paid-only post 9 минут унших

Амьтан хүн юу гэх вэ, та намайг амлахдаа яадаг юм

Сан.Пүрэв гуайн дурсамж нийтлэл. Ард түмний дунд домог болж алдаршсан бярт арслан Ө.Эрдэнэ-Очирын тухай.

Амьтан хүн юу гэх вэ, та намайг амлахдаа яадаг юм

Сан.Пүрэв гуайн Монгол Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуайн тухай гайхалтай дурсамж нийтлэл, ярилцлагыг хүргэж байна.

Ард түмнийхээ дунд домог болж алдаршсан хүчит бөхчүүдийн нэг нь бярт арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очир бөлгөө. Би бээр улсын арслан Л.Сосорбарамтай бөхийн тухай ярьж сууснаа,

“Таны үеийнхнээс хамгийн хүчтэй нь улсын арслан Ө. Эрдэнэ-Очир гэдэг байх аа” гэж асуухуйд,
-Тэгэлгүй яах вэ. Цаадах чинь ойгүй бяртай амьтан шүү дээ. Ж.Мөнхбат бид мэт нь бяраар түүнээс дутуу ч гэсэн мань эрээс илүү хурдтай барилддаг байсан тулдаа Ө.Эрдэнэ-Очирт хав бариулалгүй бужигнуулж байж, хийг нь тааруулж хаядаг байлаа. Түүнээс биш хав бариулчих юм бол өнгөрөх нь тэр.

Ө.Эрдэнэ-Очирын бяр тэнхээг мань мэттэй зүйрлэх юм биш. Түүний гайхамшигтай бяр тэнхээний тухай чамд гуравхан бодит баримт хэлье. Монгол Улсад авто тээвэр үүсч хөгжсөний 50 жилийн ой ойртоод ирэхэд бааз нь Д.Долгорсүрэн зааныг ажлаас нь чөлөөлж, бэлтгэлд гаргасан хэрнээ адилхан жолооч Ө.Эрдэнэ-Очирыг харьж яваа хүн наадамд түрүүлж чадахгүй гэж бодсон ч юм уу ажлаас нь чөлөөлж бэлтгэлд гаргаагүй юм билээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…