1920-иод оны эхэн үед АНУ-ын Виржини мужийн Минго гүнлигийн нутаг дэвсгэрт 75 нүүрсний ил уурхай ажиллаж байлаа. Дэлхийн 1-р дайны үеийн асар их нүүрсний хэрэгцээг хангахаар байгуулагдсан эдгээр уурхайнуудад мянга мянган хүн ажиллаж байсан бөгөөд дайнаас хойш нүүрсний хэрэглээ улам бүр багаснаас шалтгаалан ажилчдын цалин хөлс хасагдаж, хөдөлмөрийн нөхцөл байдал хүндэрч ирсэн байна. Олон мянган хүн ажилгүй болсны дараа энд тэнд үйлдвэрчний эвлэл байгуулагдан, ядуучуудын эгнээнд шилжиж байгаа уурхайчид нь тайван болон тайван бус аргаар уурхайн эздийг эсэргүүцэх нь ширүүсэж, эзэд ч арга хэмжээ авч эхэлжээ. Тэдгээр уурхайн эздийн нэг нь “Болдуин-Фелтс” хэмээх детектив компанийг хөлсөлж, уурхайчдын элдэв зан аашийг зөөлрүүлж өгөхийг хүссэн байна.
1920 оны 5-р сарын 19 нд Мэтуон хэмээх уурхайчдын жижиг хотын вокзал дээр 12 зэвсэгтэй хүн буусан нь өнөөх детектив агентлагийнхан байлаа. “Болдуин-Фелтс”-ийн эзэн Том Фелтс нь өөрийн гараар эдгээр залуусыг сонгон авч явуулсан ба энэ бүлгийг түүний дүү Альберт Фелтс толгойлж байв.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү