Монголын Ардын армийн анхны танкчин, домогт хурандаа Загдын Аюушийн 90 насны ойд зориулан гаргасан "Загдын Аюуш: Ховор хүн, ховор түүх, ховор сургамж" номын хэсгээс уншигчдадаа хүргэж байна. Уг номноос нийтлэх зөвшөөрлийг олгосон З.Аюуш хурандаагийн охин А.Батцэнгэл эгчдээ гүн талархал илэрхийлье.
Өмнөх нь: Хянганы нуруу, Цагаан хэрэм дээр танктайгаа гарсан монгол танкчинАнхны танкчны анхны хөлөг “Сүхбаатар-01”1966 оны үер: Танкийн батальон ба Аюуш хурандаа"Хууниа” АюушАюуш хурандаагийн хэлдэг байсан “хууниа” гэдэг үг нь “хуйня” гэдэг орос үг, монголоор утгачилбал “Юу ч биш” гэсэн утгатай, өөрөөр хэлбэл ямар нэг хүнд бэрхшээл тохиолдоход түүнийг би давж чадна, цаана нь гарна гэсэн санаа агуулсан, өөрийгөө хурцалж эр зоригоо чангалж хэлдэг үг аж.Тракторчин хүү Аюуш 1942 онд танкчин цэрэг болоод Чехов тэргүүтэй орос сургагч нарынхаа байнга хэлдэг үгийг өөрийн сонсголоороо тогтоож авсан нь хүнд үед өөрийгөө зоригжуулах дуудлага, зуршил болсон байсныг үеийн нөхөд нь анзаарч, тэр үгийг Аюушийн нэг ёсны алдар нэр болгон мөнхөлсөн юмсанжээ.-1945 оны чөлөөлөх дайнд танкийн 3 дугаар тусгай хороо маршаар явж байтал Аюушийн танкны гинжний пальц (хуруу гэх буюу гинжийг холбодог ган чагтууд) мултарчээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү