Археологийн гайхамшигт 24 олдвор
Гайхамшигт археологи
Зураг 1. Хятадын анхны Эзэн Хаан Чин Ши Хуангдигийн бунхан байрлах газраас зүүн хойд зүгт нэг километр гаруй зайд гурван нүхэнд нийт 8000 орчим Терракоттагийн Дайчдын булш олджээ. Дайчдын дунд явган цэргүүд, харваачид, их буучид төдийгүй жанжид хүртэл багтана.
Та хэдийгээр археологийн шинэ шинэ олдворуудыг шимтэн сонирхдог ч тэдгээрийн тоос, шороо болон хүний биеийн үлдэгдлийг эгдүүцдэг нэгэн бол та маш азтай байна. Доорх нийтлэл таныг цаг хугацаа, орон зайгаар аялуулж, дэлхийн хамгийн суут археологийн олдворуудаар аялуулах болно.
Ингээд Ашурбанипал хааны номын сангаас эхлээд, Шаншигийн терракота дайчдаар хамгаалуулсан хорт бунхан гэх мэт бүх цагийн үеийн хамгийн гайхалтай 24 олдворыг танилцуулъя.
Розета стөүн (Розетагийн чулуу)
1799 онд Египетийн боомт хот эл-Рашид (буюу Розета)-ын ойролцоох цэргийн бэхлэлтийг сэргээн босгож байсан Францын хэсэг цэргүүд санамсаргүй байдлаар дэлхийн хамгийн алдартай олдвор болох Розета Стөүнийг анх олжээ. Уг эртний чулуун хавтан нь МЭӨ 196 оноос гаралтай бөгөөд Египетийн Птолемийн Эзэнт гүрний удирдагч V Птолемийн нэрийн өмнөөс гаргасан хаан удмын зарлигийг агуулдаг байна.
Гэхдээ энэхүү зарлиг нь биш харин тэрхүү бичээс хэрхэн бичигдсэн нь чулууг ийнхүү алдартай болгожээ. Учир нь Розета Стөүн дээрх зарлиг эртний Египетийн дүрс үсэг болон демотик /Египет үндэсний/ бичиг, Грек бичиг гэсэн гурван төрлийн бичиг үсэг агуулдаг. 1822 онд Египет судлаач Жан Франсуа Чамполион чулуун дээрх дүрс бичгийн учрыг тайлж, эртний Египет хэл дээр бичигдсэн бусад текстүүдийг ч орчуулах төдийгүй эртний Египетийн алдагдсан түүх соёлыг сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
1802 оноос хойш Розета Стөүн Лондон хотноо Их Британийн музейд байршиж байгаа ажээ.
Ашурбанипалын Номын сан
Зураг 3. Уг шавар хавтан дээр Гилгамэшийн Туульсийн нэгэн хэсэг бичээстэй буй. Энэхүү олдвор нь түүхэн дүрсгалт газраас хулгайлагдан Иракийн музейд зарагдсан түүхтэй.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү