Алдарт Квентин Тарантиногийн Inglourious Basterds хэмээх хэцүү нэртэй киног (Монголоор “нохойноос дор новшнууд” гэж орчуулсан) үзээгүй хүн цөөхөн байх. Энэ кинонд нэгэн еврей бүсгүй нь кинотеатрт байгаа Гитлер, түүний цэргүүдийг хэрхэн дэлбэлэн алж байгаа тухай өгүүлэх бөгөөд альтернатив түүх байдлаар өгүүлсэн энэ үйл явдлыг бараг бодит зүйл гэж хэлэхэд нэг их буруудахгүй юм. Бодит түүх, киноны үйл явдлын гол ялгаа нь Гитлерийг биш түүний олон зуун цэрэг офицерыг яг ийм байдлаар дэлбэлж устгасан явдал бөгөөд хэргийн эзэн нь еврей бүсгүй биш харин Зөвлөлтийн партизан эр Константин Чехович байжээ.
1941 онд Гитлерийн Герман ЗХУ-руу довтолсны дараах хүнд үед Чеховичийг Ленинградын чиглэлд хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, партизануудтай холбоо тогтоох зорилгоор 4 хүний хамт фронт давуулсан байна. 8-р сард энэ жижиг бүлэг отолтод орж буудалцахад 4 нөхөд нь бүгд амь үрэгдэж, ухаангүй болсон Чехович олзлогджээ. Хэдэн сарын дараа энэ эр амжилттай оргож партизануудтай нийлсэн ба тухайн бүлгийн дарга нь энэ сэргэлэн нөхрийг Порхов хотод очиж “ажил амьдралаа төвхнүүлэхийг” тушаасан буюу үнэндээ энэ эр тухайн хот дахь партизаны “унтаа тагнуул” боллоо.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү