Scientific Reports сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаанд Монголын эртний хаант улсууд ном зохиолд бичигдэн үлдсэнээс хавьгүй илүү өндөр хөгжилтэй байсан тухай өгүүлсэн байна.
Тус судалгааны ажил эртний Монголчуудыг шар будаа хүнсэндээ чамгүй хэмжээгээр хэрэглэдэг байсныг нотлон харуулахын зэрэгцээ Монголчуудын нутаг дэвсгэрээ үлэмж ихээр тэлэхэд тусалсан эдийн засгийн байдал нь ч тийм ч тартагтаа тулсан байгаагүй гэдгийг харуулахыг хичээжээ. Германы Макс планкийн хүрээлэнгийн эрдэмтэн Шеван Вилкин болон дэлхийн олон орноос ирсэн судлаачид МЭӨ 4500 - МЭ 1300 оны хооронд дэлхийн хаа сайгүй амьдарч байсан хүмүүсийн шүд, хавиргыг тогтвортой изотопын шинжилгээгээр судлаж хэдэн сая жилийн туршид тэдний хоол хүнсэнд ямар өөрчлөлт гарсныг тогтоохоор ажилласан байна. Энэ шинжилгээ нь “хүн юу иднэ түүн шигээ болдог” гэсэн зарчмыг ашигладаг ба хоол хүнсээ өөрчилсний хариуд тухайн хүний яс хэрхэн өөрчлөгдсөнийг судалдаг ажээ.
Хүрэл зэвсгийн үед эзэнт гүрнүүд үүсэхээс өмнө амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд болох мах, сүүг Евразийн нүүдэлчид ихээр хэрэглэж байсан ч ургамлын гаралтай хүнс жишээлбэл шар будааг Хүннү, Монголын эзэнт гүрний үед хоолондоо хэрэглэх болсныг батлах маргашгүй нотолгоог тус сэтгүүлд гаргаж тавьжээ.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү