Дэлхийн 2-р дайны үед АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын нэгэн бахархал нь "Tang" хэмээх шумбагч онгоц байлаа. 1943 онд анх усанд тавьсан тэр цагаас хойш 5-хан удаагийн байлдааны аялалд дайсныхаа нийт 33 хөлөг онгоцыг устгасан ба эдгээр устгасан хөлгийн нийт усан түрц нь 116 мянган тонн хүрч байжээ. Одоогийнхоор бол хамгийн том атомын хөдөлгүүрт онгоц тээвэрлэгчийн хэмжээнээс ч их гэсэн үг. Бас уг шумбагч онгоц буудуулж унасан олон арван нисгэгчийг далайд байхад нь аварсан цөөхөн хөлгийн нэг юм. Жорж Бушийн амийг чухам энэ хөлөг аварсан тухай зарим батлагдаагүй мэдээ ч байдаг юм гэсэн. (Сүүлд АНУ-гийн ерөнхийлөгч болсон эцэг Жорж Буш- нисгэгчийн амийг хэрхэн аварсан тухай “Жорж Бушийг шорлож шараад идэх шахсан тухай” хэмээх нийтлэлдээ бичсэн )
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү