paid-only post 4 минут унших

“Марияг эд хөрөнгөд нь шунасан цөөвөр чононууд үгүй хийсэн"


Сонгодог урлаг тэр дундаа дуурийн урлагийнхан энэ эрхэм хүмүүний нэрийг хэлэхэд л андахгүй биз ээ. Тэрээр дуурийн дуулаачдын хувьд домог болсон шүтээн нь юм. Мария Каллас тайзан дээр хоолойн хүч чадлыг харуулахаас гадна аливаа дvрийг гайхамшигтайгаар амилуулж чаддаг байгалиас заяасан авьяастай нэгэн байв. Түүний дуу хоолой яг л ховсын шидтэй мэт хорвоо ертөнцөөс хором ч атугай тусгаарлаж чаддаг. Хэний ч хүрч чадахааргүй ариун нандин нэгэн гэдэгтэй хоолойгоор нь дамжуулан дотоод сэтгэлтэй нь холбогдсон хэн бүхэн хэлэх бизээ. Тэр байгалиас заяасан хүчирхэг хоолой, өөрийн төгс төгөлдөр хичээл зүтгэлийн хүчээр Италийн дуурийн хатан хаадын тэргүүний сэнтийд заларч чадсан түүхтэй.
Гэвч түүний алдар цуут амьдрал эцэс төгсгөлгүй ганцаардал дээр тогтож байсан юм. Марияд хэдэн зуун саяар тоологдох өмч хөрөнгө байлаа. Гэвч өвлүүлж үлдээх үр хүүхэд, ойрын төрөл садан гэж байсангүй. Хөрөнгөө гэрийнхээ үйлчлэгч, хувийн жолооч, төгөлдөр хуурч нартаа гэрээсэлсэн хэдий ч дуучныг нас барсны дараа гэрээслэл нь алга болжээ. Бүх өмч хөрөнгө нь төгөлдөр хуурч Васса Деветцийн нэр дээр шилжсэн юм. “Сотбис”-ийн дуудлага худалдааны үеэр Калласын сая  гаруй ам.долларын үнэтэй алмаз эрдэнийн чулууг зарсан нь Васса Деветцийн өв залгамжлагчид байсан юм.
Аравхан насандаа эхийгээ даган Грект очсон тэрээр дайны хүнд хэцүү он жилүүдэд гудамжинд дуу дуулж ар гэрээ  тэжээдэг байв.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү