paid-only post 2 минут унших

Маршал Чойбалсангийн хүү аавынхаа дүрд тоглосон нь

“Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо!” киноныхны сонирхолтой түүх
Гол дүрийн залуу жүжигчдийн хувь заяа гунигтайгаар эргэжээ
“Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо!” /Слушайте, на той стороне!“/ гэж сайхан кино байдаг. Чимээний аттак гээчийг хийж, өөр дээрээ гал дууддаг маш аюултай ажил үүргийг гүйцэтгэгч, Зөвлөлт-Монголын отрядын тухай. Бас уярам хайр сэтгэлийн тухай.
Кинонд тоглохоор Зөвлөлтөөс М.Ульянов, В.Сафонов, Э.Леждей, Л.Вайнштейн, С.Старикова, Г.Юхтин, В.Павлов, Л.Кулагин, Н.Жантурин гээд баахан одод, Ардын, Гавьяат жүжигчдийн десант Монголд бууж, олныг алмайруулж байж дээ. Монголоос Ганболд, Чойбалсангийн хүү Нэргүй, Чимэд-Осор, Дамчаа гуай, Дамдинбазар, Сувдаа, Гантөмөр гээд дутахгүй одод оролцсон гэж байгаа.
Гол дүрийн, Гэлэг хошуучийн дүрд тоглодог Э.Ганболд намтар түүх ихтэй хүн. Драмын театрынхан Сонгинод тоглолт хийхэд, манай хүн билет тасалсан агаад, тэгж яваад нэг шил юм авчихаж. Үүнээс болж донгодуулан, Соёлын яамны шийдвэрээр Сэлэнгэ рүү цөлөгдөх болоод, дургүй нь хүрээд сайн дураар цэргийн албанд мордсон чинь, шууд дэслэгч болгоод, Офицерийн ордонд ажилла гэжээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү