Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Технологийн Сургуулийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Отгонбаатар бичиж байна.
Фашистын Германы үхлийн хорих лагеруудын хүнд бэрх амьдралыг тэвчээр хатуужил, эр зоригтойгоор даван туулж, эх орондоо үнэнч цэрэг эрийн ёсоор амь эрсэдсэн ЗХУ-ын баатар, Инженерийн цэргийн дэслэгч генерал, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Дмитрий Михайлович Карбышевын тухай энд өгүүлнэ.
Генерал Карбышев 1880 оны 10-р сарын 26-нд Омск хотод удам дамжсан цэргийн эрхтэний гэр бүлд төржээ. Түүний эцэг Михаила Ильич Карбышев (1829-1892) Крымийн дайнд оролцогч, Сибирийн кадетын корпус төгсөгч, Хаант Оросын үе дамжсан язгууртан, цэргийн эрхтэн офицер, харин эх Александр Ефимовна Лузгиной Омскийн баян чинээлэг худалдаачны охин бөгөөд өндөр боловсролтой эмэгтэй байжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү