нийт Монголын эзэнт гүрний цэрэг 100-120 мянгын хооронд хэлбэлзэж байсан байх ёстой.
Харин Оросын нийт цэрэг энэ 10 хувиар тооцож үзвэл хамгийн бага даа 600-700 мянга орчим юм. Оросын судлаач С.Смирнов “Оросын вангууд нийлбэр дүнгээрээ 100 мянга орчим мэргэжлийн цэрэг, 500 мянга орчим журамт цэрэг гаргах боломжтой” (Курушин, 2006,х.188 ) гэж үзсэн юм. “Чингис хааныг нас барах үед нийт их цэрэг 123.000 орчим байжээ. Зүүн жигүүр нь 62000, баруун жигүүр нь 38000, эзэн хааны харуулд 1000, Зүчид 4000, Цагаадай 4000, Өгөөдэй 4000, бусад 10000 цэрэг” (Тарнбул, МакБрайд, 2003,х.36) байжээ. · “Гүюгийн захирсан Монгол Улсын гол цэрэг, мөн Мөнхийн захирсан Монгол цэрэг, Байдарын захирсан Сартуул орны цэрэг, Батын захирсан өрнө дахины цэрэг тус тусын газар орноос өмнө хожид хөдөлж 1236 оны хавар Болгар улсын хил дээр урьдын болзсон ёсоор цуглан ирэв. Монгол 5, Турк 7, нийт 12 түмэн цэрэг цуглав” (БХЭШХ, 1996,х.254). Баруун зүгт хийсэн аян дайнд бүх цэргийн 50% гэвэл 40-50 мянган цэрэг оролцсон байх ёстой. Доктор Ж.Базарсүрэн өөрийн бүтээлдээ “Их Монгол Улс бэлтгэл, сургууль, сахилга сайтай гадаад 95 мянган, дотоод 10 мянган, нийт 10,5 түмэн цэрэгтэй болжээ” (Базарсүрэн, 2009,х.23) хэмээн өгүүлсэн байна. 10 түм гэдэг нь 100.000 орчим цэрэг эрс гэсэн үг юм. Эцэст нь тухайн үеийн Монголын нийт хүн ам 1 сая орчим дотор хэлбэлзэж байсан гэвэл цэргийн тоог 10 хувиар тооцвол 100 мянга орчим, түүнээс баруун зүгт хийсэн их аян дайнд хамгийн ихдээг 40-50 мянган цэрэг л оролцсон байх талтай. 130 мянган цэрэгтэй, нэг цэрэг 1-3 хөтөлгөө морьтой байсан гэж үзвэл 390 мянган агт морь хэрэгтэй тэр хэмжээгээр хүнс тэжээл, морьд тахлах ажил шаардагдана. 390 мянган морь дор хаяж 234 мянган тонн өвс хэрэглэх хэрэгтэй болно. Монгол адуу дор хаяж 200-400 кг ачаа даах чадвартай. Дунджаар нэг адуу 250 кг өвс ачна гэж үзвэл нийт 234 тонн өвсийг ачихын тулд 936 мянган морь хэрэгтэй гэсэн тооцоо гарна. Нэг дор сая гаруй адуу цуглуулна гэдэг байж болох ч бас байж боломгүй асуудал биз ээ. Оросыг байлдан дагуулсны дараагаар Бат хаан Европт цөмрөн орох үед түүний цэрэг 30-40 мянга орчим байсан юм. Оросыг байлдан дагуулах үед нэг түм гаруй цэргээ алдсан хийгээд Гүюг цэргээ авч буцсан нь үүнд нөлөөлсөн. Бат өөрийн цэргийн тоог дагаар орсон хийгээд олзлогдсон хүмүүсээр нөхөн хангалт хийгээд 40-50 орчимд хадгалж чадаж байжээ.
Лигницийн тулалдааны үед Хайду, Байдар нар 2 түм орчим цэрэгтэй байсан бол үүнтэй зэрэгцээд шахуу Мохийн хөндий Шайо голын тулалдаанд Бат хаан 25-30 мянга орчим буюу 2-3 түм орчим цэрэгтэй байсан юм. Үүнээс үзэхэд 40-50 мянга орчим цэрэгтэй байсан нь тодорхой харагдаж байна. Дүгнэлт Дээр дурдсан бүх тоо баримтыг нягтлан судалж үзэхэд Оросын судлаачид Бат хааны цэргийн тоог үндсэн 3 хэсэгт хувааж авч үздэг нь харагдаж байна. Нэгдүгээрт: 30-40 мянга, гэсэн тоог баримтлагчид, Хоёрдугаарт: 50-70 мянга, гэсэн тоог баримтлагчид Гуравдугаарт: 120-150 мянга гэсэн тоог баримтлагчид. Тухайн үеийн Монголын хүн амтай харьцуулаад үзэхэд бүх дайчилгааны нөөц боломжоо ашиглаад ч ихээхэн хэмжээний 300 мянга, 600 мянган цэргийг Монголчууд гаргаж чадахгүй нь ойлгомжтой юм. 1237-1242 оны Орос, Европ руу хийсэн энэ дайнд цөөхөн тооны 5-10 мянган морьт цэрэг, 30 мянган морьт цэрэг ч гаргаад ч урт удаан хугацааны энэ аян дайнд ялалт байгуулах боломжгүй нь харагдаж байна.
Харин 4-5 түм буюу 40-50 мянган цэрэг гаргах боломжтой бөгөөд энэ нь хамгийн боломжтой бодитой тоо юм. Зүүн хойд болон өмнөд Орос, Европт явуулсан аян дайнд оролцсон Бат хааны цэргийн тоо 40-50 мянгын хооронд хэлбэлзэж олзны хүмүүсээр нөхөн хангагдаж байсан. Тиймээс цаашид Бат хааны цэргийн тоог эзлэгдсэн улс орнуудаас дайчилсан цэргүүдийн хамт нөхөн хангалт хийгээд 40-50 мянгын хооронд эцсийн байдлаар авч үзэх нь зүйтэй биз ээ.
Түүхч доктор Т.Сүхбаатар
Чингис хаан тэнгэрт хальснаар эзэнт гүрэн нэгдмэл байдлаа алдах болсон Өгөөдэй Тангадын дайлах явцдаа Тулуйг устгасан явдал эзэн гүрний бутралыг буцалтгүй болгосон. Тулуйн угсаа төрийн эргэлт хийж Өгөөдэйн удмынхан Алтайг давж Баруун тийш дайжсан улмаар Зүүн гарын хаант улсын эхлэл байсан байж болох талтай. Тулуйн хойчис ах дүүс хоорондоо хаан ширээ булаалдан тэмцэлдсэн нь алтан ургийн нэр хүндийг буруулсан. Батын улс буюу Алтан Ордны улс Монгол гаралтай эзэнтэй түрэг аймгуудын зонхилсон улс байжээ.
end zuger neg zulig helmer bna,ene ued mongol uls maana ezent guren bolchihson baisan,dor hayaj tsagaadain haant ulsaas gehed l 30-40myanga tsereg hangalttai tathar baisan bailgui,teged zuchin haant uls gej bna,horezmig ezled 10 garan jil bolchihson baisan,deer ni mongolin negdsen tsergin tal ni gej bodhor 100myanga orchim tsereg hangalttai baisan baiha,ezent guren ,zuger jiriin neg negdsen uls hoyor ondoo shu gedgig helmer bna.
Монголчууд бусдын газар нутгийг эзлэхээр дайн тулаан ерөөсөө хийж байгаагүй. Угаасаа 4 цагийн эргэлтэнд дураараа нүүх хангалттай нутагтай байсан ард түмэн. Их Чингис хаан бүх Монголыг нэгтгээд амар жимэр амьдран суух гэтэл монгол нутгаас хөөгдсөн хиргиз,полов,хипчаг гэх мэтүүд үе үе эргэн дайрч нүүхүйг аюулгүй болгосон улс руу нь орж ирээд хүн малыг нь дээрэмдэн алж хядах тул аргагүйн эрхээр баруун тийш дайтсан гэж Гумилёв бичсэн нь бий. Тэр хулгай дээрэмчдийг хөөн явах замдаа таарсан улс, хотыг анхааруулан элч илгээн явдаг байж, тэр бүдүүлэг цагт монголчууд шиг гэгээрсэн улс нэгээхэн ч байхгүй тул зарсан элчийг зарим нь шууд алдаг байж. хэв журам тогтоох үүднээс бүдүүлэг тэнэг хаад ноёдыг шийтгэдэг байснаас харгис гэсэн нэр зүүсэн.
Элч болгоныг алдаг байсан харин монголчууд элчийг ихэд хүндэтгэж, ямар ч муу мэдээ дуулгах байсан ч алж хөнөөдөггүй байсан шүү
Oros oron gej baigaagyi, jijig jijig hanliguud baisang Bat xaan negtgej odoogiin Orosuudiin suuriig tavij ogson, Orosiig sain maajval Mongol garch irne gedeg.
Бат хаан маань Монгол руугаа дэмий буцсан. Сүбээдэйн үгэнд орж, өвөө эзэн Чингис хааныхаа гэрээслэлийг биелүүлж, Итали,Францийг газрийн хөрснөөс арчаад,хойшоогоо явж Английг шатаах ёстой байсан юм. Ингсэн бол түүх өөрөөр эргэж одоогийн АНУ гэж байхгүй байх байсан юм. Амеркчууд бидэнд,Бат хаанд баярлах ёстой.
одоо ч гэсэн бид дэлхийг чичрүүлж яагаад болохгүй гэж үеийн үед бид нар хөрш орнуудаас цөөхөн байсан шүү дээ одоо ухаанаараа дэлхийг барих цаг болсон
XIII зуунд монголчууд гэгээрлээр дэлхийг засаглаж байсан. Тэрнээс биш сэлмээр биш.
Odoo neg ailiin 14 ach guch xoorondoo zohitsoj negdej chadaxgyie. Manjiin yees xoish Mongol xyn byyr novsh bolson.
Архи уугаад, хий хоосон сэтгэлийн гунигт автагдаад бвал хол явахгуй дээ. Зурагт TV хардаа дандаа дуулсан, брэндсэн сонин загварууд болсон бна.
usreed mongol tsereg 20k baisan dag.olznii humuuseer bas burduulelt hiij bailaa
Худлаа. 20k гэдэг чинь худлаа
Морио тахлуулна , өвс ачиж явна ч гэх шиг монголоо алдсан , монгол ахуйгаа мэдэхгүй байж ямар үгсэнийх нь түүх судлах вэ дээ!!! Монгол цэрэг хүчтэй байсан гол зүйл бол байгаль цаг ууртайгаа тохирсон арга хэмжээг түргэн авч чаддаг мөн монгол цэрэг монгол адууны дасан зохицох чадвар өндөр байсан д байгаа юм.
Тийм шүү малаа маллаад нүүдэллээд байлддаг бсан шүү дээ бүх асуудлаа шийдээд явдаг байсан
Yaag zov
Судалгаан дээр үндэслэн бичсэн байна. Миний бодоход их юм уншсан байна. Та хэд бол юу ч уншаагүй өөрийн бодлоо бичсэн.
ахмад хөвгүүдийн дайнд Зэв жанжин яваагүй.Яагаад гэвэл тэр 1223 онд их цэрэгтэйгээ нийлэх гэж явах замдаа авсан шарх хүндэрч нас барсан байдаг.Түүний шавь Сүбээдэй жанжин бол явсан.
угаасаа Чингис хаан цөөнөөс цөөн гарз гарна Олноос олон гарз гарна гээд цөөн цэргээр их дайсныг ялдаг байсан Энэ бол түүхийн бүх хугацаанд давтагдсан байхаа Монголчууд хүний олон цөөнд ач холбогдол өгдөггүй Арга ухаанд нь л ялалтын нууц байсан
yag zow
bidnii uwug deedes Orosiig 260orchim jil erhsheeldee bailgaj bsiim shuu ...
usreed 20-25 myanga tsereg baij boloh yum. yag mongol gevel buur tsuun barag 5-10 myanga l baisan gej tootsdog yum.neeh hudlaa gadnii hunii amaar budaa idehee bolioch.uhsenii tuuhch ntr
IHEENH TSEREGUUD NI ODOOGIN KAZAKUUDIIG BURDUULJ BGAA
Harin ch esergeeree kazakiin uvug deedes kipchakuudiig darah dain hiisen harin ezlen suusan tsuun toot naiman hereiduud dund uussan bh ternees odoogiin naiman hereid bol yag ted bol bish
Yag naiman herieduud buhleeree bsan gehed hudal ted mongolchuud ochson buh gazar baidag
өөөө морь тахлахад төмрийн дархны газар оочерлоод зогсож байхымуу ккккккккккккк . хуцваа
наадхыг чинь эзэн нь өөрөө тахалчдын за юу. сагагнаас нь өргж нугалаад өвдөгөндөө хавчуулаад хадчихана. унагааад хадсан ч болно. нэг моринд удлаа гэхэд 30 минут биз кккккккккккккккк. тэгээд ч монгол морины туурай маш сайн . өвөл мөсөн дээр юмуу эсвэл маш хатуу чулуулаг газар л гэхээс биш бусад үед тахны ч хэрэггүй.
зэв ноен бас явсан ем шуу.13-зуунд монголчууд делхийг эзлэх геж байхад юу орос арчаал гарсан шуу дээ
Зэв жанжин 1224 онд нас барсан тул хан хөвгүүдийн аян дайнд оролцсон байх боломжгүй
Монголчууд Оросд өвөл байлдахдаа морьдоо тахалдаггүй байсан. Харин хальтрах, хайрагдахаас сэргийлж эсгийгээр боодог байсан.
Bid odoo ch gesen umnuhuusuu huchtei bolood baigaagaa anzaarhal heregtei. Umnud hursh maani tsereg zevsgiin hucheer bidniig darah argaasaa tur tudgelzej, uurchilj huisiin dain ehluuleed udaj baina. Ingej l ted bidnii tsusand shingesen huchirheg omogshson zang darah um gene. Ted emegteichuudiig maani uursdiin ih hemjeenii ed bayalagtai erchuudeer damjuulan bogtslon avch chimeegyihen turemgiilj bna. Uchir n Hayatadiin army n bidnees hol tyryylj orchin ueiin ololtod zevsegleltei hedii ch manai umnuh dainii tyyhyydees syrgamj avch iim argiig hereglej baina.
augaa ih ovog deedes min...
Тэр нь хэд ч байлаа гээд манай засгийн гадаад өрөөс хороох биш дээ.
Яаж ч бодсон 30 аас 40 мянган цэрэг байсан гэж.бодож байна. Яагаад гэвэл ихэнх гол хүч нь Алтан улстай дайтаж байсан . Алтан улсын хүн ам нь 100 гаран сая байсан шүү дээ тэр үед
Бага цэргээр их дайныг амжилттай сайн хийжээ
Цөөхөн цэрэгт ялагдсанаа цайруулах гэж орос, польш, чех, унгарууд аргаа ядсаар хэдэн зуун жил болж байна. Одоо казакууд бүр тэр үед монгол цэрэг биш, бид европыг дайлсан гэж солиорох болж байна. Монголын түүхчид ажлаа сайн хийгээсэй
Onts
Үнэн шүү ОРОС ЭВРОПЫГ КАЗАХУУД БАЙЛДААН ДААГУУЛСАН...ТЭР ҮЭД ТААРХАЙ БУТАРХАЙ БАЙСАН ХЭРЭЙД НАЙМАНЧУУД ОДОО КАЗАХЫН БҮРЭЛДЭХҮҮНД БАЙГАА ШҮҮ
тэр үед казак гэж үс ч байхгүй байлаа гэж.
Хэрэйд, Найман аймгууд Казак юм уу? Эд чинь монгол аймгууд шүү дээ
Shaadaa
Хрн тийн...шаадаг хулгайч вээ
Odoogiin kazakiin uvug deedes bolohod huvi nemer oruulsan humuus bol bsan naiman herieduud tegeed ch ted chine mongolchuud iin ochson buh gazar ter yeiin nereeree l bdag
Өнөөгийн оросууд ичихдээ Оросод Монголын түрэмгийлэл гэж хэзээ ч байгаагүй үлгэр гэж яриад сууж байна.
тийм шүү өөр хэд байхав дээ бүр бага ч байж болно шүү дээ