paid-only post 6 минут унших

Агаарын хаан Мессершмитт-109

Дэлхийн 2-р дайны агаарын тулалдаанд оролцож байсан шилдэг онгоцнуудын тухай цуврал нийтлэлийн энэ удаагийн баатар маань "өнөөх" Мессершмитт-109.

Агаарын хаан Мессершмитт-109
Нийтлэлч Чалчаа саарал

Дэлхийн 2-р дайны агаарын тулалдаанд оролцож байсан шилдэг онгоцнуудын тухай цуврал нийтлэлийн энэ удаагийн баатар маань “өнөөх” Мессершмитт-109. “Ясан хэдрэг” хэмээн алдаршсан энэ онгоцны тухай маш их юм, бүр дэндүү олон юм ярьж болох ч энэ удаа аль болох товчхон, болж өгвөл магтахгүй байхыг хичээлээ.

Испанийн иргэний дайны үед Германууд Мессершмитт 109 –ийг авчирч Зөвлөлтийн И-16, И-15-ын эсрэг тулалдаанд оруулж, Гитлерийн Герман улс нь орчин цагийн сөнөөгч онгоцтой болсон гэдгээ харууллаа. Хэдийгээр өрсөлдөгч нараасаа сүйдтэй илүү гараад байхаар юм үзүүлээгүй ч усан хөргүүрт хөдөлгүүртэй (тухайн үед усан хөргүүртэй сөнөөгч онгоц гэж бараг байгаагүй гэхэд болно) энэ онгоц нь цаашдаа тэнгэрийн хаан болно гэдэг нь олон мэргэжилтнүүдэд ойлгомжтой болсон юм. Спортын онгоцноос гаралтай учраас маш хөнгөн, хөнгөн учраас маневрлах чадвар өндөр, аэродинамикийн маш цэвэрхэн хэлбэр (усан хөргүүрт хөдөлгүүрийн ач), өндөр хурд, боломжийн зэвсэглэлтэй, цул металл, өөрчлөн сайжруулах нөөц ихтэй...

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…