Нэгэн цагт Монгол бөхийн дэвжээг чимж явсан хүчтэнүүдийн нэг "Хужаа" хэмээх Ө.Чүлтэмсүрэн арслангийн урьд өмнө хэвлэлд гарч байгаагүй нэгэн сонирхолтой ярилцлагыг уншигчдадаа хүргэе. Тэртээ 1970-аад оны үед Төв аймгийн Баянчандмань сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Дорждамба гэдэг хүн тус сумын нутагт отрын адуу хариулж байсан "хужаа" Ө.Чүлтэмсүрэн арслантай ойр дотно байж уг ярилцлагыг авснаа сумынхаа архивт хадгалуулжээ. ДДорждамба агсны үр хүүхдүүд гap бичмэлээрээ хадгалагдаж буй энэ ярилцлагыг Бөх сонины редакцид авчирч өгснөөр ийнхүү олны хүртээл болжээ.
Өмнөө байгаа хүнийг ажваас бага зэрэг үрчлээ суусан шаравтар царай нь насжиж яваа янзтай боловч яралзсан цагаан шүдтэй агаад шанаа түүшүү нь өргөн, шилэн хүзүүгээрээ дорвилог бүдүүн ажээ.
Барилдаж явсан хүн юм аа гэтэл чих нь шуумайж, хуруу нь мойнийж эвдрээгүй болохоор гаднаас нь хараад мэдэхэд бас ч бэрхтэй. Яриа хөөрөө нь залирхаг байдалтай, үе үе инээд хүргэсэн шог үг хэлж сууна. Гэсэн ч энэ хүн бол саяхан болтол тун сайн барилдаж, улс даяар гайхагдаж явсан нэртэй бөхийн нэг билээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү