Жарантайн Авхиа хэмээх манай улсын цэрэг, хуулийн байгууллагын түүх намтартай салшгүй холбоотой нэгэн буурал байв. Тэрбээр УЦСЕГ-ын дарга, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БХЯ-ны сайдын албыг хашсан тэр эрхэм бөхийн хорхойтон төдийгүй бага залуу наснаас ноцолдож улсын начин цол хүртсэн сайн бөх юм. Тэрээр өөрийн дурсамж номондоо сайн нөхөр, дархан аварга Ш.Батсуурийн тухай ийн дурсжээ.
Хасагт гурван богд уулын өвөрт төрсөн надаас ганцхан жилийн өмнө энэ уулын ард төрсөн, асар их хүч тэнхээтэй, гайхамшигтай сайхан бөх Монгол Улсын дархан аварга Шаравын Батсуурийн тухай товчхон боловч өгүүлэхийг “өөрийн үүрэг" гэж үзэж байна. Ш.Батсуурь аварга бол 1922 онд төрсөн, надаас ганц ах хүн. Нэг болсон түүх энд өгүүлье. 1945 онд би Аж үйлдвэрийн комбинатын урдхан талд, Богины аманд офицеруудын зусланд нэг гэрт ганцаараа амьдарч байв. Нэг орой гадаа машин дуугарав. Гарч харвал, генерал Б.Дорж машинаасаа буулаа.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү