“Монголчуудын түүх бол монгол цэргийн түүх” хэмээсэн онч үгийг бид байнга хэрэглэх болжээ. Үнэхээр ч олон зууны түүхтэй Монгол орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө үеийн үед баатарлагаар тэмцэж, бахдам гавьяа байгуулсан цэрэг эрсээрээ бахархаж буй нэгэн баталгаа нь дээрх үг биз ээ. Түүхийн шаргал хуудаснаа нэр нь мөнхөрсөн мянга мянган эх орончид, цэрэг эрс байдгийн дотор гэр бүлээрээ, ах дүүсээрээ цэргийн албыг нэр төртэй хааж, дайны талбарт ч, даян дэлхийн энхийн үйлст ч, энх цагийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад ч өөрийн нэр алдраа цуурайтуулсан эх орны хүү, эгэл цэргийн гавьяаг хойч үеийнхэн мартах учиргүй.
Саяхан сонины редакцад Ховд аймгийн Манхан сумын харьяат, бэлтгэл хурандаа Жамбын Нямдаваа зочилж, сонин, сэтгүүлийн нийтлэлийн бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцох зуураа өөрийнх нь төрсөн сумаас Халхын голын байлдаанд болон Чөлөөлөх дайнд оролцож явсан ах, дүү гурвын талаар сонирхолтой яриаг өрнүүлсэн. Тэрхүү ярианд тулгуурлан Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, ахмад дайчны өөрийн болон төрөл садны дурсамжид тулгуурлан Ө.Найдан, Ө.Бугалжаа, Ө.Ламсан нарын тухай нийтлэл бичиж уншигч танд хүргэхийг зорьсон минь энэ.
“БАЙШИНТЫН ДИВИЗ”-ЭЭР ОВОГЛОСОН ДАЙЧИН
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү