1970 оны зун цаг. ЗХУ-ын сансрын Союз-9 хөлөг дөнгөж газардаад байлаа. Аврагчид, эрлийнхэн буугч аппаратыг цаг алдалгүй олж нээлхийг онгойлгон хөдөлж бараг чадахгүй байсан А. Николаевыг татаж чангаасаар гарган газар буулгах хооронд нөгөө нисгэгч В.Севастьянов өөрөө нээлхийгээр гарч ирэн буугч аппаратын ирмэг дээр сууж байв.
В.И. Севастьянов энэ тухай өөрөө ингэж бичжээ.
“ Андрияаныг татаж гаргах хооронд би өөрөө яаж ийж байгаад нээлхийгээр гарч буугч аппаратын дээр суусан ба яагаад ч бууж чадахгүй нь тодорхой байлаа. Намайг автал яаж тэссэнийг бүү мэд. Газарт буулгах үед Андриян нүүрээ шороогоор арчиж харагдсан ба хацраар нь нулимс урсаж байв. Босож чадахгүй биднийг дамнуургаар нисдэг тэрэгт оруулаад нисэж явах үед эмч нар Андрияаны тэнд сүүтэгнэлдээд байхаар нь мөлхсөөр очтол дарга маань ухаангүй, зүрх нь зогссон, эмч нар зүрхний иллэг хийж байлаа...”
Энэ явдлаас хойш 7 хоногийн дараа сансрын нисгэгчид маань 15 минутын зугаалга хийж чадах болсон бөгөөд Андрияан Николаев жилийн дотор хоёр удаа зүрхний шигдээс болсон байдаг.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү