“Бид урьд нь бархасбадь гаргийг ийм тодоор харж байсангүй. Энэ зураг бол үнэхээр гайхамшиг. Үнэнийг хэлэхэд ийм сайн дүрс гарна гэж бид огт бодож байгаагүй юм шүү”- энэ бол Жеймс Уэбб сансрын дурангаар авсан Бархасбадь гаригийн зургийг өнгө оруулж янзалсны дараа сансар огторгуйг судлагч Беркли Имке де Патер хэмээх хүний хэлсэн үг. Нээрээ ч од гариг эрхсийн тухай тааруухан ойлголттой хүн ч хараад биширмээр уг зураг дээр Бархасбадийн цагариг, зарим нэг дагуул, туйлын туяа гээд хараад л баймаар зүйлүүд олон бий. Нөгөө алдарт улаан толбо хэмээх хуй салхи зэргийг яриад ч яахав.
Энэ зураг гарсны дараа Бархасбадийн талаар ихээхэн өвөрмөцөөр, шинжлэх ухааны хялбаршуулсан хэлбэрээр бичсэн нэгэн нийтлэл уншиж байснаа тантай хуваалцъя гэж бодлоо. Хэдийгээр энэ нь хялбаршуулсан гэх боловч мань мэтийн нөхдөд хэт нарийн нэр ус, ойлголт хэрэглэсэн байсан тул уг нийтлэлийг өөрийн ойлгосон хэмжээгээр дахин хялбаршуулж, монголчлон, “ахуйчлан” хүргэж байгаа болохоор алдсан эндсэн юм гарвал өршөөх биз ээ.

...Эх дэлхий маань гэнэт тойрог замаас гараад Бархасбадь гаригийн татах хүчинд автан тийшээ нисэн одлоо...Ийм юм байж болох уу? Болохгүй ээ. Нар бархасбадиас хэд дахин том, татах хүч нь хамаагүй их, зай нь ч бага болохоор дэлхий ийш тийш татагдан явлаа гэхэд нар л зүглэх нь мэдээж. Гэсэн ч хүн байна даа янз бүрийн уран сэтгэмж гаргаж зүгээр л нэг мөрөөдөөд үзвэл яасан юм бэ?
Ингээд эх дэлхий маань алсын их аяндаа мордож, ах дүү болсон том гаригтайгаа золгохоор 240 хоногийн нислэг хийж эхэллээ. Дэлхий даяар удахгүй болох их сүйрлийн тухай шуугьж, ард түмэн сандран тэвдэж, том улсын засаг төрүүд учрах аюулаас гарах арга хайцгаасаар.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү