АНУ-ын тагнуулын алба цөөнгүй удаа дэлхий дахинд шүүмжлэлийн бай болж байсан юм. Сүүлийн жишээг дурдахад Америкийн тусгай албадынхан Иракт олноор хөнөөх зэвсэг баттай байгаа гэж итгэж дайн өдөөсөн, сүүлд Ливид ч үй олноор нь хөнөөх химийн зэвсэг байгаа гэж дэлхий дахинд зарлаж, тус улсад зэвсэгт бослого, цэргийн ажиллагаа явуулсныхаа төлөө ихээхэн шүүмжлэл хүлээсэн юм. Дээрх хоёр тохиолдлын аль алинд нь АНУ цэргийн хүч хэрэглэж байлаа.
Америкийн нууц албаны томоохон дарга нарын буруутай ажиллагаанаас болж урьд өмнө нь олон удаа цэргийн зөрчилдөөнийг бий болгож байсан тухай энд өгүүлнэ.
Operation urgent fury, Гренада. 1983 он
Гренадад хувьсгал гарч, үүний үр дүнд засгийн эрхэнд марксист үзэлтнүүд гарч ирэв. Энэхүү жижигхэн арлын орны шинэ Засгийн газар Куба болон ЗСБНХУ-ын тусламжтайгаар эдийн засгийн өөрчлөн байгуулалтыг хийхийг оролдож байлаа. Энэ нь АНУ-ыг их түгшээж, Кубын хувьсгалыг “экспортолчих вий” гэж ихээр болгоомжилж байсан аж.
1983 онд ерөнхийлөгч Рональд Рейган тус арал руу дайран довтлох тухай тушаал өгчээ. Цэргийн хүч хэрэглэх тухай албан ёсны зөвшөөрлийг Карибын Тэнгисийн Зүүн Хэсгийн Улс Орнуудын Байгууллагаас /Organization of Eastern Caribbean Ocean/ гаргажээ. Рейган Конгрессээс өөрийг нь дэмжихийг хүлээсэнгүй, байлдааны ажиллагаа эхлэхээс нэгхэн өдрийн өмнө Конгрессын удирдагч нартай уулзаж, Америкийн ард түмний амьдрал аюулд ороод байна, тэр тусмаа Гренада АНУ-ын хувьд тун том аюул заналхийлэл болоод байгааг хэлж тайлбарлажээ.
АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдэхдээ “Куба-Зөвлөлтүүд хамтран Гренадаг булаан эзлэх гэж байна”, мөн түүнчлэн Гренадад зэр зэвсгийн агуулах байгуулагдаж байгаа бөгөөд түүнийг олон улсын алан хядагчид ашиглах боломжтой хэмээжээ. Дайны ажиллагааг эхлүүлэх зайлшгүй шалтгаан бол Гренадагийн эрх баригчид Америкийн оюутнуудыг барьцаалсан явдал болов. Энэ тухай мэдээлэл тэдгээр барьцаалагдсан оюутнуудаас өөрсдөөс нь ирсэн бөгөөд тэд тэндхийн анагаах ухааны коллежид суралцаж байжээ. Тэд АНУ-д байгаа эцэг, эх рүүгээ утасдаад тэдний дотуур байрыг Гренадын армийн зэвсэглэсэн цэргүүд бүсэлсэн тухай хэлжээ. Эцэг, эх нь түгшиж улмаар сонины редакц, телевизийн компани, төрийн агентлагууд руу утас цохиж эхлэв. Нэг оюутны эцэг, эх тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульцтэй танил байсан агаад хүүхдэд нь аюул заналхийлээд байгаа тухай мэдэгджээ. Шульц ч энэ талаар АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлд болон Ерөнхийлөгч Рейганд биечлэн мэдэгджээ. Хэдийгээр Гренадад утсан холбоо ажиллагаатай байсан ч Вашингтонд хэн ч тэдгээр оюутнууд болон тус арал дээр байгаа сэтгүүл, гадаадын дипломатчид руу утасдаж бодит байдал дээр юу болоод байгааг олж мэдэх ухаан төрсөнгүй.
Хожмоо дээрх оюyтнуудад ямар ч аюул заналхийлээгүй байсан нь тодорхой болжээ. Гренадагийн эрх баригчид оюутнуудыг барьцаалж авахыг огт бодоогүй, харин тус арал дээр саяхан зэвсэгт мөргөлдөөн болж, үүнээс болж Гренадагийн марксистуудын тэргүүн Морис Бишоп эх орон нэгтнүүддээ алагдсан явдал гарсан учир тэднийг зөвхөн хамгаалуулахаар цэрэг явуулсан байж. Америкчуудын суралцаж байсан анагаахын сургууль нь гадаад валют олж авах цорын ганц найдвартай эх үүсвэр байсан тул түүнийг нүдний цөцгий мэт хамгаалдаг байж л дээ. Энэ тухай гренадчууд өөрсдөө мэдэгдэж, түүнийг нь ч Британийн тагнуулын албаныхан давхар баталжээ. ТТГ харин энэ мэдээллийг баталж, бас үгүйсгэж ч чадахгүй байв. Учир нь Гренадад Америкийн тагнуулын албаны өөрийн гэсэн салбар үгүй байсан агаад нэр хүндээ бодоод Британичуудаас тусламж хүсээгүй аж. (1974 он хүртэл Гренада нь Их Британийн колони байсан)
Гоомой харалган явдал үүгээр дууссангүй. Дайран довтлох ажиллагааг төлөвлөхийн тулд Америкийн тагнуулчид жуулчлалын газрын зургийг ашиглах ёстой болов. Барбадосын эрх баригчид Вашингтонд Гренадагийн болон Кубын цэргүүдийн байрлалын талаарх дэлгэрэнгүй тодорхойлолтыг гаргаж өгчээ.
Гэвч америкчууд Барбадосын тусгай албадад итгэдэггүй байсан тул түүнийг нь ашигласангүй. Довтлох хэсгүүдэд “барьцаалагдсан хүмүүс” нэг байшинд хоригдож байгаа хэмээн бодит байдлаас ташаа мэдээллийг өгсөн байлаа. Арлыг эзлэн авсны дараа цэргийн агуулахууд нь дандаа Зөвлөлтийн хуучин зэвсгээр дүүрэн байгаа нь тодорхой болжээ. Довтлохоос өмнөхөн АНУ тус арал дээр 1.2 мянган Кубын коммандос байрлаж байгаа хэмээн мэдэгдэж байлаа. Гэтэл дараа нь 200 хэтрэхгүй тооны кубачууд байсан агаад тэднээс гуравны нэг нь мэргэжилтэн иргэд байсан нь тогтоогджээ. Мөргөлдөөнд нийтдээ АНУ-ын 8.8 мянган цэргийн албан хаагчид оролцжээ. Гренадчуудтай дайтах явцад 19 америк цэрэг алагдаж, 119 хүн шархадсан юм. Гренада болон Кубын зүгээс 70 хүнээ алдаж, 417 хүн шархаджээ. Тус ажиллагааны нийт өртөг нь 88.6 сая доллар болсон байна.
“Майягуас” ажиллагаа (Mayaguez) 1975 он
1975 оны дөрөвдүгээр сард Америкийн зэвсэгт хүчний хамгийн сүүлийн хороод Өмнөд Вьетнамыг орхин гарсан билээ. Вьетнамын дайн дуусав. Гэвч 1975 оны 5-р сард Камбожийн эрэг хавиар Америкийн ачаа зөөгч Mayaguez-ыг “улаан кхмерууд” (Камбож дахь засгийн эрхийг эзэлсэн Маоист бүлэглэл) булаан эзэлжээ. Хөлөг онгоцны багийг тус улсын усан хил рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэх үндэслэлээр баривчилсан байв. АНУ-ын тагнуулын алба Цагаан ордонд мэдэгдэхдээ тус хөлөг онгоц болон багийн гишүүдийг дипломат шугамаар суллахыг оролдсон ч ямар ч үр дүнд хүргэсэнгүй, тиймээс энэ асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэх тушаал өгсөн гэжээ. Үүндээ тусгай салааны цэргүүдээс бүрдсэн десант бүхий байлдааны нисдэг тэргүүдийг ашиглав. Mayaguez онгоцны багийнхан Камбожийн эрэг хавийн нэгэн арал дээр байрлаж байгаа гэж тагнуулчид алдаатай ташаа мэдээлэл хүргэснээс хий хоосон зардал гаргаж буруу газарт десантынхан газардав.
Дараагийн шөнө ажиллагааг ахин давтав. АНУ-ын байлдааны нисдэг тэрэг ашиглан далайн явган цэргийн хүчин улаан кхмеруудын цэргүүдтэй тулалдсан бөгөөд тус ажиллагаанд оролцсон найман нисдэг тэргээс гурав нь сүйрчээ. Усан цэргүүд хуурай газар дээр тулалдаж байх хооронд ямар ч хамгаалалтгүй байсан Mayaguez хөлгийг АНУ-ын тэнгисийн цэргийн байлдааны онгоц эзлэн авав.
Гэвч эцэст нь тус ажиллагаа ямар ч утга учиргүй байсан гэдэг нь тодорхой болжээ. АНУ-ын зэвсэгт хүчнийхэн өөрсдийнх нь нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа явуулах гэж байгааг мэдээгүй Камбожийн эрх баригчид бүр урьд өдөр нь Mayaguez-ын багийнхныг суллачихсан байжээ. Улмаар баривчлагдсан далайчдыг Камбожийн цэргүүд хөлөг онгоц руу нь хүргэж өгөхдөө золтой л буудуулчихсангүй. Тагнуулын албаны гоомой алдаанаас болж Америкийн цэргүүд 41 хүнээ алдаж, 50 цэрэг шархаджээ. Камбожийн хохирол тодорхойгүй.
Тонкин булангийн будилаан, Вьетнам. 1964 он.
1964 оны наймдугаар сард Вьетнамын эрэг хавьд Тонкиний буланд байсан Америкийн Maddox онгоц нь америкийн радио тагнуулын ажиллагааг гүйцэтгэдэг байжээ. Тус хөлөг Хойд (коммунист) Вьетнамын радио мэдээллийг шүүрэн авч түүнийг Өмнөд Вьетнам руу дамжуулдаг байж. Барьж авсан нэгэн мэдээний учрыг тайлахдаа тэд Америкийн эсрэг байлдааны ажиллагааг эхлүүлэх тухай тушаал байна гэж ойлгож.
Дараагийн шөнө нь Turner Joy хэмээх Америкийн хөлөг онгоц ирж вьетнамчууд руу гал нээж, удалгүй байлдааны талбараас тун хурдан арилжээ. Америкийн албан ёсны мэдээнд Хойд Вьетнам урьдчилан бэлтгэсэн төлөвлөгөөний дагуу АНУ-ын хөлөг онгоцыг довтолсон гэнэ. Хойд Вьетнам энэ явдлыг огт үндэслэлгүй хэмээн үгүйсгэжээ. Гэсэн ч хэдэн өдрийн дараа ерөнхийлөгч Линдон Жонсон “Тонкиний шийдвэр”/The Gulf of Tonkin Resolution/ нэртэй бичиг баримтад гарын үсгээ зурснаар бараг л АНУ, Вьетнамтай дайн эхлүүлэхэд хүргэсэн байх юм.
Үүний гамшгаар АНУ 51 мянга гаруй эр цэргээ алдаж, 153 мянган хүн шархадсан юм. Зүүн Вьетнамын хохирол ч мөн 1.4 сая хүнээ алдсан гэж тооцогддог. Вьетнамд явуулсан дайны зардал АНУ-ын хувьд 826.8 тэрбум доллар болсон юм.
Пирл Харборын довтолгоо. 1941 он
Пирл Харбор дахь АНУ-ын усан цэргийн флотын Номхон далайн хамгийн гол бааз руу агаараас болон тэнгисээс довтолсон явдал АНУ-ыг Дэлхийн хоёрдугаар дайнд оролцоход хүргэсэн бөгөөд Америкийн тагнуулын хамгийн ноцтой алдаанд тооцогддог билээ. Тус арал руу гэнэтийн дайралт хийх боломжтой хэмээн Япончууд үзэж байгаа тухай тагнуулын мэдээ дайралт болохоос бүр гурван жилийн өмнө гарч иржээ. Энэ мэдээг дан ганц Америкийн тагнуулын албад ч биш, бас Британийн FECB олж авч улмаар АНУ-д дамжуулжээ. Британичууд ч Японы радиограммыг олзлон авч дүн шинжилгээ хийснийхээ дараа Япон улс АНУ руу довтлох нь зайлшгүй болоод байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдгээр радио мэдээнд Америкийн далайн эрэг хавьд ойрхон байрлаж байгаа Японы бүх хөлөг онгоцууд 1941 оны арван хоёрдугаар сарын эхний долоо хоногийн сүүлчээр боомтдоо эргэн ирэхийг даалгасан байлаа. Дараа нь Америкийн мэргэжилтнууд Японы кодуудын зарим нэгийг нь эвдэж чадсан бөгөөд тус довтолгооны гол бай бол Перл-Харбор болох юм хэмээн тогтоожээ. Вашингтонд энэ ажиллагааны талаарх салангид бүхий л мэдээллийг олж авсан ч тэднийг нэгтгэж чадах мэргэжилтэн олдоогүй хэмээн хожим нь судалгаагаар тогтоогдсон юм. 2001 онд ч гэсэн 9-р сарын 11-ний алан хядах ажиллагааны урьд өдөр ч мөн л иймэрхүү зүйл тохиолдож байсан билээ.
Дайралт болохоос хэдхэн хоногийн өмнө Токио дахь АНУ-ын Элчин сайдын яам Япон АНУ-д дайн зарлах гэж байна гэсэн мэдээлэл иржээ. Дайралтаас хэдхэн цагийн өмнө Америкийн нууц үг тайлагч мэргэжилтнүүд Японы радио мэдээг уншиж чадсан юм. Тэнд дайралт тун ойрын хугацаанд болно гэсэн байлаа. Вашингтоноос Пирл-Харбор руу флотыг байлдааны дээд зэргийн бэлэн байдалд байлга гэсэн нууц тушаал илгээгдэв. Гэвч хожимдсон байлаа. Японы агаарын нисэх хүчнийхэн цохилтоо өгсөн байв. Байлдааны үр дүнд 3.6 мянган хүн алагдаж, долоон линкор, гурван том хөлөг онгоц, гурван шумбагч, өөр найман онгоц усанд живж, 188 онгоц сөнөсөн билээ. АНУ-ын Номхон далайн флотын бараг тэн хагас нь энд үгүй болсон юм.
Циммерманы цахилгаан утас буюу Дэлхийн нэгдүгээр дайн. 1917 он
Дэлхийн нэгдүгээр дайн 1914 онд эхэлсэн. АНУ хэдийгээр Антантын (Их Британи, Франц, Орос) улс орнуудад нууцханаар тусалж байсан ч 1917 он хүртэл дэлхийн зөрчилдөөнөөс холхон байв. АНУ-ын хүн ам дайнд оролцох явдалд сөрөг байдлаар хандаж байв. 1916 онд Вудро Вильсон салан тусгаарлах уриаг ашиглан байж сонгуульд ялж АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдов.
Гэвч 1917 оны нэгдүгээр сард бүх зүйл өөрчлөгдөв. Британийн тагнуулын алба АНУ-д долгионоор барьж авсан цахилгаан утсаа дамжуулсан байна. Цахилгаан утсыг Германы Гадаад хэргийн сайд Артур Циммерман АНУ дахь Германы Элчин сайд гүнтэн Бернсдорфд явуулсан байлаа. Герман Антантын хөлөг онгоцуудын эсрэг усан доогуурх дайн эхлүүлэхээр бэлтгэж байгаа, гэхдээ Германы шумбагч онгоцнуудын дайралтаас Америкийн далбаа бүхий онгоцууд өртөн сүйрэхгүй байхыг хичээх хэрэгтэй. АНУ-ын идэвхгүй байдлаа алдах шалтгаан гаргахгүйн тулд. Хэрэв Вашингтон ямар ч байсан дайнд оролцох шийдвэр гаргавал Мексик дэх Германы Элчин фон Экхардад Мексикийн ерөнхийлөгчтэй холбоо барьж тус улсыг АНУ-ын эсрэг Герман, Австри-Унгар, Туркийн “гурвалсан нэгдлийн талд” байлдааны ажиллагаа эхлүүлэхийг ятгах даалгавар өгөгджээ. Үүний оронд Герман улс дайны дараа Мексикт урьд нь АНУ-ын өөрийн болгосон Техас, Нью-Мексико, Аризон зэрэг шинээр бий болгосон мужуудыг өгөх болно хэмээн амлажээ. Тус цахилгааныг Америкийн хэвлэлд нийтэлснээр америкчуудын ундууцлыг төрүүлэв. Сарын дараа АНУ-ын Конгресс Германд албан ёсоор дайн зарлаж, улмаар Америкийн экспедицийн хэсэг Европт буув.
Олон судлаачдын үзэж байгаагаар Циммерманы цахилгаан утас Британийн тусгай албадын бэлтгэсэн хуурамч бичиг байх магадлал өндөр ажээ. Их Британи ийм маягаар АНУ-ыг дайнд татан оролцуулжээ. Цэрэг байлдааны ажиллгаааны хувьд тус цахилгаан утсанд дурдагдсан Германы төлөвлөгөө ямар ч утга учиргүй байв. Мексик улсыг тэртээ тэргүй иргэний дайн нь доройтуулж, эдийн засаг нь навс унаж, арми нь цэргийн олигтой хүч үгүй, тэр байтугай хангалттай хэмжээний сум, зэвсэггүй байлаа. Түүнээс гадна АНУ-ын армийн хэсгүүд бараг л өөрсдийн ажиллагааг Мексикийн нутаг дэвсгэр дээр явуулж байв. Тэд Америкийн фермүүд болон Техас дахь хотууд руу үе үе халддаг Мексикийн дээрэмчдийн толгойлогч /эсвэл хувьсгалч/ Панчо Вильяг барихыг оролдож байв. Америкийн тагнуул болон сөрөг тагнуулынханд тэр үед хангалттай хэмжээний мэргэжилтэн үгүй байсан тул энэ залийг таамаглаж чадаагүй ажээ. Дэлхийн нэгдүгээр дайнд АНУ-ын 320 мянга гаран хүн нас барж, шархадсан юм. Дайны зардал 555 тэрбум доллараас хол давсан ажээ.
"Maine" хуягт онгоцны сүйрэл буюу Америк-Испанийн дайн. 1898 он
1895 оноос тэр үед Испанийн колони байсан Куба улсад дайн болж байлаа. Кубачууд Испанийн колоничлогчдын эсрэг тэмцэж байв. АНУ-ын олон нийтийн санаа сэтгэгдэл босогчдын талд байсан. Ингээд 1897 онд АНУ-ын усан цэргийн командлал Испанитай хийх болзошгүй дайндаа бэлтгэж эхэлжээ. 1898 онд Гавана дахь АНУ-ын Элчин сайдын консулын хүсэлтээр Maine хуягт онгоц “Америк иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах” зорилгоор боомтын харуулд зогсчээ. Maine 20 хоногийн турш Гаванад нам тайван өдрүүдийг өнгөрүүлсэн ч хоёрдугаар сарын 15-ны шөнө гэнэт дэлбэрчээ. Ингэснээр тус хөлгийн 266 гишүүн амь үрэгдэв.
АНУ-ын усан цэргийн флот нь комисс цуглуулж, улмаар хоёр долоо хоног хэлэлцсэний дараа тус хөлгийг испаничууд дэлбэлсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. АНУ-ын тагнуулын алба ч мөн ийм дүгнэлтийг гаргаж. Комиссийн шийдвэр хэвлэгдээгүй байхад АНУ-ын ард түмэн испаничууд буруутай гэдэгт итгэлтэй байсан бөгөөд АНУ ч хэдийнэ дайнд бэлтгээд эхэлсэн байлаа. Байлдааны онгоцыг дэлбэлсэн нь дайн эхлүүлэхэд хамгийн тохиромжтой шалтгаан байсан бөгөөд тус дайны үр дүнд АНУ Куба, Филиппин, Пуэрто-Риког эзэлсэн билээ.
Америкийн болон Кубын мэргэжилтнүүдийн явуулсан сүүлийн үеийн судалгаанаас харахад ямар ч мина байгаагүй бололтой. Харин нүүрстэй буруу харьцсанаас л дэлбэрэлт болсон байж магадгүй аж. Тус хөлгийг тун ч амжилтгүй зохион бүтээсэн аж. Учир нь нүүрсний нүх нь зэр зэвсгийн агуулахтай зэргэлдээ байх агаад тэднийг хооронд нь ердөө нарийхан модон халхавч тусгаарладаг байв. Өдгөө судлаачдын таамаглаж байгаагаар тус хөлгийн машины хэсэг дэх нүүрсний хонгилд гал гарч хэдхэн минутын дараа зэр зэвсгийг дэлбэлэхэд хүргэсэн байна.
дайн бол дэлхий дээрхи хамгийн ашигтай бизнес...
Орос , америк, хятад зэрэг том гүрнүүд ашигт малтмалын монголынхоос дутахгүй асар их нөөцөө огт ашиглахгүй хав дарж дандаа гаднаас экспортоор авч ашиглаж байгаа гэдэг нь тогтоогдсон үнэн билээ. Энэ нь юу хэлээд байгааг манай төр засгийн удидлагууд анхаарууштай. Монголчууд газраа ухалгүйгээр амьдрах хангалттай боломжтой шүү дээ. өмнө нь ч гэсэн газраа ухалгүйгээр өлсөхгүйгээр амьдраад л ирсэн дээ. Малын минь ашиг буян их дээ.
Тэнэг Ивануудыг тагнуулын алдааг дурьдвал түмэн боть ном болох байх даа.
yun teneg ivan bhaw dee. Mongol chi bidniig l ymar tenegiig delhii dayaaraa yrij bna.
TENEG MONGOLOO
Угаасаа ийм явдал болохыг мэдэж байсан даа л гол утга учир нь байгаа юмаа. Тэгэж байж дайн хийж ашиг олно шүү дээ. Одоо ч гэсэн лалуудыг турхирч дайн хийх гээд байхад орос гэж нэг лай садаа болоод байдаг
НЭГ УДАА ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ ДАЙН ӨДӨӨЖ "АЛДСАН" БОЛ АЛДАА БХ ГЭЖ БОДОХСОН. ХАРИН БАЙНГА "АЛДАА" ГАРГААД ТУСГААР ТОГТНОСОН УЛС ОРНУУДЫГ СҮЙРҮҮЛЖ АРД ИРГЭДИЙГ НЬ АЛЖ ХЯДАЖ БАЙГАА БИШ ГЭЖ ҮҮ. ТЭГЭЭД ЭНЭ БҮХНЭЭ АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ГЭДЭГ. АНУС 1776 ОНД ИНИДИАНУУДЫГ ХЯДАЖ ГАЗАР НУТГИЙГ НЬ ЭЗЛЭН АВСАН ЦАГААС ХОЙШ 241 ЖИЛ ӨНГӨРӨХӨД 216 УДАА БУСАД УЛС ОРНУУДЫГ ЦЭРГИЙН ХҮЧЭЭР ТҮРЭМГИЙЛЖ ДЭЭРМДЭН ТОНОЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ. ИТГЭХГҮЙ БОЛ USA WARS ГЭЭД ВИКИПЕДИА-ГААС ҮЗЭЭРЭЙ
тэгэг янкууд