Өчигдөр буюу 10 дугаар сарын 15, намрын сүүл сарын 10-ны билэгт сайн өдөр Хорьдугаар зууны их эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Сономын Лувсанвандангийн гэр музей болон, “С.Лувсанвандан: Баримт бичгийн эмхэтгэл IV боть”-ийн нээлт болж өнгөрлөө.

Гэр музей болон номын нээлтийг цар тахлын үеийн хууль, журмыг баримтлан их эрдэмтний үр ач нар, С.Лувсанвандан сангийн зүгээс цомхон хүрээнд зохион байгуулжээ. Нээлтэд СЛувсанвандангийн том хүү Л.Болд, хүү Л.Болдхуяг, том охин Л.Сарангэрэл болон бусад ач зээ нар нь, эрдэмтний гарын шавь нар, эрдэм номын садангууд, судлаач нар хүрэлцэн иржээ. Тэдний дунд Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор профессор Д.Цэдэв, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Алтанцэцэг, Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, доктор, профессор Ж.Энэбиш, шинжлэх ухааны доктор, профессор Л.Батчулуун, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Алимаа, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн С.Лувсанвандангийн нэрэмжит “Судалгааны баримтын сан”-гийн эрхлэгч, докторант О.Алтанзаяа, монголч эрдэмтэн, доктор, профессор Б.Сумьяабаатар, доктор профессор, ахмад багш Д.Хүү нарын хүмүүс байлаа.
Л.Болд: Үр, ач нар нь аав, ээжийнхээ насан туршийн зүтгэлийг нь үргэлжлүүлж авч явах учиртай
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү