АНУ-ын сансрын олон дахин ашиглах Шатллын тухай Коламбиа, Челленжер хөлгийн сүйрлийн талаар бичсэн нийтлэлдээ нэлээд тодорхой харуулсан бол энэ удаа түүний өрсөлдөгч болон гарч ирсэн Зөвлөлтийн Энергия-Буран системийн тухай сонирхуулъя.
Америкчууд сарны программаа амжилттай дуусгаж, дараагийн шат болох сансрын олон дахин ашиглах хөлгөө хөргөхөөр бэлдэж эхэллээ. Энэ үед Зөвлөлтийн эрдэмтэд энэхүү хөлгийнх нь олон төрлийн техникийн зураг хөргийг тагнуулын шугамаар олж аваад маш нарийн судалж шинжилж байсан боловч нэг л зүйлийг нь ойлгож чадсангүй. Тэр нь Шаттл хөлөг (4 хөлөг нийлээд) жилд 60 удаа буюу 7 хоногт нэг удаа нисэх боломжтой, тийм төлөвлөгөөтэй байгаа явдал байв. Тухайн үед ийм олон нислэг хийх ямар ч шаардлагагүй гэж санагдаж байж. Тэр тусмаа Шаттл нь хиймэл дагуул гаргахаас гадна бас хиймэл дагуулыг тойрог замаас буулган засаж янзлах боломжтой гэхээр энэ нь бүр ч утгагүй мэт.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү