1969 оны 6-р сарын 20 нд Аполлан-11 хөлгийн сарны модуль саран дээр бууж, хөлгийн дарга Нил Армстронг нь “That’s one small step for [a] man, one giant leap for mankind” буюу “энэхүү жижиг алхам нь хүн төрөлхтний хөгжлийн нэгэн том алхам боллоо” хэмээн хэлсэн түүхтэй. Чухам энэ үгнээс хойш Америкчууд саран дээр буусан буугаагүй тухай маш олон янзын яриа гарсан бөгөөд энэ нь яваандаа улам бүр өргөжсөөр одоо “сарны хуйвалдаан” ( Moon landing conspiracy theories) хэмээх нэгэн том түүхийн асуулт болох дээрээ тулжээ.
Энэхүү сарны хуйвалдаан гээчийг үнэн гэж үздэг хүмүүс нь тухайн үеийн янз бүрийн зураг материалд элдэв үнэлэлт дүгнэлт хийж, түүнийг нь хэвлэл мэдээллээр тэр даруй олонд дэлгэх бөгөөд НАСА ч энэ болгонд хариулт өгсөөр яваандаа бараг л зөвхөн иймэрхүү асуултуудын хариулт бэлддэг газар болох шахсан учир одоо тэрхүү янз бүрийн асуултуудад хариу барихаа больсон гэж хэлж болох байх.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү