XX зууны соён гэгээрүүлэгч, Ардын уран зохиолч хатагин Цэндийн Дамдинсүрэнгийн "Өвгөн Жамбалын яриа" номонд шижир алтнаас үнэтэй олон ардын яриаг сурвалжлан тэмдэглэж үлдээсэн байдаг.
Ц.Дамдинсүрэн гуайд хууч хөөрч дурсамжаа ярихдаа 1958 онд 77 настай байсан Жамбал нь Наймдугаар Богд Жавзандамбын дэргэд олон жил үйлчилж, Бадма Ёга дацангийн дуганч буюу зарлагын чанартай алба эрхэлж, олон жил хашсан хүн юм.
"Өвгөн Жамбалын яриа"-нд түүхийн гэрч болох олон мэдээ байх бөгөөд үүний нэгийг энд өгүүлье.
БОГД УУЛЫН ТАЙЛГА
Богд уулыг жилд хоёр удаа тайдаг байлаа. Хавар тайхад Манж амбан, намар тайхад Хүрээний Монгол амбан тус тус очно. Монгол амбан тайлга хийгээд, Чулуутын аманд хоёр сар шахам болно. Богд уулын сүрэг гэж цагаан, хээр, бор хонгор зүсмийн хоёр мянга шахам адуу байсан юм гэдэг. Үүнийг Монгол амбан тоолдог юм. Нэг Манж амбан хавар, Богд уулыг тайх гэж явахын урьд өдөр, их цасан шуурга тавьж сүйд болсонд, тэр амбан "Зарлигаар тайж байгаа болохоос биш, би санаагаараа тахиагүй, чи яаж байгаа юм бэ?" гээд Богд уулыг хорин ташуур занчиж, дөнгө зүүж шийтгээд, модон дөнгийг овоон дээр тавьсан гэнэ билээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү