paid-only post 2 минут унших

Мартагдсан хаант улсууд

Хотаны вант улс

Хотиан, Хэтиан ч гэж бичигддэг Хотан нь хэдэн зууны турш Европ, Азийг холбож байсан түүхт Торгоны замын түм түжигнэж бум бужигнасан төв нь байсан юм. Хотан нь өнөөгийн Хятадын баруун захын Шинжааны орчимд байршиж байв. Нийслэл Ютиан нь хамгийн багадаа нэг мянган жилийн турш Азийн энэ хэсэгт худалдаа, аялал жуулчлалын төв байсаар иржээ.

Торго үйлдвэрлэх арга, уламжлал Хотан болон түүний ойр орчмын бүсэд яаж нэвтэрсэн нь тодорхой бус байдаг ч домогт өгүүлснээр Хятадаас гаралтай нэгэн бэрийн ачаар тэд энэ мэдлэгийг олж авсан ажээ. Хятад бүсгүйтэй гэрлэсэн Хотаны эзэн хаан эхнэрээ төрхмөөсөө ялам модны хүр хорхойг аваад ирээч гэж ятгажээ. 6-р зуун гэхэд Хотан эртний Азийн торгоны үйлдвэрлэлийн томоохон төв болчихсон байлаа. Хятадын Такламаканы цөлөөс олдсон бурхны шашны хийдүүдэд Хотаны эзэнт гүрнээс үлдсэн олон үнэт зүйлс эл эзэнт гүрний ид  цэцэглэж явсан үеийг дурсан сануулдаг юм.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү