1907 онд Завхан аймгийн Идэр сумын Ямаатын Цагаан нуур гэдэг газарт нутаглаж байсан Маамынд нэгэн хүү төрсөн нь Лхагва байлаа. Маамынх нэг охин, хоёр хүүтэй тарчиг амьдралтай айл. Тэрээр өөрөө бие томтой, овоо тахилгын наадамд зэгсэн сайн барилдчихдаг Тулгат цолтой бөх, эхнэр Маань нь бие томтой махлаг хүн байжээ.