paid-only post 2 минут унших

Аргамаг морьд индианчуудын амьдралыг өөрчилсөн нь

Уугуул америк индианчууд анх морь гэдэг амьтныг мэддэггүй байжээ. Аргамаг морьд тэдний амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

Аргамаг морьд индианчуудын амьдралыг өөрчилсөн нь

Б.Нямдолгор

Аргамаг хүлэг унан довтолгох уугуул Америкийн индианчууд анхандаа морь гэдэг амьтныг мэддэггүй байсан гэвэл та гайхах уу. Тийм ээ энэ бол үнэн түүх. Одос үхэр агнадаг уугуул индианчуудын сэтгэлийг хурд, аргамаг морьд тэр дороо л  татсан байдаг. 

Берингийн хоолойгоор дамжсан нүүдлээс хойш хамгийн багадаа 10000 жилийн дараа л морьд энэ тивд  үзэгдсэн. Хэдэн мянган жилийн турш уугуул омгийнхон аялах, ан ав хийхдээ явган явж, харин ачаа бараа зөөх зэрэг бусад ажлыг хийхдээ одос үхэр, нохдыг ашигладаг байжээ. 1493 онд Кристофер Колумб 20 андалуз үүлдрийн морьд авчран Хойд Америкт морийг дахин танилцуулах үед уугуул америкчууд хурдан, үнэнч морьд тэдний амьдралд ямар их өөрчлөлт авчрахыг төсөөлөө ч үгүй байсан юм.

Морь уугуул америкчуудын соёлд хэрхэн нэвтэрсэн бэ?

"Колумбыг очиход Карибын тэнгисийн уугуул иргэд болох тайночууд хагас хүн, хагас адгуус төрхтэй нэгэн амьтаныг хараад айцгаажээ. Тайночууд хүн ийм амьтны нуруун дээр гарчихсан явахыг хэзээ ч олж харж байгаагүй юм” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Он цагийн уртад уугуул омгуудын мориноос айх айдас морины хурд, хүчийг бахархан бишрэх сэтгэлээр солигдсон юм. Амьтдаас нохойтой хамгийн ойр дотно харилцаатай индианчууд шинэхэн танилцсан энэ үлгэр домгийн амьтнаа “Хандгай нохой”, “Тэнгэрийн нохой”, “Ариун нохой” гэх мэтээр нэрлэж байсан байдаг. Одос үхрийг агнахдаа үхрээ хадан хавцал руу хөөж байгаад нисгэдэг байсан индианчууд морьтой болсноор ан ав хийх арга барилаа эрс өөрчилжээ. Тэд морины хурдаар дахиж одос үхрийг хөөж агнах явцдаа өөрсдөө ч чадварлаг морьтнууд болон хувирцгаасан юм.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…