Цэргийн түүх, техникийн тухай бичдэг ном сэтгүүл, сайт, блогуудад аливаа улсын цэргийн нэг техникийг өөр улсын техниктэй харьцуулсан материал маш их. Хоорондоо зөрүүтэй тоо баримттай, өөр өөр дүгнэлттэй, ер нь л бүгдийг уншаад байвал толгой байтугай юм эргэх болно. Ер нь яах гэж ингэж харьцуулдаг юм болоо? Үүний ач холбогдол юу вэ? Энэ талаар та бодож байсан уу? Зарим мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол иймэрхүү харьцуулалт нь ямар ч үнэ цэнэгүй, хоосон цэцэрхэл юм гэнэ. Энэ тухайд:
Цэргийн тодорхой техник нь өрсөлдөгч техникээсээ юугаараа давуу талаар ам уралдан маргадаг хамгийн том сэдвүүдийн нэг нь Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэж байсан Германы Барс танк болон Зөвлөлтийн Т-34 танкийг харьцуулдаг явдал. (Дайнд ялалт авчирсан бас нэг алдартай танк Шерман-ыг бас Т-34-ын оронд тавьж болно ) Яг ийм байдлаар Катюша vs Nebelwerfer (Орос нэр нь хөөрхөн- Ванюша), Ла-7 vs Fw 190 гээд үргэлжлэх ба орчин үеийн хувьд Су-27 vs F-15, T-90 vs Abrams… гээд дуусахгүй биз ээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү