БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар
Дэлхий дахинд хамгийн их аюул гамшиг учруулсан хоёрдугаар дайн тэртээ 1939 оны Халхын голын дайнаар эхэлсэн гэж сүүлийн үед судлаачид үзэж уг дайны түүхийг өөр өнцгөөс харах болсон. Тухайн үед Герман, Итали, Япон гурван улс холбоотон болж Халхын голын дайнаас өмнө дэлхий дахиныг хуваан эзлэх төлөвлөгөө боловсруулан нь Халхын голын дайнд хүргэж улмаар дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн юм.
1939 оны 9 сарын 16 нд Халхын голын дайн дуусан дайны голомт Ази тивээс Европ руу шилжсэн нь түүхэн үнэн билээ. Харин 1945 оны 5 сарын 9 нд Герман улс бууж өгснөөр дайны голомт эргээд Ази тив рүү шилжин 1945 оны 9 сарын 2 нд дэлхийн хоёрдугаар дайн албан ёсоор дууссан юм.
Энэ өнцгөөс харвал дэлхийн хоёрдугаар дайн Монгол цэргээр эхлэн Монгол цэргээр дууссан гэж үзэж болно. Дэлхийн хоёрдугаар дайны хүнд хэцүү цаг үед Монголын ард түмэн 1936 онд 10 жилийн хугацаатай байгуулсан харилцан туслалцах гэрээний дагуу Зөвлөлтийн ард түмэнд туслан түүний итгэлт анд үнэнч ар тал нь болж алс дорнодын бүс нутгаар хэзээ мөдгүй өндөлзөхөөр зэхэж байсан Японы цэргийн эсрэг хамтын хүчээр зогсож байсан түүхийг хэн ч үгүйсгэж чадахгүй билээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү