1961 оны 2-р сарын 9. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгч, сүүлд ЗХУ-ын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон Леонид Ильич Брежнев хэмээх нүд хөмсөг болсон залуу Гвиней улс руу албан ёсны айлчлал хийхээр нисэж байлаа. Түүний сууж яваа ИЛ-18 онгоц Газар дундын тэнгисийн дээгүүр, Алжир хотоос 130 км зайтай, 8250 метрийн өндөрт нисэж явах үед гэнэт Францын таних тэмдэг бүхий байлдааны тийрэлтэт онгоц гарч иржээ.
Эдгээр онгоц гарч ирэхээс хэдхэн минутын өмнө ИЛ-18 өөрийн байрлал чиглэл зэргээ дахин тодруулж, урьдчилж өгсөн чиглэлээ яг барин явж байгаагаа француудад (алжируудад) мэдэгдсэн байна. Тиймээс тийрэлтэт онгоцыг нэг их тоосонгүй. Гэтэл Францын байлдааны онгоц Ил-18 явж байгаа чиглэлийг нь дайран урдуур нь хоёр-гурван удаа орсон бөгөөд түүний эрчилсэн урсгал угаас дуу шуу ихтэй, тохь тух тааруу Ил-18 дотор ихээхэн хэцүү болгосон байж таарна. Энэ үед Ил-ийн дарга Алжирын агаарын харилцаа зохицуулах төв рүү англи болон франц хэлээр яаралтай мэдээ дамжуулсан ба болж байгаа үйл явдлыг “Байлдааны сөнөөгч онгоц манай онгоцыг тойрон маневр хийж байна. Аэрофлотын Ильюшин-18 , №75708. Сөнөөгч онгоцыг холдуулахыг хүсье” гэсэн үгээр дамжуулсан байна. Алжирууд хоёронтоо ОК гэж хариулсан байдаг.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү