Энэ оны 11-р сард Оросын Союз-ФГ зөөгч пуужин хөөрөх явцдаа 70 орчим км-ийн өндөрт, 1-р угсраа салах үед гэмтэл гарч дэлбэрсэн билээ. Уг хөлөг ОУСС-руу Америк болон Оросын сансрын нисгэгч (астронавт, космонавт) бүхий Союз МС-10 багийг хүргэх зорилготой хөөрсөн болохоор айхтар шуугиан тарьж ганц нэг цагийн турш дэлхийн олон хүний зүрхийг түгшүүлж байв. Удалгүй багийн гишүүд амьд мэнд, хэт ачааллын улмаас зарим нэг зовиуртай төдий байна гэсэн мэдээ гарч түмэн олны санааг амрааж билээ.
Энэ удаагийн Союз-д тохиолдож, сансрын нисгэгчид нь амьд үлдсэн осол бол анхных нь биш бөгөөд урьд нь хоёр ч удаа тун төстэй осол болж нисгэгчид нь амьд үлдэж байжээ.
1983 онд Союз Т-10 хөлөг хөөрөхөд хэдхэн минут дутуу байх үед зөөгч пуужин шатаж эхлэн, аврах систем автоматаар ажиллан Владимир Титов болон Геннадий Стрекалов нарын амийг аварч байв.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү