1920 оны үед Германы нэгэн эр үхрээ зарж мөнгөө банканд хадгалуулжээ. Мөнгөний ханш унаад ирэх цагт мөнгөө авч бараа болгох гэтэл үхрийнхээ үнээр гутлын үдээс л авч чадсан байна.
-Ээж нь хүүгээ хажуугийн дэлгүүрээс хоёр талх аваад ир гээд таарсан мөнгө өгч явуултал хүү замдаа хөл бөмбөг тоглож байгаа хүүхэдтэй таарч хэд өшиглөж байгаад дэлгүүр ороод өнөөх мөнгөөрөө ганц л талх авчээ..гэсэн түүхийг зарим нэг хүн сонссон байх. Санаанд багтамгүй мэт боловч энэ нь үнэн түүх юм. Яаж яваад ийм юм болдог байна аа?
Энэ явдал Дэлхийн 1-р дайнаас үүдэлтэй бөгөөд Германы засаг төр дайны зардлаа олохын тулд гадаадаас маш их хэмжээний зээл авч эхэлсэн байна. Дайны ялалтын дараа эдгээр зээлийг амархан төлж чадна гэж тооцож байсан бөгөөд дайсныхаа олон ашигтай газар нутаг, эдийн засгийн боломжийг нь дайны төлбөрт авч зээлээ төлөхөд ашиглана гэж найдаж байв.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү