Нийтлэлч Чалчаа саарал
Саяхан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой маргааны улмаас жагсагчид Капитоли дахь ордныг эзэлж, бас бус мөргөлдөөн болсноор хэдэн хүн амь насаа алдаж ертөнц даяар л шуугилаа. Дэлхийн олон том хэвлэл, тоймчид энэ явдлыг АНУ-ын түүхийн шинэ үе эхэлж байгаа юм биш биз хэмээн бичиж ярьж байна. Үнэн ч байж магадгүй. Гэхдээ АНУ-ын түүхэнд болж байсан олон арван иймэрхүү явдлын дундаас хамгийн их хохирол учруулж, улс орныг талцуулсан хэрэг нь 1992 онд Лос Анжелес-т эхэлсэн үймээн байсан юм.
Хэрэг явдал 1992 оны 3-р сарын 3 нд эхэлсэн гэдэг. Тухайн өдөр эргүүлийн цагдаа нар хурд хэтрүүлж яваа нэгэн машиныг зогсоон шалгах гэхэд өнөөх нь зугтааж эхэлжээ. Цагдаа нар ч хөөж барьж аваад үгэнд ороогүй нөхрийг балбаж эхэлсэн байна. Зарим мэдээгээр мансууруулах бодис хэрэглэсэн Родни нь баригдах үедээ хэлэх хэлэхгүй үг хэлж цагдаа нарыг бүр галзууруулсан бололтой. Энэ нөхөр угаасаа явдалтай эр байсан төдийгүй яг тэр үед жижиг дэлгүүр хоршоо дээрэмдсэн хэргээр тэнсэн харгалзах ялтай явсан нөхөр байж. Дэлхийн аль ч улс орны цагдаа нар иймэрхүү нөхдүүдтэй ёсорхоод байх биш.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү