paid-only post 6 минут унших

Бермудын гурвалжингийн нууц юу вэ?

Бермудын гурвалжингийн нууц юу вэ?

1851 оноос хойш Бермудын гурвалжинд бүртгэгдэж эхэлсэн нууцлаг үзэгдлийн учрыг эрдэмтэд тайлсан байж магадгүй. Бермудын гурвалжин нь Пуэрто Рико, Бермудын арал, Маяами гурван цэгийг холбосон далайн хэсэг юм. Өнгөрсөн 165 жилийн хугацаанд энэхүү Чөтгөрийн гурвалжинд олон тооны хөлөг онгоц, нисэх онгоц сураггүй болж 8,127 хүн хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болжээ. Харин саяхан Норвегийн Туйл судлалын Их сургуулийн эрдэмтэд Баренцийн тэнгисийн ёроолд оршдог олон тооны аварга тогоонуудыг судалж байгаад Бермудын гурвалжны нууцын талаар шинэ санаа дэвшүүлсэн байна.

Норвегийн эрэг дагуу далайн ёроолд байдаг тогоонууд нь метан хийний тэсрэлтээс үүдэлтэй бий болсон гэж тэд үзжээ. Эдгээр тогоонууд нь 45 метр хүртэл гүн, 1.6 км өргөн хэмжээтэй байгаа юм. Тэдгээр нь далайн ёроол дор орших хий болон нефтийн ордоос ялгарсан метаны хийн тэсрэлтийн үр дүнд бий болсон байж болзошгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Вашингтон, Орегон болон АНУ-ын зүүн эргийн дагуу метаны хий хөөсрөн далайн мандал дээр ил гарах үзэгдэл ажиглагджээ.

Энэ үзэгдэл зөвхөн далайн ёроолд ч болдоггүй. Сибирьт цэвдэг гэсэж метаны хийн тэсрэлт болсноос өнгөрсөн жил дөрвөн аварга том тогоо бий болоод байгаа нь ийм төрлийн тогооны нийт тоог долоо болгоод байна. Судалгааны дэлгэрэнгүй тайланг дөрөвдүгээр сарын 17-22-нд Венад болох European Geosciences Union байгууллагын жил бүрийн уулзалтын үеэр хэлэлцэх гэнэ. Эрдэмтэд одоо дэлхийн бүх далайн ёроолын зураглалыг гаргах радарын төхөөрөмжтөй болсон тул хаана хаана метаны хий ялгарч байгааг мэдэж чадахаар болсон байна. Энэ онолоор бол Бермудын гурвалжинд далайн ёроолын маш идэвхитэй метаны хийн ялгарал байгаа гэсэн үг. Энэ нь зарим үед тэсэрч цөмийн урвалын хэмжээний үзэгдэл бий болгодог ба үүнд сураггүй болсон хөлөг онгоцнууд өртсөн байх гэжээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү