Уг нь Фрэнк Хёрли сайтар судлагдаагүй байсан тивийн тухай мэдээллийг шинжлэх ухаанчаар баяжуулах санаатай байсан ч эсрэгээрээ амьд үлдэхийн төлөөх баатарлаг түүхийг камерын хальснаа буулган үлдээсэн байдаг. 1914 онд Фрэнк Хёрли Өмнөд туйл руу хийх Британийн судлаач Эрнест Шеклтоны экспедицид багтан Антаркидын өмнө нь хэзээ ч харж байгаагүй газрын зургуудыг авна хэмээн төсөөлж байлаа. Гэвч Шеклтоны Endurance хөлөг мөсөнд гацсанаар экспедицийн багийнхны хувь заяа таагүй тийшээ эргэсэн билээ. Эрнест Шеклтон Хүн амьдардаг газраас хэдэн зуун километр зайд гацаж, усан онгоцны замаас асар хол хаягдсан тэд жил хагасын хугацаанд аврал байсангүй. Энэ үед Хёрлигийн фото зургууд Endurance хөлөг онгоцыг азгүй хувь тавилантай учирсны дараа багийн 28 гишүүн бие махбодь болон сэтгэл санааны хувьд ямар их зовлон зүдгүүрийг даван туулж амьд үлдсэнийг гэрчлэх түүхийг баримжуулан авч чадсан аж. Хёрли эзгүй зэлүүд байгалийн зургийг аваад зогссонгүй мөсөнд гацсан багийн гишүүдийг тэгээс доош хэмийн хүйтэн, өлсгөлөн, цөхрөл гутралтайгаа тэмцэж буй тэсвэр хатуужил, эрс шийдэмгий байдлыг ч мөн хальсандаа буулгасаар байв.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү