Тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Няндагийн Цэвээнравдан агсны тухай түүний дотны нөхөр Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн дурсамж номоос хүргэж байна.
Н.Цэвээнравдан гуай хуучилсан нь "...Ёндонсамбуу гэдэг нь 7-р ангидаа гурван жил улирсан, одоо ес төгсөж буй 20 настай залуу юм. Өнөө “ёдор”-ын Ёндонсамбуутай сургуулийн спартакиадын чөлөөт бөхийн 57 кг-ын жинд барилдах болдог юм байна аа. Би 8-р анги, нас 16. Ёндонсамбуу 10-р анги, нас 20. Ёндонсамуугийн сахал үс нь ургачихсан, дух нь үрчгэр бүр өвгөн шинжтэй. Ер нь манай сургуулийнхан Ёндонсамбууд их дургүй л дээ. Тэгтэл “Улаан булангаас Ёндонсамбуу, ногоон булангаас Цэвээнравдан гараарай” гээд цан цохиж байна аа. Манай багш шилбэнд минь ногоон даалимбаны өөдөс уянгуутаа “За Цэвээнээ! Ялах ялагдах нь хамаагүй. Чамайг ангиа нойллуулахгүйн тулд л оруулж байгаа юм. Цаадах чинь барьж авангуутаа л мушгиад дарах гэх вий. Чи баригдахгүй зугтаагаад бай. Тэгээд цагаа дуусгачих” гэлээ. Ёндонсамбууг харвал аль хэдийнэ дэвжээн дээр гараад ирчихсэн, алгаа хий үрчээд л мануулынх шиг ногоон нүдээрээ над руу муухай хараад зогсож байгаа нь сүрдмээр гэж юухэв.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү