Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хуурамчаар үйлдсэн хүнийг цаазаар авна"Уншсан19,891

Хятад цэргүүдийн хөлд сөнөж, ул мөргүй шахам алга болсон Хар хотыг П.К.Козлов ийнхүү нээхдээ эндээс шинжпэх ухааны маш ховор эрдэнэс, түүний дотор түвд, хятад, монгол, араб, перс зэрэг олон хэл дээр бичигдсэн хздэн мянган ном судар олжээ.

Оросын аялагч П.К.Козлов 1883-1885, 1899-1901, 1907-1909, 1923-1926 онуудад Төв Азийн нутгаар дөрвөн удаа аялал хийсэн бөгөөд 1907-1909 онд хийсэн аяллынхаа үеэр Монголын говийн элсэн дунд дарагдаж орхигдсон Тангудын Хар хотыг нээсэн нь түүний нэр алдрыг дэлхий дахинаа түгээжээ.

 

Хар хотын балгас эдүгээ Өвөр Монголын Алашаа аймгийн Эзнээ голын эрэг орчим газарт буй. Энэ балгас өнөөгийн Монгол Улсын хилээс урагш 100 орчим км-т оршдог.

1032 онд Тангудын байгуулсан Хар хот Чингис, Өгэдэй, Мөнх хаадын үед цэрэг стратегийн түшиц газар байжээ. Хятад цэргүүдийн хөлд сөнөж, ул мөргүй шахам алга болсон Хар хотыг П.К.Козлов ийнхүү нээхдээ эндээс шинжпэх ухааны маш ховор эрдэнэс, түүний дотор түвд, хятад, Монгол, араб, перс зэрэг олон хэл дээр бичигдсэн хздэн мянган ном судар олжээ.

Бидний аз дутахад тэрээр бүх олдвороо эх нутаг руугаа зөөсөн бололтой.

Эдгээр олдворын дотор "Хуурамчаар үйлдсэн хүнийг цаазаар авна" гэсэн бичигтэй Юань гүрний мөнгө байсан аж.

П.К.Козловын шинжилгээний анги Ноён уулын булш ухаж буй байдал.

П.К.Козлов 1924-1925 онд Монголд ирээд Ноён уулын булшийг малтжээ. Өнөөгийн Улаанбаатар хотоос баруун хойш 130-аад км-т орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг 1912 онд Богд хааны зөвшөөрснөөр Монголд ажиллаж байсан алтны "Монголор" нийгэмлэгийн ажилтан А.Баллод хэмээх буриад эр олж харсан гэдэг.

Уг мэдээллийн мөрөөр Оросын Газар зүйн нийгэмлэгийнхэн удаа дараа ирсний нэг нь П.К.Козловын экспедиц юм. Тэдний малталт хийсэн эдгээр булш нь Хүннүгийн үеийн язгууртны булш бөгөөд эндээс ноосон нэхмэл, ширдэг, торгон хөшигний хээ бүхий Монголын түүхийн үнэт зүйлс гарчээ.

К. Козловын шинжилгээний анги 1907-1909 он

Оросын жуулчин, эрдэмтэн Петр Кузьмич Козлов 1899-1926 онуудад Төв Азийг судалж, "Монгол орон ба Амдо", "Монгол ба Кам" зэрэг судалгаа шинжилгээний ном туурвижээ. Оросын газарзүйн нийгэмлэгийн гишүүн, Украины Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Төв Азийн судлаач, газарзүйч, алдарт аялагч П.К.Козлов хувь тавилангаараа Н.М.Пржевальскийн дотны нөхөр, үнэнч шавь, үйл хэргийг залгамжлагч нь юм.

П.К.Козлов (1863-1935)

Н.М.Пржевальскийн дөрвөн удаагийн аялал, судалгааны бүрэлдэхүүнд тэрээр оролцсон бөгөөд 1899-1901, 1907-1909, 1923-1926 онуудад Монгол-Камын, Монгол-Сычуаний, Монгол-Түвдийн аяллыгзохион байгуулсан юм. Ийнхүү Монголын элсэн говь, эртний Хар хот мөн Ноён уулын малтлагаас Хүннүгийн үеийн үнэт олдворуудыг олж нээснээрээ энэ хүн үлэмж гавьяатай.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЧУУД Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь (1911-1924)

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]