paid-only post 4 минут унших

Аальгүй УАЗ

Цэрэг армийн зориулалттай зэвсэг техник, хувцас хэрэглэлийн нэр гэж нэг сонирхолтой зүйл бий.

Аальгүй УАЗ
Нийтлэлч Чалчаа саарал

Цэрэг армийн зориулалттай зэвсэг техник, хувцас хэрэглэлийн нэр гэж нэг сонирхолтой зүйл бий. Баруун талын улс орны цэрэг зэвсгийн нэр нь хүн сонсоод л тогтоомоор, сүрдмээр, бахархал төрмөөр, үгүй дээ л дайнч генерал, баатруудын нэрээр нэрлэгдэж тэр нэрээр нь дэлхий даяар тардаг. 2-р дайны үеэр Германы Барс танк, Америкийн янз бүрийн нисдэг цайзнууд гэх мэт байсан бол орчин үед Бүргэд (F-15) шонхор (F-16) хэмээх сөнөөгч бөмбөгдөгч нисэх онгоцнууд, Израилийн Меркава танк (байлдааны морин тэрэг), Английн Арчер (харваач)  гээд маш олон янзын сүрлэг нэртэй зэвсгүүдийг тоолж баршгүй. Харин Орос-Зөвлөлтийн хувьд байдал их өөр.

Дэлхийн 2-р дайны үеийн Зөвлөлтийн хамгийн алдартай зэвсэг болох Катюша гээч сайхан эмэгтэй нэр бүхий аймшигтай зэвсэг байсныг бүгд сайн мэднэ. Тэгвэл Зөвлөлтийн Илжиг (И-16), Шатрын хүү (Пе-2 пешка), Бөгтөр (Ил-2 ) гэсэн хачин нэртэй онгоц дайны тэнгэрт тулалдаж байж. Яахав цэргүүд өөрсдийнхөө зэр зэвсгийг ингэж “өхөөрдөж” нэрлэдэг байсан гэж маргаж болох юм. Тэгвэл цаг хугацаа явах хэрээр Зөвлөлт-Оросын энэ өхөөрдөлт бүр хэмжээ хязгаараа алдаж албан ёсны нэрэнд орж тоглоом шоглоом шиг болж иржээ.

Америкчуудад Абрамс хэмээх алдартай генералын нэрийг авсан танк бий бол Өмнөд Солонгост Хар Ирвэс, Францад Леклерк, Германд Леопард буюу ирвэс гэх мэтийн нэртэй мундаг танкийн өөдөөс Зөвлөлт оросууд “чавхаар” хариу барина. Энэ нь Т-72 Б2 буюу Рогатка (чавх).

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…