“Архи уудаг хүн хоёрхон байдлаар л үхдэг... Нэг бол архи ууж яваад хөлдөж үхнэ, эсвэл архины халуунд солиорч байгаад хүнд зодуулж үхнэ. Харин архи уудаггүй хүн авто осол, өвчин зовлон, азгүй явдал... гээд үхэх шалтгаан мундахгүй ш дээ ...” гэж нэг нөхөр маань ярьж билээ. Хэр үнэн үг болохыг нь мэдэхгүй юм. Харин одоо ярих түүх маань нэгэн архичин эрийн амь алдсан тухай бөгөөд дээрх эргэлзээтэй онолыг ямар нэг хэмжээгээр баталж байгаа мэт санагдана.
Өмнөх зууны эхээр залуухан, хүч чадал нь оргилсон Майкл Мэллой гэсэн нэртэй нэгэн Ирланд эр гоё сайхан амьдрал хайн Америкт очсон гэнэ. Гал командын ажилтан болж амжсан боловч уух дуртай учир удалгүй халагдан, бүтэлгүйтэж эхэлсэн байна. Ажилд ордог, уудаг, халагддаг... гэсэн давтамжаар явсаар амьдрал нь улам доройтож, адаг сүүлд нь орон байр ч үгүй “өвгөнтийн” хүн болжээ. Харин мань эр хаа сайгүй архи ууж заваардаггүй нэгэн байсан бөгөөд уух бол нэг л “бар”-нд уусан шиг ууна. “Бар”-ны эзний нэр Тони Марино.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү