Төрийн болон хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудыг www.tolgoilogch.mn вэбсайттай хамтран ажиллаж, мэдээлэл, сурталчилгаагаа байршуулахыг урьж байна.
Бид элэг нэгт монголчууддаа, тэр дундаа залуу үеийнхэнд эх түүхийг нь таниулах, мэдүүлэх замаар Монгол эх орон, язгуур угсаа, өв соёл, уламжлалаа дээдлэх, хүндэтгэх сэтгэлгээ төлөвшүүлэх гол зорилготойгоор 2015 оны дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн www.tolgoilogch.mn вэбсайтын үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.
Өдгөө манай вэбсайт олон мянган оюунлаг уншигчдаар хүрээлүүлж чадсан, өдөрт 25000-30000 хандалт бүхий Монгол Улсын хэмжээнд түүх, соёл, танин мэдэхүйн төрөлжсөн контент нийтэлдэг цорын ганц хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болж хөгжжээ.
Мөн бид фэйсбүүк дэх “Монголын түүх” (115 мянган LIKE бүхий), “Tolgoilogch.mn” (64 мянган LIKE бүхий) хуудсуудаараа дамжуулан контентуудаа түгээж байна. Эрдэмтэн судлаачид, зохиолч, орчуулагчидтай хамтран ажиллаж, тэдний судалгаа шинжилгээний бүтээл, өгүүлэл, нийтлэлийг уншигчдадаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хүргэдэг.
Та бүхний байршуулсан мэдээлэл сурталчилгаа Монголын болоод дэлхийн түүх, танин мэдэхүй, мэдлэгийн контентуудыг сонирхогч оюунлаг уншигчдад хүрэхийн зэрэгцээ өв соёл, түүх, уламжлалаа сурталчлах, таниулах үйлсэд томоохон нэмэр хандив болох юм.
“Толгойлогч сэтгүүл” Хэвлэл мэдээллийн байгууллага