Сүүлд шинэчилсэн: 2026-08-06
history.mn ("Сайт", "бид") нь хэрэглэгчийн нууцлал, хувийн мэдээллийн хамгаалалтыг чухалчилна. Энэхүү бодлого нь та гишүүнээр бүртгүүлэх үед ямар мэдээлэл хадгалж, хэрхэн ашигладгийг тайлбарлана.
1. Гишүүнчлэлийн мэдээлэл
Та гишүүнээр бүртгүүлэхэд дараах мэдээллийг хадгална:
- И-мэйл хаяг — нэвтрэх болон гишүүнчлэлийг таних үндсэн мэдээлэл
- Гишүүнчлэлийн төлөв, сонгосон багц, эрхийн дуусах огноо
- Төлбөрийн нэхэмжлэхийн дугаар — нэг төлбөрийг давхар боловсруулахаас сэргийлэх зорилгоор
2. Google-ээр нэвтрэх үеийн мэдээлэл
Та Google данснаасаа дамжин нэвтрэхийг сонговол бид Google-оос зөвхөн дараах мэдээллийг хүлээн авна:
- И-мэйл хаяг (
email) — таны гишүүнчлэлийг таних, худалдан авсан эрхийг холбох - Нэр, профайлын зураг (
profile) — сайт дээр таныг хандах - Google-ийн дансны тогтмол дугаар (
openid) — дараагийн удаа нэвтрэхэд таныг таних
Бид таны Gmail-ийн захидал, Google Drive-ийн файл, харилцагчид, хуанли болон Google-ийн бусад үйлчилгээнд огт хандахгүй.
Эдгээр мэдээллийг зөвхөн гишүүнчлэлийг ажиллуулах зорилгоор ашиглана — таныг баталгаажуулах, төлбөртэй нийтлэлд хандах эрхийг нээх буюу хаах. Бид үүнийг зарахгүй, түрээслэхгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Зар сурталчилгаа, профайл үүсгэх зорилгоор ашиглахгүй.
Google-ээр нэвтрэх нь заавал биш. И-мэйлээрээ ч гишүүн болох боломжтой.
Эрхээ цуцлах, мэдээллээ устгуулах. Google дансныхаа Гуравдагч талын програмууд хэсгээс History.mn-ийн эрхийг хэдийд ч цуцална. Бүртгэл болон түүнд холбогдох мэдээллээ бүрмөсөн устгуулах бол tolgoilogch.mn@gmail.com хаягаар хандана уу — хүсэлтийг ажлын 7 хоногийн дотор биелүүлнэ.
Google user data (English summary)
When you sign in with Google, History.mn receives only three items from Google: your email address, your name and profile picture, and your Google account identifier (scopes email, profile, openid).
We do not access Gmail, Google Drive, contacts, calendars, or any other Google service. This data is used solely to authenticate you and to grant or revoke access to paid articles. We do not sell, rent, or share it with third parties, and we do not use it for advertising or profiling.
Signing in with Google is optional — email sign-in is always available.
You can revoke our access at any time from Google Account permissions, and you can request deletion of your account and associated data by writing to tolgoilogch.mn@gmail.com. Deletion requests are completed within 7 working days.
3. Төлбөрийн мэдээлэл
Төлбөрийг банкны аппликейшнаар QR код уншуулах аргаар хүлээн авна. Тиймээс картын дугаар, дансны мэдээлэл, банкны нууц үг зэрэг нь манай сайт руу огт дамждаггүй, бид үзэх боломжгүй. Бидэнд зөвхөн төлбөр амжилттай болсон эсэх баталгаа болон нэхэмжлэхийн дугаар ирдэг.
4. Cookies
Манай сайт cookies ашиглана. Cookies нь таны төхөөрөмж дээр хадгалагдах жижиг файл бөгөөд дараах зорилготой:
- Сайтын үндсэн ажиллагааг хэвийн хангах
- Таны нэвтэрсэн байдлыг хадгалах
- Статистик, хэмжилт хийх
Та хүсвэл хөтчийнхөө тохиргооноос cookies-ийг хязгаарлах эсвэл устгах боломжтой. Ингэснээр сайтын зарим функц хэвийн ажиллахгүй байж болно.
5. Мэдээллийн хамгаалалт
Бид таны хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх, задруулахгүй. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах боломжит арга хэмжээг авна.
6. Таны эрх
Та бүртгэлээ устгах, и-мэйл захидал хүлээн авахаас татгалзах хүсэлтээ бидэнд илгээх боломжтой. Бүртгэл устгах хүсэлт ирүүлбэл таны и-мэйл болон гишүүнчлэлийн мэдээллийг системээс устгана.
7. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт байвал Холбоо барих хуудсаар дамжуулан бидэнтэй холбогдоорой.