Дэлхийн уран зохиолд хамгийн өндөр оргилд гарсан хүмүүсийн дотор Францын зохиолч А.Дюма байх нь гарцаагүй. Ер бусын олон сонирхолтой зохиол бүтээл туурвисан,тухайн цагтаа охид хатагтай нарын дунд ихээхэн нэр хүндтэй, мөнхийн шахам өр төлбөр , утга зохиолын амжилт, атаархал гээд энэ хүний амьдрал ёстой л адал явдлаар дүүрэн өнгөрсөн байдаг. Дюмагийн бүтээлээр 200 гаруй кино хийсэн байдаг нь Шекспирийн л дараа орох үзүүлэлт. Тэрээр 100 000 гаруй хуудас янз бүрийн бүтээл үлдээсэн бөгөөд бас 250 нь жүжиг, аян замын тэмдэглэл бичсэн байна. Нэг хүн яаж энэ их зүйлийг хийж чадав аа?
Гэтэл үнэндээ Дюмад олон туслагч нар байсан бөгөөд тэдгээрийг зарим нь бараг л барлаг зарц нь байсан мэтээр бичих бол зарим нь түүнийг маш өгөөжтэй хамтран зүтгэгч байсан учир олон хамтын бүтээл туурвисан гэдэг. Гэхдээ бүх л зохиолуудын зохиогч нь зөвхөн А. Дюма гэж явдаг байлаа. Тэдгээр туслагч нар, хамтран зүтгэгч “утга зохиолын негр” нар нь ямар хүмүүс байсан, ямар бүтээл туурвилд нь хамтран оролцсон юм бол?
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү